Monthly Archives: July 2016

July, 2016

  • 1 July

    Сонгогдсон гишүүдэд түр үнэмлэх өнөөдөр олгоно

    Сонгуулийн ерөнхий хороо өчигдөр Уих-ын, аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн  сонгуулийн дүнг эцсийн байдлаар танилцууллаа. Энэ жилийн сонгууль өмнөх Уих-ын сонгуулийн буюу 2012 оны сонгуулийн ирцтэй харьцуулахад 72.1 хувьтай байсныг хэлсэн билээ. Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцсон нэр дэвшигчдэд гишүүний түр үнэмлэхийг Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагууд гардуулна. Энэхүү ажиллагаа Төрийн ордны Хүндэтгэлийн цогцолборын Баганат танхимд 12.30 цагаас болох юм. Ийнхүү түр …

  • 1 July

    Шинэ 40 гишүүнтэй парламент бүрдэнэ

    УИХ болон аймаг, Нийслэлийн 2016 оны ээлжит сонгууль өнгөрсөн сарын 29-ны өдөр болж МАН 65 суудал авч үнэмлэхүй ялалт байгуулсан гавьяатай билээ. Тухайлбал, УИХ-ын 76 суудлын 65-ыг нь МАН, есөн суудлыг Ардчилсан нам, МАХН нэг суудал авч, бие даан өрсөлдөж бусдаасаа илт давуу олон хүний санал авсан гавьяат жүжигчин С.Жавхлан нэг суудал авсан байгаа билээ. Энэ жилийн сонгуульд “битүү морьд” …

  • 1 July

    АСЕМ-ийн зочид төлөөлөгчдөд үйлчлэх байгууллагуудад зөвлөмж өглөө

    Ази Европын дээд хэмжээний 11 дүгээр  уулзалтаар зохион байгуулагдах  “Бэсрэг наадам” –ын үеэр үйлчилгээ үзүүлэх аж ахуйн нэгж, байгууллагууд хоолны амталгаа зохион байгууллаа.  Энэ үеэр  АСЕМ-ийн үйлчилгээ хоол хүнс, түүний аюулгүй байдлыг хариуцан ажиллах ажлын хэсгээс аж ахуйн нэгж, байгууллагуудын хоолны цэс, хоол хүнсний чанар аюулгүй байдал, үйлчилгээнд тавигдах шаардлагын талаар зөвлөгөө өгөв.  Мөн зөөгч, тогооч нарт олон үндэстний хоолны …

  • 1 July

    Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хална. 2016 оны долоодугаар сарын 01-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын хойд, төвийн аймгуудын баруун, зүүн аймгуудын зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар солигдмол үүлтэй бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 18-23 хэм, Их нууруудын хотгор …

  • 1 July

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

    Өнөөдөр аргын тооллын 2016 оны долоодугаар сарын 01. Баасан гараг. Билгийн тооллын XVII  жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Зуны дунд хөх морь сарын 27. Сугар гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, таван шар мэнгэтэй, хөх бич өдөр. Барилдлага: Түлэх Шүтэн барилдлага: Хурьцахуй Суудал: Ус Өдрийн наран 4 цаг 59 минутад мандан, 20 цаг 49 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, …