УИХ-ын чуулганы хугацааг сунгалаа

Улс орноо эдийн засгийн хямралаас гаргахын тулд хаа хаанаа “бүсээ чангалж ажиллах”-ыг сануулсаар. Тэгвэл УИХ-ын намрын ээлжит чуулганы хугацааг УИХ-ын даргын 2015 оны 02 сарын 05-ны өдрийн 27 дугаар захирамжаар 02 сарын 18-ны өдөр хүртэл сунгалаа.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Су.Батболд намрын ээлжит чуулганы хугацааг сунгах захирамж гарч байгаа юм байна, хугацааг сунгах ямар шалтгаан байна вэ, энэ талаар гишүүд, намын бүлгүүдтэй зөвшилцсөн эсэхийг лавласан юм. Энэ талаар УИХ-ын дарга З.Энхболд хуулиараа намрын чуулган 2 дугаар сарын 10-нд завсарлах ёстой. Гэхдээ чуулганы хугацааг 14 хоногт хүртэл сунгах эрх УИХ-ын даргад бий. Өнөөдрийн хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлууд болон эдийн засгийн хүндрэлийг даван туулах төлөвлөгөө, түүнчлэн Засгийн газраас санал болгож буй хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэж шийдвэрлэх шаардлагын үүднээс намрын чуулганы хугацааг 2 дугаар сарын 18 хүртэл сунгаж байгаа. Энэ талаар намын бүлгийн дарга нартай ярилцсан гэдгийг хэллээ.

Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүд битүүний өдөр хүртэл ажиллахаар болж байгаа юм.

 

Untitled

 

Г.Туяа

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэн хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа

Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы өнөөдөр (2026.06.26)-ийн нэгдсэн хуралдаан 10:10 цагт …