015 оны 8-р сарын 21-ний өдөр Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн дарга, БСШУЯ-ны сайд Л.Гантөмөр ШУТИС-ийн Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургуулийн Технологийн менежментийн салбарын “Аялал жуулчлалын менежмент” хөтөлбөрийн бакалаврын зэрэг олгох хөтөлбөрийг магадлан итгэмжилсэн гэрчилгээг тус хөтөлбөр хариуцсан дэд профессор, доктор (Ph.D) Л.Амартүвшинд гардуулан өгсөн байна.
Магадлан итгэмжлэл нь сургалтын хөтөлбөрийн орчин, сургалтын үйл ажиллагаа, төгсөгч, оюутан, багшлах хүний нөөцөд хөндлөнгийн үнэлгээ хийж магадлуулсан байна. Аялал жуулчлалын салбар нь дэлхий даяар эрчимтэй өсч байгаа салбаруудын нэг бөгөөд манай улсын эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдийн нэг юм. Мэргэжлийн боловсон хүчин чанартай бэлтгэх нь салбарын хөгжилд чухал ач холбогдолтой байдаг. ШУТИС-д тус хөтөлбөрийг 2003 эхлүүлснээс хойш 13 дахь жилдээ сургалт явуулж 200 гаруй мэргэжилтэн төгсгөн гаргаснаас аялал жуулчлал, бизнесийн салбарт өндөр амжилттай ажиллаж байна. Салбар, хөтөлбөр хариуцсан багийн хамт олонд баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье.
БуХС-ийн захиргаа