Monthly Archives: July 2016

July, 2016

  • 30 July

    Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг ажлаа хүлээн авлаа

    Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Эрүүл мэнд, спортын сайд асан С.Ламбаагаас яамны тамгаа хүлээн авч, үүрэгт ажилдаа орлоо. Эрүүл мэнд, спортын сайд асан С.Ламбаа Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгийг гуравдугаар шатлалын эмнэлгийн тэргүүн магнайд ажиллаж байсны хувьд энэ салбарыг маш сайн удирдаж чадах хүн гэж тодорхойлоод түүнд ажлын амжилт хүсэв. Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг энэ салбарт 30 гаруй жил ажиллаж байгаагийн хувьд …

  • 30 July

    Харанга хамтлагийн ахлагч Ц.Энхманлай: Бидний хийсэн, бүтээснийг үнэлж энэ шагналыг олгож байгаа ч энэ нь илүү ихийг бүтээгээрэй гэсэн захиас болов уу гэж бид ойлгож байна

    “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Хонхны дуу” клубын санаачилгаар Монголын рок попын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хамтлаг, дуучдыг алдаршуулах зорилгоор “Алдрын од”-оор шагнаж, хүндэтгэлийн самбарыг байршуулдаг уламжлалтай болсон. Энэ жилийн “Алдрын од”-ын эзнээр Харанга хамтлаг шалгарсан бөгөөд өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Алдрын Од” хүндэтгэлийн зүүсгэлийг нь гардуулан өгч, Харанга хамтлагийн хүндэтгэлийн самбарыг СТӨ-ний хажууханд байршууллаа. …

  • 30 July

    Үндэсний статистикийн хорооны даргаар томилогдсон А.Ариунзаяа ажлаа хүлээж авлаа

    Үндэсний статистикийн хорооны даргаар томилогдсон А.Ариунзаяа өнөөдөр морин цагт ажлаа хүлээж авлаа. Шинээр томилогдсон хорооны даргад тамгыг гардуулах үед Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазар байлцав. Улсын бүртгэл, статистикийн газрын дарга асан С.Мэндсайхан шинээр томилогдсон даргад тамгыг гардуулж, өвөө, эмээ, ээжийнхээ статистикийн мэргэжлийн ажлыг өвлөн авч, энэ байгууллагын даргаар томилогдсонд талархал илэрхийлж, ажлын амжилт хүслээ. Үндэсний статистикийн хорооны даргаар томилогдсон …

  • 30 July

    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн сайдын ажлаа хүлээн авлаа

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнд яамны тамгыг шилжүүлж, ажлыг нь хүлээлгэн өглөө. Засгийн газрын гишүүн ажлаа хүлээн авахад ЗГХЭГ-ын холбогдох албан тушаалтнууд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны удирдлага, харьяа агентлаг, байгууллагын дарга нар байлцлаа. Сайдад яамны  тамгыг  гардуулах үед  Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: “Хөдөө аж ахуй салбар нь Монгол Улсын тэргүүлэх чиглэлийн гол …

  • 30 July

    Өнөөдөр Харанга хамтлаг “Алдрын од”-ын эзэн боллоо

    Өнгөрсөн жилээс эхлэн “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын санаачилгаар Монголын pок попын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хамтлаг, дуучдыг алдаршуулах зорилгоор “Алдрын Од” одонгоор шагнаж, “Алдрын од” гардуулах ёслолыг жил бүрийн 7 сарын 30-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Хамгийн анхны “Алдрын Од” одонг Монголын рок попын анхдагчуудын нэг Соёл-Эрдэнэ хамтлаг хүртэж “Соёлын төв өргөө”-ний урд тус хамтлагийн “Алдрын …

  • 30 July

    Солонгос цэргүүд стрессээ тайлахын тулд баллет хийдэг

    Өмнөд Солонгосын хилийн цэргүүдийн хувьд ихээхэн стресстэй ажилтай хүмүүст ордог гэнэ. Хойд Солонгосын хил хамгаалахад ихээхэн цагаа зарцуулдаг тэдний ажил тийм ч ажил биш аж. Тиймээс тус газар алба хаадаг цэргүүдэд Солонгосын үндэсний баллетийн бүжгийн багш нар хичээл заадаг гэнэ. Харин цэргүүд баллетийн хичээлд хамрагдах болсноос хойш стресс нь эрс багассан гэж ярих болжээ. эх сурвалж: dorgio.mn

  • 30 July

    Энэ амралтын өдрүүдэд цахилгааны хязгаарлалт хийх хуваарь

    Энэ амралтын өдрүүдэд буюу долдугаар сарын 30, 31-нд дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу. ТӨВ АЙМАГ 09.30-18.00 цагт: Атар, Нөхөрлөл, Лүн сум, Даргиатын ам, Авдрант, Батсүх үнээний ферм, Ногоон хэрэм, Мөнх их мандал, Ногоон хэрэм-2 ХХК-ууд тэр орчмын хэрэглэгчид. Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж …

  • 30 July

    2015 онд хамгийн ”муухай” хувцасласан одууд

    Урлаг соёлын олны алдартан бүсгүйчүүд ч бас сайхан хувцаслах тал дээр зарим үед алдаа гаргадаг. Тэгвэл өнгөрсөн онд хамгийн муухай хувцасласан одуудын жагсаалтыг танд сонирхуулж байна. Kris Jenner Miley Cyrus Lady Gaga Heidi Klum Kesha  Keira Knightley  Rihanna  Kim Kardashian  Kylie Jenner  Katy Perry      urlag.mn

  • 30 July

    Клинтон нэр хүндээрээ Трампаас түрүүлж байна

    АНУ-ын ерөнхилөгчийн албан тушаалд ардчилсан намаас нэрдэвшигч Хиллари Клинтоннэр хүндээрээ бүгд найрамдах намын нэр дэвшигч Дональд Трампаас 6%-иар түрүүлж байна. Ройтерс агентлаг болон судалгааны “Ipsos” компаниас явуулсан санал асуулгын дүн үүнийг харуулжээ. Судалгааг долоодугаар сарын 25-наас 29-нд онлайнаар явуулсан байна.Санал асуулгад хамрагдагсдын 40,5% нь Клинтоныг, 34,6% нь Трампыг дэмжжээ.Санал асуулгад оролцогчдын 25 орчим хувь нь“өөр” нэр дэвшигчийг сонгосныг РИА Новости …

  • 30 July

    Дэд хороодын бүрэлдэхүүнийг баталлаа

    Улсын Их Хурлын байнгын хороодын өнөөдрийн хуралдаанаар харьяа дэд хороодын бүрэлдэхүүнийг батлах тухай асуудлыг хэлэлцэж дэмжсэн талаархи байнгын хороодын санал, дүгнэлтийг Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанаар сонсож танилцаад энэ тухай Улсын Их Хурлын тогтоол батлав. Тогтоол батлагдсанаар Улсын Их Хурлын байнгын хороодын бүрэлдэхүүнд 10 дэд хороо ажиллах бөгөөд дэд хорооны бүрэлдэхүүнийг Улсын Их Хурал дахь намын бүлгүүдээс ирүүлсэн саналыг харгалзан бүрдүүлсэн …

  • 30 July

    Харанга хамтлагт хүндэтгэл үзүүлэх “Алдрын хүндэтгэл” шоу тоглолт Чингисийн талбайд болно

    “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын санаачилгаар Монголын pок попын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хамтлаг, дуучдыг алдаршуулах зорилгоор “Алдрын Од” одонгоор шагнаж, “Алдрын од” гардуулах ёслолыг жил бүрийн 7 сарын 30-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ жилийн “Алдрын од” одонг Харанга хамтлаг хүртэхээр болсон бөгөөд өнөөдөр 13:00 цагт тус хамтлагын гишүүдэд “Алдрын Од” одонг нь нийслэлийн удирдлагууд гардуулж өгөх …

  • 30 July

    Онцгой байдлын 28 албан хаагч энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэнэ

    Онцгой байдлын албан хаагчид маань даян дэлхийн энх тайвны төлөө дэлхийн орнуудын дайчин эрстэй хамтран энхийг сахиулах үүргээ нэр төртэй биелүүлсээр байгаа билээ. Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх VI ээлжийн бие бүрэлдэхүүнд Онцгой байдлын 28 албан хаагч үүрэг гүйцэтгэхээр болсон. Эдгээр албан хаагчдийг үдэн гаргах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Ёслолын ажиллагааны …

  • 30 July

    Эрдоган: Намайг доромжилсон хүмүүсийг өршөөнө

    АНКАРА. /BBC/. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган намайг доромжилсон хүмүүсийн эсрэг үүсгээд байгаа бүх хэргийг буцаан татаж, хүчингүй болгоно гэж мэдэгдсэн байна. Сүүлд болсон цэргийн эргэлт хийх оролдлого нь бид эв нэгдэлтэй байх хэрэгтэй гэдгийг надад ухааруулсан гэж тэрбээр мэдэгджээ. Гэвч энэ хэрэгтэй холбогдуулан олон тооны хүнийг баривчилж байна гэж түүнийг буруушаасан орнуудад хандан “өөрсдийгөө хичээ” гэж мэдэгдэв. “Зарим хүмүүс …