Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Оюутан цэрэг хөтөлбөр хэрэгжүүлэх тухай” А/162 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу Монгол Улсын Батлан хамгаалахын сайд, Боловсрол, Шинжлэх ухааны сайдын хамтарсан 2014 оны А/49, А/56 дугаар тушаалыг хэрэгжүүлэх, нийслэлийн нутаг дэвсгэр дэх их, дээд сургуульд суралцаж буй 18-25 насны оюутан залуучуудыг сайн дурын үндсэн дээр элсүүлэх “Оюутан цэрэг” хөтөлбөрийг 2016 оны 03 …
Tag Archives: их дээд сургууль
March, 2016
December, 2015
-
21 December
Архив бичиг хэргийн магистрын зэрэг олгох ангид элсэлт авч эхлэлээ
ТЭНГЭР ДЭЭД СУРГУУЛИЙН МАГИСТРЫН СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ Магадлан итгэмжлэгдсэн “Тэнгэр” Дээд сургууль Төрийн захиргааны байгууллагын мэдээллийн технологи, Архив бичиг хэргийн эрхлэгчээр ажилладаг боловсон хүчнүүдэд зориулсан Магистрын зэрэг олгох сургалтын элсэлт авч байна. Дараах мэргэжлүүдээр бакалаврын зэрэгтэй суралцагсдыг суралцуулна. Мэдээлэл, архив судлал Философи Суралцах хугацаа: 1,5 жил Бүртгэл: 2015.12.21-2015.01.08 Элсэлтийн шалгалт: Ярилцлага /Тухайн мэргэжлийн шалгалт үүнд багтана./ Гадаад хэлний түвшин тогтоох …
November, 2015
-
20 November
МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Б.Чимэдийн нэрэмжит болголоо
Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн эхийг баригч, Хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч Б.Чимэд 1966 онд МУИС-ийг хуульч мэргэжлээр төгссөнөөс хойш тус сургуульд багш, тэнхимийн эрхлэгч, Шүүх яамны сайд, Улсын дээд шүүхийн дарга, АИХ-ын Тэргүүлэгчдийн газарт хэлтсийн дарга, Улсын Бага Хурлын нарийн бичгийн дарга, 1992-1996 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байжээ. Б.Чимэд нь Монгол Улсын засаг захиргааны анхны …
September, 2015
-
17 September
СУИС-ын Соёлын сургууль төгсөгчдийн уулзалтуудыг 10 сард хийнэ
1965 оноос хойш 50 дахь жилдээ соёл урлагийн мэргэжилтэн бэлтгэж байгаа СУИС-ийн Соёлын сургуулийн 50 жилийн ой 11 сард болно. Монголын соёлын салбарт үрийг тарьж буй 50 жилийн түүхтэй эл сургуулийн төгсөгчид Монгол орны өнцөг булан бүрт, хилийн чанадад соёлын ажлыг түгээсээр буй. Соёлын сургуулиас үе үеийн төгсөгчдийн уулзалтуудыг 10 сард зохион байгуулахаар төлөвлөжээ. 1969-1980 оны төгсөгчид : 10 сарын 2-ны өдрийн …
-
8 September
Гадаадад сурч болохуйц мөнгөөр эх орондоо сурч байна
Жил ирэх тусам Их, дээд сургуулийн төлбөр нэмэгддэг. Энэ жил гэхэд 10-40 хувиар нэмэгдчихлээ. Иймд боловсролтой болох гэж зарлагадсан зардлаа тооцоход хамгийн багадаа хэдэн төгрөгөөр төгсөж байгаагаа та мэдэх үү. Сургуулийн төлбөр нийгэмд олгогдож байгаа цалингийн доод хэмжээтэй харьцуулбал хүрэлцэж байгаа эсэх нь эргэлзээтэй. Энгийн нэг жишээ авъя. Орон нутгаас хүрэлцэн ирж буй “А” оюутан болохдоо нэг жилийн төлбөрөө төлөөд …
August, 2015
-
25 August
ШУТИС, БуХС-ийн “Аялал жуулчлалын менежмент” хөтөлбөр магадлан итгэмжлэгдлээ
015 оны 8-р сарын 21-ний өдөр Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн дарга, БСШУЯ-ны сайд Л.Гантөмөр ШУТИС-ийн Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургуулийн Технологийн менежментийн салбарын “Аялал жуулчлалын менежмент” хөтөлбөрийн бакалаврын зэрэг олгох хөтөлбөрийг магадлан итгэмжилсэн гэрчилгээг тус хөтөлбөр хариуцсан дэд профессор, доктор (Ph.D) Л.Амартүвшинд гардуулан өгсөн байна. Магадлан итгэмжлэл нь сургалтын хөтөлбөрийн орчин, сургалтын үйл ажиллагаа, төгсөгч, оюутан, багшлах хүний нөөцөд хөндлөнгийн …
-
25 August
ШӨХТГ-аас Их дээд сургуулиуд сургалтын төлбөрөө нэмснийг шалгахаар болжээ
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас их дээд сургуулиудын удирдлагууд сургалтын төлбөрөө ямар шалтгаанаар нэмж байгаа болон энэ нь хуулийн дагуу явагдаж байгаа эсэхийг шалгаж эхэлсэн байна. Энэ талаар тухайн газрын дарга Т.Аюурсайхан хэлэхдээ “ Өнгөрсөн хавар улсын хэмжээнд анх удаа арванхоёрдугаар анги төгсөлтөө хийж, 19 мянга орчим хүүхэд ЕБС төгссөн. Иймээс их дээд сургуульд элсэгчдийн тоо өмнөх жилүүдийнхээс харьцангуй цөөн …
-
24 August
Сургалтын төлбөр нэмэхээ зогсоохгүй бол хичээл хаяна
2015-2016 оны хичээлийн жилд зарим их дээд сургууль сургалтын төлбөр болон дотуур байрны төлбөрөө 10-40 хувь хүртэл нэмсэн. Үүнтэй холбогдуулан Монголын оюутны холбоо их, дээд сургуулийн удирдлагуудад хандаж, шаардлага хүргүүлээд байгаа. Уг шаардлагадаа “Нэг оюутанд үзүүлэх үйлчилгээнд зарцуулах зардлын хэмжээг бодитойгоор тогтоох замаар сургалтын төлбөр, дотуур байрны төлбөрийн хэмжээг тооцох аргачлалыг боловсронгуй болгох, санхүүгийн ил тод нээлттэй байх зарчмыг баримтлан, …
-
21 August
ҮБТДСургууль 2015-2016 оны хичээлийн жилийн нэмэлт элсэлт авч байна
Монгол улсын нэрийг дэлхийн тавцанд дуурсгасан олон алдартай тамирчин, дасгалжуулагчдыг бэлтгэн гаргасан Үндэсний биеийн тамирын дээд сургууль 2015-2016 оны хичээлийн жилийн нэмэлт элсэлт авч байна. Энэ жил их дээд сургуулиуд төлбөрөө нэмж оюутнуудад хүнд тусаж байгаа. Тэгвэл ҮБТДСургууль нь энэ жил төлбөрөө нэмэхгүй юм байна. Тус сургууль оюутан элсүүлэх бакалаврын хөтөлбөр болон магистрын өдөр, оройн ангидаа элсэлт авч байгаа юм. …
-
12 August
МУИС-ийн оюутны дотуур байрны төлбөр 57,5 хувиар нэмэгдэв үү
2015-2016 оны хичээлийн жилд МУИС-ийн оюутны дотуур байрны төлбөр 57,5 хувь буюу 230 мянган төгрөгөөр нэмэгджээ. Дотуур байрны төлбөр өнгөрсөн гурван жилийн хугацаанд 50 мянган төгрөгөөр тус бүр нэмэгдсээр өнгөрсөн жилийн төлбөр 400 мянган төгрөг байсан. Гэтэл энэ жил төлбөр огцом нэмэгдсэн нь оюутнуудын дургүйцлийг төрүүлжээ. Жилийн жилд дотуур байрны төлбөр нэмэгддэгч олигтой засвар хийдэггүй өнгө үзэмж муутай барилга хэвээр …
-
11 August
ШУТИС босго оноогоо 50-иар бууруулжээ
Энэ жилийн хувьд ЭЕШ өгсөн шалгуулагчийн тоо өмнөх жилүүдээс 50 орчим хувиар багасчээ. Энэ нь ЕБС 12 жилийн тогтолцоонд шилжсэнтэй холбоотой гэнэ. ШУТИС элсэгчдэдээ тавих босго оноогоо бууруулжээ. Тус сургуулийн хувьд уг нь босго оноогоо 450 гэж заасан байдаг ч 400 болгож бууруулсан байна. ШУТИС-ийн хувьд гэхэд орон нутгийн элсэгчдийн хэмжээ хяналтын тоондоо хүрээгүй байгаа аж.
-
7 August
Их, дээд сургуулиудын 2015-2016 оны сургалтын төлбөрийн нэгдсэн мэдээлэл
Тун удахгүй их, дээд сургуулиудын хичээлийн шинэ жилийн нээлт болно. Зарим сургуулиудын бүртгэл хэдийнэ эхэлжээ. Үүнтэй холбогдуулан бид улсын сургуулиудын өнгөрсөн жилийн болон энэ жилийн төлбөрийн мэдээллийг бэлтгэлээ. Зарим их сургуулийн Удирдах зөвлөлийн гишүүд хуралдаж, төлбөрийн хэмжээг тогтоосон бол зарим нь төлбөрөө хэд болж нэмэгдэхийг төдийлөн сайн тогтоогүй байна. Энэ хичээлийн жилийн хувьд ЕБС-ийг 19 мянган хүүхэд төгсч байгаа нь …
February, 2015
-
5 February
Оюутнууд “Цагаан Сар”-аар 4 хоног амарна
Томоохон их дээд сургуулийн оюутнууд сар шинээр 4 хоног амрахаар болжээ. Тухайлбал, МУИС, МУБИС, ШУТИС, ХААИС, ТДС гэх зэрэг сургуулийн өвлийн амралт дуусч хичээлдээ ороод байгаа юм. Тиймээс эдгээр сургуулийн оюутнууд сар шинээр 4 хоног амрах зохицуулалтыг хийжээ. Энд дуулгахад, оюутнууд битүүний өдөр амрах эсэх нь тодорхой болоогүй байгаа талаар Боловсролын газраас мэдээллээ.
-
4 February
“Оюутны дадлага хийх системийг хөгжүүлэх” хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ
Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж нь 2013 оноос Залуучуудын Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, Монгол улсын хэмжээнд залуучуудын ажилгүйдэлд эзлэх хувь хэмжээг бууруулах зорилгоор идэвхитэй үйл ажиллагаа явуулж төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхийн зэрэгцээ хөдөлмөр зуучлалын үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлж байгаа билээ. Сүүлийн 10 жилийн дотор Монгол улсад “Дипломтой ажилгүйчүүд” гэдэг ойлголт шинээр бий болж сургуулиа дөнгөж төгссөн залуус ажилд ороход …
December, 2014
-
24 December
Удирдлагын академийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шинэ цагийн төрийн удирдах ажилтнуудыг 100 жилийн турш бэлтгэж ирсэн Удирдлагын академийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав. Шагналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан тус академийн туганд зүүж өгөв. Удирдлагын академийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан тухай Ерөнхийлөгчийн зарлигт “Монгол Улс үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 103 жил, шинэ цагийн төрийн албаны сургууль …