Monthly Archives: February 2016

February, 2016

  • 5 February

    Улсын сайн малчин, Улсын тэргүүний фермер, тариаланч хамт олон, тариаланчдыг шалгарууллаа

    Энэ онд 21 аймаг, нийслэлээс 140 малчин, 7 фермер, нэг малчдын бүлэг тодорхойлолт ирүүлснээс шалгаруулах журмын харгалзах 75 шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэж, шаардлага хангасан 118 малчныг “Улсын сайн малчнаар” гурван иргэн, нэг хоршоог “Улсын тэргүүний фермер”-ээр шалгарууллаа. Эдгээр малчид нь удам залгасан сайн малчид төдийгүй мал сүргээ төлөөр нь өсгөж, эрсдэлийг гарз хохиролгүй даван туулж байгаа, сум, орон нутгийнхаа хөгжилд …

  • 5 February

    Өнөөдөр болох зарим үйл явдал

    09.00 цагт: Шүүхийн ерөнхий зөвлөл улсын хэмжээний бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгчдэд үйл ажиллагааныхаа тайланг тавьж, хэлэлцүүлэх, тэдний санал хүсэлтийг сонсох ажиллагаа Шүүхийн ерөнхий зөвлөл дээр болно. Үйл ажиллагааг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор, профессор Н.Лүндэндорж удирдан явуулна. Монголын нийт шүүхүүдийн 100 гаруй Ерөнхий шүүгчид нэг дор цуглаж, шүүхийн шинэтгэл орон даяар хэрхэн өрнөж буй бодит байдал, цаашид анхаарах асуудлуудыг …

  • 5 February

    Улаанбаатарт 14 хэм хүйтэн байна

    2016 оны хоёрдугаар сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Баруун зүгийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан голын эхээр 33-38 хэм, Увс нуур болон Их нуурууд, Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр 24-29 …

  • 5 February

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

    Өнөөдөр аргын тооллын 2016 оны Хоёрдугаар сарын 5. Баасан гараг. Билгийн тооллын XVII  жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Өвлийн адаг шар үхэр сарын шинийн 27. Сугар гараг. Гар одтой, 8 цагаан мэнгэтэй улаагчин могой өдөр. Өдрийн барилдлага: Үл тохирох. Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй. Өдрийн наран 8 цаг 05 минутад мандан, 17 цаг 46 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ …

  • 4 February

    Хэнтийн Бор-Өндөрт газрын тос боловсруулах үйлдвэр, дамжуулах хоолой барина

    Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд газрын тос боловсруулах үйлдвэр, дамжуулах хоолой барихад шаардлагатай дараах арга хэмжээг авч ажиллахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа. Газрын тосны боловсруулах үйлдвэрт хөрөнгө оруулах үндэсний компанийн оролцсон консорциумыг сонгон уралдаант шалгаруулалт зохион байгуулах, тус төслийн концесс олгох уралдаант шалгаруулалтын хэлэлцээ хийх ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу удирдан зохион байгуулахыг үүрэг болголоо. Урьдчилсан ТЭЗҮ-гээр боловсруулах үйлдвэрийг Чойр, …

  • 4 February

    Эв нэгдлийн тунхаг

    Өнгөрсөн сонгуулийн жилүүдэд манай намын үйл ажиллагаанд нийслэл болон зарим аймаг, сум, дүүргийн намын хороодын дотоод зөрчил, нэг тойрогт дэвшсэн нэр дэвшигчид хоорондын үл ойлголцол, хамтрагч биш өрсөлдөгч мэт ажилласан байдал, эвлэлдэж чадаагүй, мөн улс төрийн урваач, шарваач нөхдүүдийн увайгүй үйлдэл зэрэг олон алдаа байсаар байгааг олон нийт цохон тэмдэглэсээр ирсэн. Иймээс Монгол Ардын Намын Шинэчлэлийн хорооноос 2016 оны УИХ-ын …

  • 4 February

    Зика вирусын халдвараас урьдчилан сэргийлэх тухай

    Дэлхийн 3 тивийн 23 улсад бүртгэгдээд байгаа Зика вирусийн халдвар нь Aedes aegypti зүйлийн шумуул, Aedes төрлийн шумуулаар дамжин хүнд халдварладаг бөгөөд тухайн өвчнийг дамжуулагч дээрх шумуул нь Монгол орны ихэнх нутгаар тархалттай юм. Иймд Зика вирусийн халдвар манай улсад зөөвөрлөгдөн ирэх эрсдэлийг үнэлэх, тандалт хийх, урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй бүх байгууллага, аж ахуйн …

  • 4 February

    Замчдын санхүүжилтийг засгийн газар хэлэлцэхээр боллоо

    Монголын авто замчдын холбоо, Авто замчдын Үйлдвэрчний эвлэлийн холбоо болон орон нутгийн Авто зам засвар арчлалтын компаниуд хамтран Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд болон Зам, тээврийн сайд, Сангийн сайд нарт хаяглан албан шаардлага хүргүүлсэн юм. Уг албан шаардлагад авто зам барилгын компаниуд болон орон нутгийн Авто зам засвар арчлалтын компаниуд өнгөрөгч оны ажлын гүйцэтгэлийн санхүүжилтийг сар шинээс өмнө олгож өгөхийг …

  • 4 February

    Тэтгэлэгт сургалт зарлагдлаа

    Газрын тосны компани “Роснефть” Нээлттэй Хувьцаат Нийгэмлэг буюу МУ-ын БСШУЯ хоорондын МУ-ын иргэдийг НХН УК “Роснефть”-ийн түнш дээд сургуулиудад сургахад хамтран туслалцаа үзүүлэх гэрээний дагуу Монголын талаас 2016-2017 оны хичээлийн жилд тус компанийн гэрээт сургуулиуд болох Москвагийн ОУХДС, И.М.Губкины нэрэмжит Нефть, хийн их сургуульд манай 10 иргэнийг тэтгэлгээр суралцуулахаар болоод байна. Тэтгэлгээр суралцах нэр дэвшигчдийн холбогдох мтериалыг 2016 оны 3 …

  • 4 February

    Хүүхдийн мөнгийг 0-18 насны 999.0 мянга орчим хүүхэд авна

    Пүрэв гариг бүрт болдог “Сайдын цаг” уулзалтад Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ оролцож, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 2016 оны нэгдүгээр сарын байдлаар Хүүхдийн мөнгийг “Өрхийн мэдээллийн нэгдсэн сан”-д бүртгэлтэй 0-18 насны 999.0 мянга орчим хүүхэд авахаар байна. Энэ нь нийт хүүхдийн 97.0 хувь юм. Нэгдүгээр сарын хүүхдийн мөнгийг энэ сарын 5-наас, хоёрдугаар сарынхыг сард нь багтаан олгоно …

  • 4 February

    БОНХАЖ яамны сайд Н. Батцэрэг ЦУНБХТ –тэй танилцлаа

    БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн Музейг үзэж сонирхон, музейн үзмэрийг баяжуулах саналыг сайшаан, боломж бололцоогоо ашиглан тусалж дэмжихээ илэрхийллээ. Мөн Н.Батцэрэг сайд тус төвийн ажил үйлчилгээтэй танилцсан бөгөөд номын санд ном хандивллаа. Сайдыг ирэх үеэр цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн удирдлагууд шийдэх асуудал, бэрхшээлээ ярилцан гарцыг хамтдаа ирэлхийлсэн юм. Монголын үндэсний олон нийтийн радио телеиз, …

  • 4 February

    20 жилийн өмнө гэм буруугүй залууг цаазалсан гэмтнүүдийг шийтгэнэ

    БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны эрх баригчид 1996 онд гэм  буруугүй 18 настай залууг баривчилж, хилс ял тулган цаазаар авсан хэрэг гарчээ. Тэгвэл энэ хэрэгт буруутай албаны 27 хүнийг буруутган шалгаж хариуцлага тооцож эхэлсэн байна. Хөгжил нэртэй тэр залууг Хөх хотын нийтийн бие засах газарт нэгэн эмэгтэйг хүчиндээд алсан хэрэгт буруутган цаазаар авах ял оногдуулж гүйцэтгэсэн аж. Гэтэл 2005 …

  • 4 February

    Эмгэнэл

    ХОВД АЙМГИЙН БУЯНТ СУМЫН УУГУУЛ “АЙМГИЙН ХУРЦ АРСЛАН” ЛААГАНЫ НАЙДАН Ховд аймгийн Буянт сумын уугуул аймгийн хурц арслан Лааганы Найдан нь 1936 онд Буянт сумын Цагаан голын Өндөр эрэг хэмээх газарт Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн дарга асан Л.Лааганы отгон хүү болон мэндэлж, ээж, ах, эгчийнхээ хайранд өсөн, эрийн цээнд хүрч малын эмч мэргэжил эзэмшсэн. Аав минь мэргэжлээрээ Өмнөговь аймгийн Хүрмэн …

  • 4 February

    Сайхан мэдээ: Гурван ихэр хүүхэд эсэн мэнд төржээ

    Дөнгөж сая ЭХЭМҮТ-д манай гурван ихэр эсэн мэнд амаржиж энэ хорвоод дуугаа хадаалаа. 1,8кг 1,9кг 2,1кг жинтэй 2охин 1хүүгийн маань биеийн байдал маш сайн. Гэр бүлдээ хамгаас үнэ цэнэтэй бэлэг барьж эсэн мэнд амаржсан мундаг ээж дээ баяр хүргэж бахархаж байгаагаа илэрхийлье! Манай эмэгтэйчүүд бүгд их мундаг шүү! Төрөхөө хүлээж буй та бүхэндээ чин сэтгэлээсээ амжилт,сайн сайхныг манай төвийхнөөс хүсэн …