Monthly Archives: April 2016

April, 2016

  • 29 April

    Жилдээ 352 сая шахмал эм үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэртэй боллоо

    Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас гаргасан GMP стандартад нийцсэн орчин үеийн дэвшилтэт техник, технологиор тоноглогдсон, иж бүрэн цогцолбор эмийн үйлдвэр өчигдөр нээлтээ хийсэн. Тодруулбал, Төрөөс үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, импортыг орлох, экспортыг дэмжих бодлого, зайлшгүй шаардлагатай эмийг дотооддоо үйлдвэрлэхийг дэмжих бодлогын хүрээнд “Монос” групп Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банктай хамтран “Олон Улсын GMP стандартад нийцсэн эмийн үйлдвэрийн цогцолборыг Монголдоо байгуулсан аж. Тус …

  • 29 April

    Импортын үрийн буудай нийлүүлэгдэж эхэллээ

    “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гаас энэ хаврын тариалалтын бэлтгэл ажлыг ханган, тариаланчдад олгох бүхий л төрлийн дэмжлэгийг бүрэн олгож байна. ОХУ-аас 8 мянган тонн үрийн буудай тариалалтын технологийн хугацаанаас өмнө нийлүүлэгдэхээс, өнөөдрийн байдлаар Хөтөл салбарт гаалийн бүрдүүлэлтийг хийж, 2 мянган тонн үрийн буудайг хүлээн аваад байна. Ийнхүү нийлүүлэгдэж байгаа үрийн буудай нь манай тариаланчдын тариалж сурсан, Монгол оронд нутагшсан Алтайская-530 сортын …

  • 29 April

    “Аnemone” хамтлаг шинэ бүрэлдэхүүнтэй боллоо

    25-р суваг телевизийн “Making the band” нэвтрүүлгээс төрөн гарсан “Anemone”, “Extacy”, “MIXX”-ийнхэн бараг л сураг алдрав. Хаа нэг тоглолтон дээр хармааны хэдээ дуулаад буух нь бий. Уг нэвтрүүлгийн хамгийн анхны “Аnemone” хамтлаг таван эмэгтэй гишүүнтэй байгуулагдаж байсан бол одоо гурван шинэ гишүүнтэй болжээ. Анхны бүрэлдэхүүнээс Халиун Цэнгэл нар хамтлагтаа үлдээд байна. Харин Жаннагийн хувьд өрх тусгаарлан соло уран бүтээлч болохоор шийдсэн …

  • 29 April

    Хархоринд мөндөр оржээ

    Өвөрхангай аймгийн Хархорин суманд өчигдөр орой түр зуурын дуу цахилгаантай хүчтэй аадар бууж, мөндөр оржээ.  

  • 29 April

    АСЕМ-тай холбогдуулж ХУИС-ийн багш оюутан нарт шаардлага хүргүүлжээ

    АСЕМ-ийн өндөр дээд хэмжээний уулзалт манай улсад ирэх долдугаар сард болно. Уулзалтын үеэр замын хөдөлгөөн хаана, иргэдийг машин унахгүй унадаг дугуй унах, эсвэл явган явахыг анхааруулсаар байгаа. Түүнээс гадна Төрийн ордон тойрсон барилга байгууламжийн ойролцооноос зураг авахгүй бичлэг хийхгүй байхыг иргэдэд анхааруулсаар байгаа юм. Тэгвэл Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн багш, оюутан нарт нэгэн зарлалын шинжтэй шаардлага иржээ. О.Сайхан Zaluu.com

  • 29 April

    “Нарантуул” захад гал тавьсан этгээдийг цагдан хорьжээ

    “Нарантуул” ОУХТ-ийн шатсан барилгын суурин дээр баригдсан шинэхэн барилгад нэгэн этгээд гал тавьжээ. Азаар түүний тавьсан галыг газар авахуулалгүй таслан зогсоож, үйлдэл дээр нь баривчилжээ. Тодруулбал, тус төвд цахилгаан барааны наймаа эрхэлдэг Э гэгч нь шинэхэн барилгын дөрвөн давхарын ачаа бараа зөөдөг цахилгаан шатанд асаагуур ашиглан гал тавьж байгаа нь камерын бичлэгт тод харагдаж, холбогдох албаныхан шуурхай ажиллан, түүний үйлдлийг …

  • 29 April

    Бидний мэдэхгүй ТОРЧ халдвар аюул заналхийлж эхлэв

    Сүүлийн жилүүдэд үр зулбалт, өсөлтгүй жирэмслэлт, ургийн гаж хөгжил, дутуу төрөлтийн тоо хурдацтайгаар өсч байгаа гэдгийг мэргэжлийн эмч хэлж байна. Түүнээс гадна бэлгийн замын халдварт өвчнөөр өвчлөгсөдийн тоо өсөж жаахан хүүхдүүд буюу залуус бэлгийн замын халдвараар өвчлөх нь ихэссэн. Бид ДОХ, Тэмбүү зэрэг бэлгийн замын халдварт өвчнийг л сайн мэднэ. Тэгвэл бидний дунд тэр бүр мэдэгддэггүй ТОРЧ хэмээх халдвар ирээдүйд, …

  • 29 April

    “Оюутны эрдэм шинжилгээний бага хурал”-ын сүүлийн шалгаруулалтад 41 оюутны илтгэл үлдлээ

    Голомт банкны хамт олон эх орныхоо ирээдүйг өргөх оюунлаг залуусаа дэмжих, амжилттай суралцахад нь хувь нэмрээ оруулах зорилгоор Монгол Улсад анх удаа  “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр, Оюутны эрдэм шинжилгээний бага хурал, Судлаач оюутны баг” зэрэг оюутанд зориулсан багц хөтөлбөрий хэрэгжүүлж ирсэн түүхтэй. Үүний нэгээхэн хэсэг болсон Голомт банкны нэрэмжит “ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ” энэ жил 15 дахь удаагаа зарлагдсан бөгөөд …

  • 29 April

    Мэнгэ таны хувь заяаг хэлж чадах уу?

    Мэнгэ том байх тусам амжилт эсвэл хувь заяагvй байдлыг илэрхийлдэг гэнэ. Хэрэв мэнгэ дугуй хэлбэртэй бол сайны билэгдэл, харин гонзгойвтор байвал сайн муу ээлжлэх аж. Мэнгэний єнгє тод байх тусам сайн, муу vйлийн vр дvн илvv мэдэгдэхvйц байна. Эрт vед мэнгийг шулмасын тэмдэг гэж vздэг байжээ. Мэнгэтэй эмэгтэй хvнийг ХV зуунд Европт шатаасан ч тvvх бий. Єнєєдєр мэнгэнд нэг их …

  • 29 April

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд

    Монгол Улсын Их Хурлын чуулганы  өнөөдрийн хуралдаан 09.00 цагт эхэлнэ. Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. 1.Хууль сахиулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/: -Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ГАНБАТ танилцуулна. 2.Монгол Улсын иргэний харьяаллын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, …

  • 29 April

    Япон Улсын визтэй гадаадын иргэд БНСУ-д визтэй зорчино

    БНСУ-ын Цагаачлалын албанаас гадаадын иргэд тус улсаар дамжин өнгөрөхтэй холбоотой журмандаа зарим өөрчлөлтийг оруулж 2016 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Япон Улсын визтэй гадаадын иргэд тус улсаар дамжин өнгөрөхдөө зохих ангиллын визийг авч байхаар шийдвэрлэсэн байна. АНУ, Канад, Австрали, Шинэ Зеланд зэрэг орны визтэй гадаадын иргэд БНСУ-аар /зөвхөн шууд нислэгээр/ дамжин өнгөрөх тохиолдолд 1 сар хүртэлх хугацаанд тус улсад …

  • 29 April

    МҮАН ирэх сонгуульд оролцохгүй

    М.Энхсайхан сайдаар удирдуулсан МҮАН энэ удаагийн сонгуульд оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Энэ талаар М.Энхсайхан дарга өөрийн твиттер хуудастаа “МҮАН удирдах зөвлөл сонгуульд оролцохгүй, АН-ыг дэмжих шийдвэр гаргав” хэмээн бичсэн юм. Тэд өнгөрсөн сонгуульд МАХН-тай эвсэж “Шударга ёс эвсэл” нэрийн дор оролцож чамгүй амжилт гаргасан. Харин энэ удаад тэд сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж буйтай холбоотойгоор болон АН-ын саналыг хуваахгүй гэсэндээ …

  • 29 April

    Нийслэлийн зарим хэсэгт тохижилт, ногоон байгууламжийн ажил хийнэ

    Улаанбаатар хотын гудамж, цэцэрлэгүүдийн ногоон байгууламжийн арчилгааны ажлыг сайжруулах, эзэнжүүлэх зорилгоор цэцэрлэгжилтийн хувийн хэвшлийн байгууллагуудад нийтийн эзэмшлийн гудамж, цэцэрлэгийг хариуцуулан өгсөн. Занабазар, Дилавхутагт Жамьянжав, Бага тойруу, Зайсангийн тойрууд тохижилт, ногоон байгууламжийг хариуцах хувийн хэвшлийн байгууллагуудад Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас заавар зөвлөмж өглөө. Ногоон байгууламжийн норм стандартыг чандлан мөрдөж графикт усалгааг тогтмол хийж, ургахгүй байгаа модыг авч шинэ мод тарьж, …

  • 29 April

    Дарс бол гайхалтай алкохолын төрлийн ундаа юм

    Дарс бол бурхдын уудаг цэцгийн бал. Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн эртний бөгөөд хамгийн тансаг алкохолны төрлийн ундаа бол дарс юм. Бүтэн өдрийн эцэст хундага дарс уух шиг сайхан зүйл байхгүй байх. Энэхүү ундаа нь цусны судсыг өргөсгөж, бие амрахад тусалдаг. Өдөр бүр нэг хундага дарс уух нь амьдралын энергийг нөхөж, эрүүл байх үндэс болно. Биеийг дархлааг сайжруулж, жин хасахад …

  • 29 April

    Өнөөдөр болох зарим үйл явдал

    09.00 цагт: 350 гаруй жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуй нэгжүүд Нийслэлийн Засаг захиргааны V-р байр буюу Нийслэлийн иргэний танхимд цуглаж Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаар дамжуулан үйлдвэрлэл эрхлэгчдэд олгож буй хөнгөлөлттэй зээл, үйлдвэр эрхлэгчдийг дэмжих чиглэлийн үйл ажиллагаа, бодлого, хөгжлийн асуудлаар санал хүсэлтээ илэрхийлнэ. Утас: 99234859 10.00 цагт: СХД-ийн 20 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний ард байрлах “Грийн …