Monthly Archives: July 2016

July, 2016

  • 2 July

    Нийтийн тээврийн жолооч нар цагаан цамц, хар зангиатай үйлчилгээнд гарна

    Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн шуурхай хуралдаан боллоо. Шуурхай хуралдаанаар инженер хангамж нийтийн үйлчилгээний байгууллагууд мэдээлэл хийв. “Торгоны зам” цогцолборын ажлын хүрээнд 204 ам метр явганхүний замын хавтанг шинээр суурилуулан, гэрэлтүүлэг тавьж, чулуужсан мод байрлуулан зүлэгжүүлэлт хийжээ. “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” Энхтайваны өргөн чөлөө, Намъянжүгийн гудамж, Нарны зам, Дамдинсүрэнгийн гудамж, Юнескогийн гудамж, Олимпийн гудамж, Энгельсийн гудамжны нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн …

  • 2 July

    УИХ-ын шинэ гишүүдийн хэн нь юу хэлэв?

    Шинэ парламентыг бүрдүүлэхээр УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ гардсан зарим гишүүдээс сэтгэгдлийг нь сонслоо. Жавхлан ялаагүй Монгол ялсан юм шүү УИХ-ын 54-р тойрог, Баянзүрх дүүрэгт бие даан нэр дэвшиж, сонгогдсон С.Жавхлан: -Та шинэ УИХ дахь цорын ганц бие даагч боллоо. Ирэх 4 жилд хэрхэн ажиллахаар төлөвлөж байна вэ? -Монголын тал нутагт Хамаг Монголд хүртэл дэлхийгээр цацсан шагай шиг хүмүүс маань чих …

  • 2 July

    МАН-ын УЗ-өөс Су.Батболдыг хотын даргад нэр дэвшүүлэхээр шийдвэрлэлээ

    УИХ-ын сонгуульд МАН үнэмлэхгүй ялалт байгуулж 65 суудал авсан юм. Үлдсэн 11 суудлаас АН-ынхан 9, бие даагч С.Жавхлан, МАХН-аас О.Баасанхүү нар тус бүр нэг суудал авсан. Өнөөдөр шинээр УИХ-д сонгогдсон эрхмүүд түр үнэмлэхээ гардаж авсан бөгөөд тун удахгүй ирэх долоо хоногоос тангаргаа өргөнө. Тэгвэл ялалт байгуулж засгийн эрхийг барихаар болсон МАН-ынхан өнөөдрөөс улс төрийн томоохон томилгооныхоо асуудлуудыг хэлэлцэж эхэллээ. Дөнгөж …

  • 2 July

    ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал хэрүүл тэмцэл ирнэ

    Өнөөдөр аргын тооллын 2016 оны долоодугаар сарын 02. Бямба гараг. Билгийн тооллын XVII  жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Зуны дунд хөх морь сарын 28. Санчир гараг. Чөлөөт эх одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, хөхөгчин тахиа өдөр. Барилдлага: Шид Шүтэн барилдлага: Сэрэхүй Суудал: Уул Өдрийн наран 5 цаг 00 минутад мандан, 20 цаг 49 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой …

  • 2 July

    Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан

    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.  Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 21-26 градус, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгороор шөнөдөө 17-22 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 22-27 градус дулаан …

  • 1 July

    МАН-ын мэргэжлийн Засгийн газарт хэн хэн ажиллах вэ

    Иргэд сонголтоо хийж, Монгол ардын нам УИХ болоод Нийслэлд үнэмлэхүй ялалт байгууллаа. Тэгвэл ялалт байгуулж, олон болсон нам Засгийн газраа байгуулах учиртай. Энэ удаа сонгогчид хамтарсан Засгийн газрыг хүссэнгүй. Тиймээс ч МАН-д дангаараа Засгийн газар байгуулах хэмжээний итгэлийг хүлээлгэлээ. Тэгвэл МАН Засгийн газраа хэрхэн байгуулах вэ гэдгийг дараах байдлаар таамаглалаа. Тухайлбал, МАН-ын дарга М.Энхболд УИХ-ын даргаар, У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар, С.Бямбацогтыг …

  • 1 July

    Хятадын хамгийн түргэн метро ажиллаж эхэллээ

    Хятадад өнөөгийн хамгийн түргэн хурдтай метро 28-нд Шэньжэн хотод туршилтын журмаар ажиллаж эхэллээ. Шэньжэн хотын 11 дүгээр номерын метроны замын нийт урт нь 51.9 км бөгөөд хотын төв болон онгоцны буудлыг холбон цагт 120 км хурдалж болох юм байна. Шэньжэн хотын 11 дүгээр номерын метро нийт 18 өртөөтэй, газар дор 14 өртөө, хөрсөн дээр 4 өртөөтэй юм байна. Хотын төвөөс …

  • 1 July

    Нүүрний илүүдэл үсийг ор мөргүй арилгах хялбар арга

    Нүүр болон биеийн бусад хэсэгт илүүдэл үс ургаж, таны гоо сайхан үзэмжийг гутааж байна уу? Эрчүүдийн хувьд сахал гэдэг нэг их бэрхшээл биш. Зүгээр л хусч орхиход болно. Харин эмэгтэйчүүдийн хувьд тун хүндрэлтэй бэрхшээл гэдэг нь ойлгомжтой. Тэгвэл бүсгүйчүүд энэ зовлонгооосоо салах маш хялбархан хоёр аргыг танилцуулъя. Элсэн чихэр, нимбэгийн холимог Үүнийг бэлтгэхийн тулд 10 хоолны халбага цэвэр усанд хоёр …

  • 1 July

    Редакторуудын уулзалт энэ сарын 7-9 хооронд зохион байгуулагдана

    АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг угтсан арга хэмжээний нэг “Редакторуудын дугуй ширээний уулзалт” энэ сарын 7-9-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо “Туушин” зочид буудалд болох гэж байна. Энэ удаагийн редакторуудын уулзалт “Ази, Европын цахим харилцаа” сэдвээр өрнөх аж. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид “Редакторуудын уулзалт бол зохион байгуулж буй орныг аль өнцгөөс нь дэлхий нийтэд мэдээлэх вэ гэдгийг гаргах томоохон ач холбогдолтой …

  • 1 July

    Монголын хамгийн өндөр их сургууль

      Хичээлийн 2-р байр   Нийслэл хотод өдрөөс өдөрт өндөр байшин баригдаж, өнгө төрхөө шинэчилж байна. Жишээлбэл хотын төвд орших “Шангрила”, “Сэлмэн” барилга гээд өнгө төрх нэмсэн барилгуудыг дурдаж болно. Харин Монгол улсад хамгийн өндөр байшинд хичээллэдэг ямар сургууль байна вэ гэж хэн нэгэн асууж болох юм. Хүмүүс багшийн дээд, МУИС, ШУТИС гээд танил дундаа ам уралдуулж таарна. Харин МУИС-тай хаяа дэрлэх …

  • 1 July

    Шалгалтын материал задарсан нь тогтоогджээ

    Элсэлтийн ерөнхий шалгалтын хариуг өнөөдөр орон даяар онлайнаар мэдээллээ. Энэ жилийн хувьд ЭЕШ-ын материал задарсан, онлайнаар худалдсан гэх хэл ам гарсан. Ялангуяа бар код бүхий цаасыг шалгуулагчид худалдаж аваад, шалгалтдаа барьж орсон гэж мэдээлсэн. Үргэлжлэлийг эндээс үзнэ үү .

  • 1 July

    Нийслэлийн ИТХ-ын анхдугаар хуралдаан даваа гарагт болно

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн 7 дахь удаагийн хурлын анхдугаар хуралдааныг 07 сарын 04-ний өдөр буюу Даваа гарагт 11 цагаас хуралдуулж, дараах асуудлыг хэлэлцүүлэхээр шийлвэрлэв. Үүнд: Нийслэлийн ИТХ-ын сонгууль явуулсан дүн, бүрэн эрхийг зөвшөөрөх тухай Нийслэлийн ИТХ-ын даргыг сонгох Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тоог тогтоож, Тэргүүлэгчдийг сонгох Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид …

  • 1 July

    IKEA брэндийн шүүгээнээс болж 6 хүүхэд нас баржээ

     Шведийн тавилгын аварга “IKEA” брэнд АНУ-д зургаан хүүхэд амиа алдсантай холбогдуулан тус улсаас 30 сая орчим шургуулгатай шүүгээгээ татахаар болсон билээ. Мөн шургуулганаас гадна MALM брэндийн хувцасны шүүгээнүүдээ ч татахаар болжээ. Түүнчлэн тус компани эдгээрийг худалдаанаас гаргахаар шийдвэрлэж, сайтнаасаа мэдээллийг нь авч хаясан аж. Бараг жил орчмын өмнөөс дэлгүүрийн удирдлагууд, АНУ-ын хэрэглэгчдийн аюулгүй байдлын нийгэмлэгийнхэн IKEA-гийн MALM загварын шургуулгатай шүүгээг …

  • 1 July

    Үндэсний их баяр наадмын бэлтгэлийг бүрэн хангах үүрэг өгөв

    Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн шуурхай хуралдаан боллоо. Шуурхай хуралдаанаар инженер хангамж нийтийн үйлчилгээний байгууллагууд мэдээлэл хийв. Торгоны зам цогцолборын ажлын хүрээнд 204 м2 явган  хүний замын хавтанг шинээр суурилуулан, гэрэлтүүлэг тавьж, чулуужсан мод байрлуулан зүлэгжүүлэлт хийснийг танилцуулсан. “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” Энхтайваны өргөн чөлөө, Намъянжүгийн гудамж, Нарны зам, Дамдинсүрэнгийн гудамж, Юнескогийн гудамж, Олимпийн гудамж, Энгельсийн гудамжны нийтийн эзэмшлийн гудамж зам …