ШӨХТГ-аас Их дээд сургуулиуд сургалтын төлбөрөө нэмснийг шалгахаар болжээ

olloo_mn_1440465226_yuyuШударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас их дээд сургуулиудын удирдлагууд  сургалтын төлбөрөө  ямар шалтгаанаар  нэмж байгаа болон энэ нь хуулийн дагуу явагдаж байгаа эсэхийг  шалгаж эхэлсэн байна.

Энэ талаар тухайн газрын дарга Т.Аюурсайхан хэлэхдээ “ Өнгөрсөн хавар улсын хэмжээнд  анх удаа арванхоёрдугаар анги  төгсөлтөө хийж, 19 мянга орчим хүүхэд ЕБС төгссөн. Иймээс их дээд сургуульд элсэгчдийн тоо өмнөх жилүүдийнхээс харьцангуй цөөн байгаа. Үүнтэй холбоотойгоор их дээд сургуулиуд  сургалтын төлбөрөө нэмж байгаа бол хууль бус. Өмнө нь инфляцийн түвшинтэйгээ холбогдуулаад сургалтын төлбөрийг нэмдэг байсан. Тиймээс бид  их, дээд сургуулийн сургалтын төлбөр хуулийн хүрээнд  нэмэгдсэн эсэхийг судалж, шалгаад  хариуг олон нийтэд мэдээлнэ”  гэлээ.

Түүнчлэн тус газар сургалтын төлбөрөөс гадна оюутны дотуур байрны үнийг нэмсэн асуудлыг ч мөн давхар шалгах юм байна.

Б.Сансар
 Эх сурвалж:  olloo.mn

Санал болгох мэдээ

Эрдэнэтийн 24 мянган иргэний нэрийг барьж хэдхэн хүн баяжсаар байна….

Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Байгалийн баялаг ард түмний мэдэлд байдаг. Тэр тусмаа төрийн оролцоотойгоор …