“Оюутны дадлага хийх системийг хөгжүүлэх” хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

e36be67c056bf95f2ceb289ae398d600Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж нь 2013 оноос Залуучуудын Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, Монгол улсын хэмжээнд залуучуудын ажилгүйдэлд эзлэх хувь хэмжээг бууруулах зорилгоор идэвхитэй үйл ажиллагаа явуулж төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхийн зэрэгцээ хөдөлмөр зуучлалын үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлж байгаа билээ.

Сүүлийн 10 жилийн дотор Монгол улсад “Дипломтой ажилгүйчүүд” гэдэг ойлголт шинээр бий болж сургуулиа дөнгөж төгссөн залуус ажилд ороход ажлын дадлага, туршлага байхгүй, боловсролын чанар ажил олгогчдын шаардлагыг хангахгүй гэх мэтолон шалтгаанаас болонажлын байранд тэнцэхгүй, ажилд орж чадахгүй байна. Иймд бид шинээр төгсөгч оюутан залуус суралцаж буй хугацаандаа тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагад мэргэжлээрээ ажлын дадлага хийж мэргэжилдээ дур сонирхолтой болох, цаашдаа тухайн байгууллагадаа ажилд орох боломжийг бүрдүүлэх “Оюутны дадлага хийх системийг хөгжүүлэх” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байгаа юм.

Энэхүү хөтөлбөрийн давуу тал нь оюутан залуучууд суралцаж буй мэргэжлээрээ ажиллаж ажлын дадлага туршлага олохын зэрэгцээ мэргэжилдээ дур сонирхолтой болж цаашид улам хичээн суралцах, ажил олгогчдын хувьд хүний нөөц бүрдүүлэлт, хөдөлмөрийн зах зээлээс олдохгүй байгаа дадлага туршлагатай боловсон хүчнийг бий болгож ажилтнуудын хооронд эрүүл өрсөлдөөн үүсгэн ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх боломжтой юм.

Энэ удаад Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн харъяа Билэг дээд сургуулийн олон улсын эдийн засгийн 4-р дамжааны 2 оюутныдадлага хийх саналын дагуу “Номин Холдинг” ХХК-д санал тавин суралцаж буй мэргэжлээр нь дадлагажуулж байна.

“Оюутны дадлага хийх системийг хөгжүүлэх” хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутан залуучууд болон ажил олгогч байгууллагуудыг урьж байна.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

АТГ:Шалгагдаж байгаа УИХ-ын гишүүн байхгүй

Хэвлэл мэдээллээр УИХ-ын нэр бүхий 8 гишүүнийг АТГ шалгаж байгаа тул бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх …