Сургалтын төлбөр нэмэхээ зогсоохгүй бол хичээл хаяна

144038430355da852fe826d

2015-2016 оны хичээлийн жилд зарим их дээд сургууль сургалтын төлбөр болон дотуур байрны төлбөрөө 10-40 хувь хүртэл нэмсэн.

Үүнтэй холбогдуулан Монголын оюутны холбоо их, дээд сургуулийн удирдлагуудад хандаж, шаардлага хүргүүлээд байгаа.

Уг шаардлагадаа “Нэг оюутанд үзүүлэх үйлчилгээнд зарцуулах зардлын хэмжээг бодитойгоор тогтоох замаар сургалтын төлбөр, дотуур байрны төлбөрийн хэмжээг тооцох аргачлалыг боловсронгуй болгох, санхүүгийн ил тод нээлттэй байх зарчмыг баримтлан, оюутан бүр өөрийн сургалтын төлбөрийн зарцуулалттай танилцах, хяналт тавих тогтолцоог бүрдүүлэх, сургалтын төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэхгүй байх, нэмэгдүүлэх тохиолдолд инфляцийн түвшинтэй уялдуулан тогтоох” зэрэг шаардлага тавьсан юм.

Хэрэв шаардлагын хариуг энэ сарын 25-ны дотор авах бөгөөд хэрэв шаардлагын биелэлттэй холбоотойгоор манай байгууллагаас олон нийтийг хамарсан эсэргүүцлийн арга хэмжээ, жагсаал цуглаан, хичээл хаялт зохион байгуулна гэсэн юм.

Эх сурвалж : zaluu.com

Санал болгох мэдээ

АТГ:Шалгагдаж байгаа УИХ-ын гишүүн байхгүй

Хэвлэл мэдээллээр УИХ-ын нэр бүхий 8 гишүүнийг АТГ шалгаж байгаа тул бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх …