Замчдын санхүүжилтийг засгийн газар хэлэлцэхээр боллоо

Монголын авто замчдын холбоо, Авто замчдын Үйлдвэрчний эвлэлийн холбоо болон орон нутгийн Авто зам засвар арчлалтын компаниуд хамтран Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд болон Зам, тээврийн сайд, Сангийн сайд нарт хаяглан албан шаардлага хүргүүлсэн юм.

зам

Уг албан шаардлагад авто зам барилгын компаниуд болон орон нутгийн Авто зам засвар арчлалтын компаниуд өнгөрөгч оны ажлын гүйцэтгэлийн санхүүжилтийг сар шинээс өмнө олгож өгөхийг хүссэн юм. Үүнтэй холбогдуулан Зам, тээврийн сайд М.Зоригт дээрх байгууллагуудын төлөөллийг хүлээн авч уулзсан юм. 2016 онд зам засвар арчлалтад 55 тэрбум төгрөг төсөвлөснөөс 8 тэрбумыг энэ оны төсөвт суулгасныг тэд эсэргүүцэж байгаа бөгөөд мөн урьд оны санхүүжилт, цалингаа авч чадахгүй байна хэмээн шаардлага хүргүүлээд байсан юм.

замчид

Сайд М.Зоригт  “2016 оны зам засвар арчлалтын санхүүжилтийн 8 тэрбум төгрөгийн 30 хувь болох 2.4 тэрбум төгрөгийг энэ сарын 4-нд Сангийн яам эрх нээснээр сар шинийн баяраас өмнө олгогдохоор болсон. Харин 2015 оны санхүүжилтийн үлдэгдэл 5.1 тэрбум төгрөгийг векселиэр санхүүжүүлэхээр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх гэж байна. Түүнчлэн төсөвлөөд байгаа 55 тэрбум төгрөгийг энэ оны төсөвт бүрэн тусгуулахаар холбогдох яамдаас саналаа авч байгаа бөгөөд мөн ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр болсон” гэдгийг хэллээ. 

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …