Дарс бол бурхдын уудаг цэцгийн бал. Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн эртний бөгөөд хамгийн тансаг алкохолны төрлийн ундаа бол дарс юм. Бүтэн өдрийн эцэст хундага дарс уух шиг сайхан зүйл байхгүй байх. Энэхүү ундаа нь цусны судсыг өргөсгөж, бие амрахад тусалдаг. Өдөр бүр нэг хундага дарс уух нь амьдралын энергийг нөхөж, эрүүл байх үндэс болно. Биеийг дархлааг сайжруулж, жин хасахад тусалдаг гэх мэт биеийн болон сэтгэл санааны хувьд ч сайн талтай. Мөн ой тогтоолтыг сайжруулж, өөдрөг болгодог байна.
1. Хоол боловсруулалт, бодисын солилцоог сайжруулна
Дарс уух нь хоол боловсруулах эрхтнийг амрааж, тэнцвэржүүлж байдаг. Хоол боловсруулах болон дархлааны систем шууд холбоотой байдаг учир таныг төрөл бүрийн өвчнөөс хамгаална. Олон судалгаануудын баталж байгаагаар улаан дарс гэдсэн дэх өвчин үүсгэх бактеруудыг устгадаг байна. Дарс нь витамин B, энзим, омега-3 зэргээр баялаг учир хоолны дараа эсвэл хоолон дээрээ нэг хундага улаан дарс ууж хэвшээрэй.
2. Залуу насны эх ундарга
Дарс уудаг хүмүүс шар айраг эсвэл өөр алкохол уудаг хүмүүсээс илүү урт насалдаг байна. Эсийн хөгшрөлтийг удаашруулах олон бодис дарсанд орсон байдаг.
3. Антиоксидантаар баялаг
Судалгаагаар дарсанд хүчтэй антиоксидант болон витаминууд агуулагддаг нь батлагджээ. Ялангуяа улаан дарсанд илүү их агуулагддаг. Хэрэв та алкохолтой зүйл уудаггүй бол усан үзэмний шүүс уугаарай. Антиоксидантын хэмжээ нь адил байдаг.
4. Зүрхийг эмчилж, биеийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө
Дарс нь биеийг тайвшруулж, зүрс судасны үйл ажиллагааг тогтворжуулдаг. Хэрэв өдөр бүр улаан дарс уухаар шийдсэн бол хэмжээнд нь анхаараарай. Алкохолыг хэтрүүлж хэрэглэх нь биед муу нөлөөтэй. Түүнээс гадна дарсыг хэтрүүлж уувал цусан дахь сахарын хэмжээ ихэсч эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө.
5. Цаг мөч бүрийг таашаахад тусална
Дарс нь залгилахад биш амтлахад зоиулсан ундаа юм. Таны завгүй амьдралд завсарлагаа болж, найз нөхдөөрөө цуглан суухад тус болно. Таны айдсыг дарж, эргэн тойрны хүмүүстэй нийгэмшихэд тусална. Дарс ууж чаддаггүй хүмүүст нэгэн сонирхолтой зүйл дуулгахад зүгээр л хундагатай дарсны талаар бодоход л тайвширдаг байна. Таны санаа бодол үр дүнг авчирдаг.
6. Дарс бол гайхалтай алкохолын төрлийн ундаа юм
Би дарс уух бүрдээ дарсны төрөлх нутаг, түүхтэй нь холбогдсон мэт санагддаг. Байгалийн гайхалтай бүтээлээр ийм ундааг хийж буй хүмүүсийг хүндлэх сэтгэл төрдөг. Би үргэлж дарсны эх оронд очиж, дарс үйлдвэрлэх алхмуудаас суралцахыг хүсдэг. Усан үзмийн талбайгаар зугаалж, нарны дулаан илчийг мэдрэх нь үнэхээр тааламжтай байх болно.
7. Дарс бол хөгжөөн
Дарс бол инээд хөөр, баяр баяслын бэлгэ тэмдэг юм. Дарс ууснаар аз жаргалын гормон болох эндорфин ялгардаг. Гэхдээ дарс ууж хөгжилдөхдөө болгоомжтой байгаарай. Учир нь маргааш өглөө нь шартаж болзошгүй.