Л.Эрдэнэчимэг, Ц.Оюунгэрэл нарт талархал гардууллаа

 04

Улсын Их Хурлын чуулганы 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаар Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай Улсын Их Хурлын тогтоолыг баталсан. Энэхүү тогтоолыг Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг, Ц.Оюунгэрэл, С.Оюун, М.Батчимэг, Д.Сарангэрэл, С.Одонтуяа, Г.Уянга, Д.Бат-Эрдэнэ, С.Дэмбэрэл нарын 9 гишүүн санаачлан боловсруулсан бөгөөд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь экологийн эмзэг, өвөрмөц орчин бүхий Тост-Тосонбумбын нурууг байгалийн нөөц газраар улсын хамгаалалтад авах шийдвэр гарсан.

01

“Ирвэс хамгаалах сан” болон Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэдээс ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч, Тост-Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авахад чухал үүрэг гүйцэтгэсэн Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг, Ц.Оюунгэрэл нарт талархал илэрхийлж, нутгийн иргэд болон тус сангийн төлөөлөл өнөөдөр /2016.04.28/ Талархал, дурсгалын зүйлийг гардуулан өглөө.

05

Уг талархалд,

“Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг, байгалийн үзэсгэлэнт Тост-Тосонбумбын нурууг Монгол Улсын Их Хурлаас 2016 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Улсын тусгай хамгаалалтад авахаар шийдвэрлэлээ.

Эрхэм Та Монгол төрийн эрх барих дээд байгууллага болох Улсын Их Хурлаас гаргасан онц мэргэн шийдэлд өөрийн үзэл бодол, үйл ажиллагаагаар нөлөөлж, нутгийн иргэд, дэлхийн хэмжээнд ховордож буй цоохор ирвэс түүний ивээл доорх амьтан ургамлын амьдрах, ургах таатай орчин болж буй газар нутгийг хамгаалах үйлсэд идэвхийлэн манлайлж оролцсон учир энэхүү талархал, дурсамжийг хадгалуулав.

Ирвэс хамгаалах сангийн гүйцэтгэх захирал А.Баяржаргал

Гурвантэс сумын Засаг дарга Г.Гангамаа

2016 оны 04 дүгээр сарын 15” гэжээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …