Бүтээн байгуулалтын зөвлөл өнөөдөр /2016.05.17/ хуралдлаа. Хурлаар “Жишиг хороолол 4” хөтөлбөрийн нэг хэсэг болох Авто машингүй Залуусын гудамж, авто замын засвар, 15 дугаар багийн гудамжны гэрэлтүүлэг болон Аюулгүй зам төслийн Хурд сааруулагчийн ажлын зураг, Дугуйн замын төсөл, 15 дугаар багийн Багийн төвийн байрны байршил, тус багийн 7 дугаар хэсэгт сайжруулсан шороон зам тавих зэрэг 2016 онд ОНХС-ийн хөрөнгөөр ойрын хугацаанд …
Monthly Archives: May 2016
May, 2016
-
18 May
Стандарт шаардлага хангахгүй эм, эмийн хэрэгсэл, тамхи, хүнсний барааг устгалаа
Нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Захиргааны журмаар эд зүйл хураах,улсын орлого болгох үнэлэх, устгах үйл ажиллагаанд хяналт тавьж хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий Нийслэлийн орон тооны бус зөвлөл”-ийн дэргэдэх “Устгалын комисс”-ын бүрэлдэхүүн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 03 дугаар устгалаар хугацаа дууссан, хаяг шошгын зөрчилтэй, стандарт шаардлага хангахгүй эм, эмийн хэрэгсэл, тамхи, хүнсний бараа бүтээгдэхүүнийг Сонгинохайрхан дүүргийн 26-р хороонд байрлах …
-
18 May
Цагаан хувцасны өнгийг алдуулахгүй байх арга
Цагаан хувцасны өнгөө алдаж бүрсийх, сааралтах гол шалтгаан бол түүнийг бусад өнгийн хувцаснаас ялгаж угаадаггүйгээс болдог аж. Мөн харамсалтай нь зарим төрлийн даавуу, жишээлбэл хөвөн даавууны будагч бодис амархан усанд уусч бусад хувцасны ялангуяа цагаан өнгийг өөрчлөх эрсдэлтэй байдаг. Бас ихээр бохирдож толбо тогтсон хувцасыг угаахдаа энгийн хувцаснаас илүү их угаалгын нунтагаар угаах нь буруу байдаг аж. Үүнээс гадна таны …
-
18 May
Чингисийн өргөн чөлөөг Их Монгол Улсын гудамжтай холболоо
Удирдлагын академийн өмнөх зам Чингисийн өргөн чөлөөг Их монгол, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг шууд холбосон гол судал болжээ. Өмнө нь Удирдлагын хөгжлийн академиас зүүн тийш шороон замтай байсан юм. Тэгвэл одоо Оргил худалдааны төвийн уулвараас Маршал таун хүртэл 0.7 км дөрвөн эгнээ шинэ зам болжээ. Зайсангийн гудамжнаас Жапан таун хүртэлх энэ зам ашиглалтад орсноор Чингисийн өргөн чөлөө, Гандийн гудамж, Баянмонгол хороолол …
-
18 May
Дархлаажуулалтын явуулын цэг томоохон зах, хил дээр ажиллаж байна
Улаанбурхан өвчний эсрэг дархжаалуулалтын аян улс орон даяар өрнөж буй. Энэ удаад 18-35 насны бүх иргэдийг нэмэлт дархлаажуултад хамруулж, вакцин тарьж байгаа юм. Нийслэлийн хэмжээнд одоогоор явуулын, түр, байнгын гэсэн 930 цэг ажиллаж байна.Мөн өчигдрөөс Дүнжингарав, Нарантуул худалдааны төв болон Замын-Үүд дэх Гаалийн газарт явуулын цэг ажиллаж эхэлжээ. Үүний зэрэгцээ томоохон байгууллага, ААН-үүдэд явуулын цэг очиж, ажилтнуудыг вакцинд нь хамруулж …
-
18 May
Зуслангийн замд ойрын 15-20 жилд нүх ч гарахгүй гэв
Өнгөрсөн жил Дамбадаржаагийн уулзвараас Шаргаморьтын зуслан хүртэл 16.3 км зам, 50 мерт урт хос гүүрийг барьж ашиглалтад оруулсан. Энэ жил дээрх замын өнгөн хучилтыг хийх ажил үргэлжилж байна. Одоогийн байдлаар Шадивлангийн салдаг уулзвараас Санзайн уулзвар хүртэлх хучилтыг хийж байна. Дээрх чиглэлийн замыг тавихад зорчих хэсгийг бүхэлд нь хаах ямар ч боломжгүй. Зөвхөн нэг урсгалыг хаах байдлаар өргөтгөсөн гэдгийг нийслэлийн Авто …
-
18 May
Бүсгүйчүүд яагаад үсэрхэг эрчүүдэд дурладаг вэ?
Хуузтай, цээж, нуруундаа үстэй залуусыг бүсгүйчүүд илүүтэй таалдгийг нэгэн судалгаагаар тогтоожээ. Бүсгүйчүүдийн 54 хувь нь хуузтай юмуу сахалтай эрчүүдийг илүүд үздгээ илэрхийлсэн байна. Их Британийн Mycelebrityfashion.co.uk цахим хуудсаас 1832 эмэгтэйн дунд явуулсан санал асуулгын дүн ингэж гарсан аж. Эмэгтэйчүүд гуравны нэг нь эрчүүдийг үс сахлаа хуссан байхад дуртай гэнэ. Харин үлдсэн 14 хувьд нь эрэгтэй хүн үстэй, сахалтай байх эсэх …
-
18 May
400 саяын баримтыг шалгуулахаар цагдаад ханджээ
Энэ оны нэгдүгээр сарын 27-нд Амгалан дахь “Оргил” худалдааны төвөөс худалдан авалт хийсэн иргэн 400 сая төгрөгийн азтан болсон билээ. Хэсэг хугацаанд эзэн нь тодрохгүй байсан ч хоёр иргэн 400 саяын баримтыг гарган ирсэн юм. Харин тэдний нэг иргэн н.Цэенпил 400 сая төгрөгийн азтан болсноо баталгаажуулахаар Гааль, татварын ерөнхий газарт ханджээ. Гэвч түүний материалыг хуурамч байж болзошгүй хэмээн цагдаагийн байгууллагад шалгуулж …
-
18 May
БСШУЯ-ны удирдах албан тушаалтнууд төрийн өмчит сургуулийн удирдах зөвлөлд байгаа нь зүйд нийцэхгүй
Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд ажиллах үеэрээ тус салбарын сайдын 2015 оны тушаал шийдвэрүүдтэй танилцав. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн А/30 дугаар “Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөлийн төрийн төлөөллийг шинэчлэн батлах тухай”, 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн А/170 дугаар …
-
18 May
Он гарсаар 1000тн мах экспортолжээ
Монгол Улс энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 1000 орчим тонн мах экспортолжээ.Ингэхдээ голчлон адууны мах экспортод гаргасан байна. Экспортын зах зээлд БНХАУ, ОХУ, БНСУ, Арабын Нэгдсэн Эмират зэрэг улс багтаж байгаа юм. Хэдий тийм боловч оны эхний дөрвөн сарын байдлаар голчлон ОХУ болон БНХАУ-д мах нийлүүлсэн байна. Үнийн хувьд нэг кг үхрийн хөлдүү махыг ОХУ-д 7-9 ам.доллараар экспортолж байгаа …
-
18 May
Цэвэр агаарт дугуй унавал уушиг “баярладаг”
Унадаг дугуй нь анх дундад зуунд хоёр өнхөрдөг модон дугуйг холбосноор эхэлсэн. Анхны гинжит дугуйг 1885 онд бүтээсэн түүхтэй. Унадаг дугуй дэлхий дээрх хамгийн түгээмэл тээврийн хэрэгсэл автомашины дараа хоёрдугаарт ордог. Дугуй нь агаарын бохирдлыг бууруулах, замын түгжрэлийг арилгах байгаль, хүрээлэн буй орчинд ээлтэй, хүний эрүүл мэндэд ач тустай, эдийн засагт хэмнэлттэй, авсаархан хаана ч явах боломжтой маш олон зүйлээр …
-
18 May
Playboy од Кендрагийн цочирдом төрх
Нэгэн үе Playboy-ийн загалмайлсан эцэг Хью Хефнерийн гуравдагч найз охиноор тодорч байсан Кендра өөрийн цочирпом зургыг Инстаграм хуудаснаа нийтэлжээ. Гурван жил Playboy ордонд амьдарсан тэрээр өөрийн амьдралаа зохиож нам гүмхэн амьдрах болсон . Гайхалтай биетэйгээрээ шагшигдаж Playboy сэтгүүлийн нүүр хуудсыг чимдэг байсан бүсгүй маань саяхан хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ. Гэтэл тэрээр өөрийн төрсний дараах зургаа олон нийтэд дэлгэсэн нь хүмүүсийг цочиролд оруулаад …
-
18 May
Инстаграмдаа гивлүүргүй зураг хийсэн загвар өмсөгчдийг хорьжээ
Иран улсад гивлүүр зүүгээгүй зургаа инстаграм хуудаснаа нийтэлсэн загвар өмсөгчдөд хэрэг үүсгэж баривчилжээ. Тэднийг исламын шашинг хүндэтгэсэнгүй хэмээн буруутгажээ. Одоогоор исламын шашинг дорд үзэж, барууны соёлыг сурталчилсан хэргээр 59 гэрэл зурагчин, 58 загвар өмсөгч, 51 загварын агентлагийн менежерийг саатуулан хориод байгаа аж. Тэдний нэг загвар өмсөгч Элам Араб нь хуримын даашинзтай зургаараа олон улсад алдартай юм. Иран улсад фэйсбүүк, твиттерийг …
-
18 May
Р.Батжаргал: УИХ, Засгийн газрын нэр хүнд унаж байхад шүүхийнх улам өссөн
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан хотын “Залуучууд” театрт иргэдтэй уулзалт хийж, 2009 онд бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойшхи 7 жилийн ажлын тайлангаа 101 багц сэдвийн хүрээнд тавилаа. Үүний дотор шүүхийн шинэтгэл, түүний үр дүнгүүдээс “Шүүх засаглалын иж бүрэн шинэчлэлийг эхлүүлэв. Багц хуулиудыг санаачлан батлуулж, хэрэгжүүлэх ажил үргэлжилж байна… Шүүгчийн хараат бусаар …
-
18 May
Дахин төлөвлөлтөөр хашааны газраа чөлөөлсөн 50 айл тохилог орон сууцандаа орлоо
Нийслэлийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан агаар болон хөрсний бохирдлыг бууруулж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах боломжийг бүрдүүлэх зорилтын хүрээнд нийслэлийн 24 байршил 75 хэсэгчилсэн талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж байна. Төлөвлөгөөний дагуу Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд төсөл хэрэгжүүлэгч Гангар инвест ХХК иргэдтэйгээ тохиролцон чөлөөлсөн газар дээрээ 168 айлын тохижлог орон сууцны барилгыг сүндэрлүүлж, …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл