Monthly Archives: April 2016

April, 2016

  • 29 April

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд

    Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 29-ний Баасан гарагт дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул Та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу. Баянзүрх дүүрэг 10.30-16.00 цагт: 13,14-р хороо Дүүргийн 4, 6-9-р гудамж, Био хэмжил зүйн төв, 172-р цэцэрлэг, МУИС-ийн цөмийн судалгааны төв болон ойр орчмоор 10.30-17.30 цагт: 6, 14, 12-р хороо 7Б, 8, 13Б, 15, 27, 31, …

  • 29 April

    Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан байна

    Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2016 оны дөрөвдүгээр сарын 29-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зарим газраар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. …

  • 29 April

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно

    Өнөөдөр аргын тооллын 2016 оны дөрөвдүгээр сарын 29. Баасан гараг. Билгийн тооллын XVII  жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Хаврын адаг хар луу сарын Билгийн тооллын 22. Сугар гараг. Элдэв тэнгэртэн одтой, 5 шар мэнгэтэй цагаагчин могой өдөр. Өдрийн барилдлага: Рашаан.Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй. Өдрийн наран 5 цаг 43 минутад мандан, 20 цаг 02 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа …

  • 28 April

    Сургалтын төлбөрийн зээлд хамрагдахыг хүссэн оюутнууд анхаар

     Засгийн газрын хуралдаанаар “Сайн оюутан” хөтөлбөрийг баталлаа. Тус хөтөлбөр нь дээд боловсролын байгууллагын өрсөлдөөнийг дэмжих, сургалтын санхүүжилтийн механизмыг сайжруулах замаар боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, оюутны бие даасан байдал, хариуцлага, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, сурах бололцоог нэмэгдүүлэх зорилготой юм.   Хөтөлбөрийн зорилтын хүрээнд оюутанд зээл олгох журмыг энэхүү тогтоолын хавсралтаар баталж, хэрэгжилтийг 2016 оны тавдугаар сарын 2-ноос зохион байгуулахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд …

  • 28 April

    “Дархлаажуулалтын долоо хоног” аян их сургуулиудад өрнөж байна

    Дэлхийн дархлаажуулалтын 7 хоногийн хүрээнд Монгол улс дахь ДЭМБ-ын суурин төлөөлөгчийн газар, ЭМСЯ, НЭМХ, ХӨСҮТ мөн ШУТИС-ийн сургуулийн оюутны алба, хамтран Шинжлэх ухаан технологийн их сургуулийн хичээлийн хоёрдугаар байранд  өдөрлөг зохион байгууллаа. Тус өдөрлөгийн үеэр дархлаажуулалтын ач холбогдол болон дархлаажуулалтанд хамрагдаагүйгээс үүсэх эрүүл мэндийн эрсдэл, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар  мэдээлэл, сурталчилгааны ажил зохион байгуулав. Өнөөдөр буюу 2016 оны 4-р сарын …

  • 28 April

    117 оюутны багт тус бүр 3 сая төгрөгийн төслийн тэтгэлэг олгожээ

    Засгийн газар оюутнуудад сургалтын төлбөрөө банкнаас хөнгөлттэй нөхцөлөөр зээлэх боломж бүрдүүлж  “Сайн оюутан” хөтөлбөр баталлаа. 25,000багш зөөврийн компьютертэй, 534,766 сурагч, сургууль бүр зөөврийн компьютерын лабораторитой боллоо 2012-2015 онд 127 цэцэрлэг, 79 сургууль, 39 дотуур байр, 33 спорт заал шинээр ашиглалтад орлоо зэрэг мэдээллийг БСШУ-ы сайд Л.Гантөмөр пүрэв гариг бүрт болдог “Сайдын цаг” уулзалтын үеэр хэллээ. Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2016 …

  • 28 April

    Хатан Туулаа хамгаалах Үндэсний Хөдөлгөөнийхөнд ордныхон хариу өгч эхэлжээ

    Туул голын аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор “Хатан Туулаа хамгаалах Үндэсний Хөдөлгөөн”-ийхөн УИХ-ын дарга болон нэр бүхий 11 гишүүнд албан бичиг хүргүүлсэн билээ. Тэгвэл УИХ-ын гишүүн, Шадар сайд Ц.Оюунбаатар өнөөдөр тус хөдөлгөөний албан бичгийн хариуг өгчээ.

  • 28 April

    Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт

    Монголбанк нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн шилэн дансны санаачилгыг дэмжиж, “Шилэн дансны тухай” хуулийн хэрэгжилтийн хүрээнд  байгууллагынхаа үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг 2015 оны нэгдүгээр сараас эхлэн цахим хуудас /http://www.mongolbank.mn/-ны “Шилэн данс” цэсээрээ дамжуулан олон нийтэд, ил тод, нээлттэй мэдээлж байна. Энэ ажлын хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2015.02.13-ны өдрийн А-39 дүгээр тушаалаар “Монголбанкнаас нийтэд ил тод мэдээлэх мэдээлэл”-ийн жагсаалтыг баталж, 11 мэдээллийг олон …

  • 28 April

    Хүндийн өргөлтийнхөн олимпийн эрхийн төлөө өрсөлдөж байна

    “Рио-2016” олимпийн эрх олгох хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Ташкент хотноо болж байгаа бөгөөд манай улсаас эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцож байна.  Эмэгтэйчүүдийн 63 кг-д өрсөлдсөн Б.Анужин VIII байр эзэллээ. Тэрбээр огцомоор 86 кг, түлхэлтээр 108 кг, нийлбэрээр 194 кг-ыг өргөв. Түүний жинд нийт 16 тамирчин өрсөлдөж манай тамирчин “В” ангилалд тэргүүлжээ. Мөн эрэгтэйчүүдийн 75 кг-д …

  • 28 April

    Хууль сахиулах тухай хуулийг хэлэлцэж байна

    УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэлж Хууль сахиулах хууль болон холбогдох бусад хуулиудын төслийн ахны хэлэлцүүлгийг хийж эхэллээ. Өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар тус хуулийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан ч гишүүдийг ирц бүрдээгүйгээс хурлыг завсарлуулсан юм. Мөн үдээс өмнөх хуралдаанд гишүүд “Шударга ёс” эвслийн бүлгийн завсарлага хуулийн дагуу байсан эсэхийг шалгаад Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэх асуудлын дараалалд оруулах,  Эрүүл мэнд …

  • 28 April

    Б.Баатар: Прокурорын газраас бичиг ирлээ

    “Херо” энтертайнментаас бичлэг алдагдсан тухай мэдээлэл цацагдаад багагүй хугацаа өнгөрлөө. Энэ асуудлаар Б.Баатар найруулагч хуулийн байгууллагад гомдол гаргаад байсан билээ. Тэгвэл өнөөдөр “Херо”-гийн Б.Баатарт нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас албан тоот ирүүлсэн байна. Уг тоотод “… хохирогч Б.Баатарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай 3 хоногийн дотор мэдэгдсүгэй” гэжээ. Мөн “Хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай мэдэгдсэн өдрөөс хойш хохирогч Б.Баатар нь дээд …

  • 28 April

    Л.Эрдэнэчимэг, Ц.Оюунгэрэл нарт талархал гардууллаа

      Улсын Их Хурлын чуулганы 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаар Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай Улсын Их Хурлын тогтоолыг баталсан. Энэхүү тогтоолыг Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг, Ц.Оюунгэрэл, С.Оюун, М.Батчимэг, Д.Сарангэрэл, С.Одонтуяа, Г.Уянга, Д.Бат-Эрдэнэ, С.Дэмбэрэл нарын 9 гишүүн санаачлан боловсруулсан бөгөөд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь экологийн эмзэг, өвөрмөц орчин бүхий Тост-Тосонбумбын нурууг …

  • 28 April

    Отгонтэнгэр уулыг долоодугаар сард тахина

    Монгол түмний буян заяа , цог хийморь, хойч ирээдүйг ивээн даасан төрийн тахилгат Отгонтэнгэр уулын тэнгэрийг тайх төрийн ёслолыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 08 сарын 23-ны өдрийн 153 дугаар зарлигаар таван жилд нэг удаа тайхаар болсон билээ. Үүний дагуу төрийн тахилгат Отгонтэнгэр уулын тэнгэрийг тайх 6 дахь удаагийн тахилгыг зохион байгуулахаар Завхан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор ажлын …

  • 28 April

    ИЗН-д гологдсон МАХН сонгуульд дангаараа оролцохоо мэдэгдлээ

    Наашаа гэснээс нь илүүг шаардаж, цаашаа гэснийг нь царайчилж “хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцордог”-ийн балгийг хангалттай мэдэрч буй МАХН-ын дарга Н.Энхбаяр эцэс сүүлд нь ИЗН-д гологдлоо. Тиймээс намаа УИХ-ын сонгуульд дангаар нь оролцуулах болсноо мэдэгдлээ. Дангаараа оролцохоос ч өөр аргагүй болсон. Наашаа гэснийг нь түлхэж, МНН, МАН-ыг түлхсэн МАХН-д цаг хугацаа ч үлдсэнгүй, тоох нам ч үлдсэнгүй. Түүнчлэн эргээд гуйгаад ч …

  • 28 April

    Сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлж байна

    Улс төрийн нам, эвслүүд  Улсын Их Хурлын болон  аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  2016 оны сонгуульд оролцохоо илэрхийлсэн хүсэлтээ сонгуулийн  хороодод  ирүүлж байна. Монгол Ардын намын дарга М.Энхболд тэргүүтэй тус намын төлөөлөл ийнхүү хүсэлтээ өнөөдөр Сонгуулийн Ерөнхий Хороонд албан ёсоор уламжиллаа. Хуульд зааснаар, сонгуульд оролцох хүсэлтдээ, сонгуульд оролцох тухай намын Их Хурал, эсхүл төлөөллийн төв байгууллагын шийдвэр, намын улсын бүртгэлийн …