Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Оюутан цэрэг хөтөлбөр хэрэгжүүлэх тухай” А/162 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу Монгол Улсын Батлан хамгаалахын сайд, Боловсрол, Шинжлэх ухааны сайдын хамтарсан 2014 оны А/49, А/56 дугаар тушаалыг хэрэгжүүлэх, нийслэлийн нутаг дэвсгэр дэх их, дээд сургуульд суралцаж буй 18-25 насны оюутан залуучуудыг сайн дурын үндсэн дээр элсүүлэх “Оюутан цэрэг” хөтөлбөрийг 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.
Нийслэлийн хэмжээнд Оюутан-Цэрэг хөтөлбөрийг зохион байгуулах ажлын хэсэг, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг тус тус баталлаа. Ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар ажиллана. Захирамжийн биелэлтэнд хяналт тавьж 2016 оны 3 дугаар улиралд дүнг танилцуулахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын цэргийн штабт үүрэг болголоо гэжНийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

“ОЮУТАН ЦЭРЭГ” ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ
АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
д/д | Хэрэгжүүлэх үйл ажиллагаа | Хугацаа | Хариуцах хүн |
1 | Оюутан –Цэрэг хөтөлбөрт зориулсан сургалт, бүртгэлийг зохион байгуулах | 3 дугаар сард | Дэд хурандаа Б.Баянмөнх |
2 | Их дээд сургуульд суралцаж байгаа оюутан залуусын “Оюутан-Цэрэг” хөтөлбөрт хамрагдах судалгааг гаргаж, БХИС-д хүлээлгэн өгөх | 3 дугаар сард | Дүүргүүдийн цэргийн штаб |
3 | “Оюутан-Цэрэг” хөтөлбөрт хамрагдах оюутан залуусыг эрүүл мэндийн үзлэгт хамруулах | 6 дугаар сард | Дүүргүүдийн цэргийн штаб |
4 | “Оюутан-Цэрэг” хөтөлбөрт хамрагдах эрүүл мэндийн үзлэгт тэнцсэн залуусыг цэргийн албанд татан алба хаалгах байгууллагад хүлээлгэн өгөх | 6 дугаар сард | Дүүргүүдийн цэргийн штаб |
5 | Их, дээд сургуулиудтай хамтран сайн дурын үндсэн дээр цэргийн алба хаах сонирхолтой оюутануудад “Цэргийн ерөнхий бэлтгэл” хичээлийг сонгон суралцуулах | 4-6 дугаар сард | БХИС |
6 | Шаардлага хангасан оюутан залуусыг цэргийн тусгай бэлтгэл сургалтанд хамруулах | 6-8 дугаар сард | БХИС |
7 | “Оюутан-Цэрэг” хөтөлбөрт хамрагдан цэргийн алба хаасан залуусыг хүлээн авах | 8 дугаар сард | Дүүргүүдийн цэргийн штаб |
Эх сурвалж: www.ulaanbaatar.mn