Monthly Archives: July 2016

July, 2016

  • 1 July

    Загвар өмсөгч Х. Бадамгэрэл: Боломжгүй зүйл байдаггүй гэдэгт үргэлж итгэдэг

    Сонгуулийн дуулиант хоногууд өнгөрөөд удаагүй байна. Энэ жилийн сонгуульд гайхалтай сониноор төр эргэсэн. Харин сонгуулийн шуурганд өртөж нэр дэвшсэн боловч ялагдсан хүмүүс маань ээлж дараагаар сэтгэлийн үгээ сошиал орчиноор дэлгэсээр байгаа юм. Тэр дунд загвар өмсөгч Х. Бадамгэрэл ч мөн багтаж байна. Учир юун гэхээр түүний нөхөр Г. Мөнхбаяр нэр дэвшсэн боловч хараахан ялж чадаагүй юм. Харин Х. Бадамгэрэл сэтгэлийн …

  • 1 July

    “Хар” өдрийн нэрийг барьж хэн нэгний шархалсан сэтгэлийг бүү хөнд

    УИХ-ын энэ удаагийн ээлжит сонгуульд ялалт байгуулсан 76 нэр дэвшигчид өнөөдөр гишүүний түр үнэмлэхээ гардаж авлаа. МАН олонх болж үнэмлэхгүй ялалт байгуулж, эрх баригчийн дүрээр дөрвөн жилийг үдсэн АН-ынхан дөнгөж бүлэг байгуулах эрхтэйгээ үлдэж сөрөг хүчний эгнээнд шилжлээ. Мөн сондгойрч ялгарах хоёр хүн байгаа нь бие даагч С.Жавхлан болон МАХН-аас цор ганцаараа сонгогдсон О.Баасанхүү нар юм. Ингээд удахгүй гишүүд тангаргаа …

  • 1 July

    “Best of classics” концерт маргааш 21 цагт Чингисийн талбайд болно

    “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газар, Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театр хамтран зохион байгуулж байгаа “Best of classics” сонгодог үдшийн цэнгүүн маргааш буюу бямба гарагт 21 цагаас Чингисийн талбайд болно.

  • 1 July

    С.Жавхлан: Эд нарыг бүгдийг нь монгол дээл өмсгөж сургана

    Энэ удаагийн УИХ-ын сонгуульд бие дааж 69 хүн нэр дэвшсэнээс ганцаараа ялалт байгуулсан хүн бол МУГЖ, дуучин С.Жавхлан. Тэрбээр Баянзүрх дүүргийн 54 дүгээр тойрогт нэр дэвшиж сонгогчдынхоо цусыг нь буцалгаж цөсийг нь хөөргөж гарч ирлээ. Хамгийн сонирхолтой нь сонгуулийн сурталчилгааныхаа үеэр үнэтэй машин бус үхэр тэрэг хөлөглөж, морь унаж давхисаар сурталчилгааны хоногуудаа дуусгасан. Иргэд эхнээсээ л С.Жавхланд ам сайтай, сайн …

  • 1 July

    МАН-ын 12 эмэгтэй гишүүд УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ гардаж авлаа

    СЕХ-ны дарга Д.Содномцэрэн  сонгуульд сонгогчийн олонхийн санал авсан 76 нэр дэвшигчидэд УИХ-ын гишүүний түр үнэмлэх гардууллаа. УИХ-ын 76 нэр дэвшигчдээс 13 эмэгтэй гишүүн сонгогдсон билээ. Өнөөдөр МАН-ын 12 эмэгтэй гишүүд  УИХ-ын түр үнэмлэхээ гардаж авлаа. Тодруулбал: УИХ-ын наймдугаар тойрог Баянхонгор аймгаас МАН М.Билэгт УИХ-ын 12 дугаар тойрог Дорноговь, Говьсүмбэр МАН Г.Мөнхцэцэг УИХ-ын 22 дугаар тойрог Өмнөговь аймгаас МАН Н.Амарзаяа УИХ-ын 25 …

  • 1 July

    Хонины үнэ ханш өмнөх жилийнхээс хямдарчээ

    Хотод наадмын уур амьсгал орж эхлэхтэй зэрэгцэн хөдөө орон нутгаас мал ачсан автомашины цуваа наадам хүртэл нийслэл рүү хөвөрдөг. Улаанбаатар хотын баруун захад байрлах “Эмээлт” зах болон зүүн талд Баянзүрхийн товчооны цаахна байрлах цэг дээр малыг амьдаар нь зарахыг зөвшөөрдөг билээ. Баяр наадмын өдрүүд хаяанд ирсэн энэ үед нийслэлийн зүүн зах руу төлөг 60-80 мянга, нас гүйцсэн хонь жингээсээ хамаарч …

  • 1 July

    Наадмаар хилийн боомтууд амарна

    Улсын их баяр наадмын өдрүүдэд Алтанбулаг боомт ажиллаж бусад нь амрах юм байна. Тодруулбал Буянт-Ухаа, Замын-Үүд дэх төмөр замын боомт, нисэх онгоцны буудал хэвийн цагийн хуваариар ажиллана. Даян, Булган, Байтаг, Бургалтай, Шивээ хүрэн, Гашуун сухайт, Ханги, Замын-Үүд, Бичигт, Сүмбэр, Баянхошуу, Хавиргын авто замын хилийн боомт ирэх сарын 11-15-ны өдрүүдэд ажиллахгүй юм байна. Харин долоодугаар сарын 16-наас хэвийн ажиллаж эхлэх юм …

  • 1 July

    А.Сүхбат: Наадамд зодоглохгүй таван хүүхэд бэлтгэж байгаа

    Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцсон нэр дэвшигчдэд гишүүний түр үнэмлэхийг гардууллаа. Энэ үеэр Төв аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдоод байгаа А.Сүхбатаас дараах асуултад хариулт авлаа. -Ард түмэн МАН-д бүрэн итгэл хүлээлгэлээ. УИХ-ын гишүүний хувьд ямар зорилт тавьж ажиллах вэ? -Ер нь хүний амьдралын бүх мөчлөгт нийцсэн мөрийн хөтөлбөрийг МАН  дэвшүүлсэн. Амьдралд буусан, бүрэн хэрэгжих боломжтой мөрийн хөтөлбөр юм. Хэрэгжүүлэхийн …

  • 1 July

    Залуучуудаа өөртөө итгэлтэй алхмаар байна уу?

    Эрэгтэй хүн болгон загварлаг хувцас өмсөхийг хүсдэг . Тэгвэл та өөртөө тохирох хувцасаа хараахан сонгож амжаагүй бол эндээс үзнэ үү.    

  • 1 July

    Чингис хаан ОУНБ руу автомашинтай нэвтрэхийг хориглолоо

    АСЕМ-ын дээд хэмжээний уулзалттай холбогдуулан энэ сарын 13-ны 01.00 цагаас 16-ны 23.30 цагийн хооронд “Чингис хаан” Олон улсын нийсэх буудал руу автомашинтай нэврэхийг хориглосон байна. Энэ өдрүүдэд Монгол Улсад ирэх болон явах зорчигчдыг “Буянт Ухаа” Спорт цогцолборт бүргэж, аюулгүйн үзлэгт хамруулах юм. Аюулгүйн үзлэгт хамрагдсаны дараа нисэх буудал руу тусгай автобусаар зөөвөрлөх болсон талаар МИАТ компаниас мэдээлэв. Нисэх буудал руу зөвхөн …

  • 1 July

    Гоолиг сайхан хүзүүтэй болохыг хүсч байна уу?

    Гоолиг сайхан хүзүүтэй болохыг хүсдэггүй эмэгтэй хүн гэж байхгүй байх. Учир нь хүзүү бол эмэгтэй хүний насыг тодорхойлогч ганц зүйл юм. Иймээс тэд хүзүүгээ сайхан байлгахыг үргэлж хүсдэг ч ямар арга хэрэглэхээ төдийлэн сайн мэддэггүй. Тэгвэл доорх дасгалыг ямар ч үед хийх боломжтой. Харин дасгалыг хийхийн өмнө хүзүү, шилэн хүзүү, нурууны цусны эргэлтийг сайжруулахаа мартуузай. Толгойгоо зөөлөн удаанаар тойруулан  эргүүлнэ. Эхлээд …

  • 1 July

    Хүзүүний үрчлээг арилгах 5 дасгал

     Хүзүүний үрчлээг арилгах дасгалыг “www.starcentralmagazine.com” сайт нийтэлжээ. Дасгал №1 Толгойгоо хойш нь гэдийлгэн, доод уруулаараа дээд уруулаа аль болох ихээр бүрхэж тав хүртэл тоолоорой. Дараа нь толгойгоо огцом урагш болгохдоо доод эрүүгээ суллан, уруулаа хэвийн байдалд оруулна. Баруун гарын долоовор болон дунд хуруугаа тэнийлгэж, бусдыг нь нугалаад эрүүн доороосоо түлхэх мэт тулна. Амаа том ангайлган, хэлээ гаргаад зургаа хүртэл тоолсны …

  • 1 July

    Хоргын тогоо гэж нэрлэхийн учир

    Архангай аймгийн Тариат сумын төвд Хоргын тогоо байдаг. Хэн ч саатан хоргодом энэхүү үзэсгэлэнт нутгийг 1965 оноос дархан цаазат газрын, 1994 оноос байгалийн цогцолборт газрын зэрэглэлээр улсын тусгай хамгаалалтад авчээ. Одоогоос 9000 орчим жилийн өмнө дэлбэрч байгаад унтарсан галт уул юм гэдгийг манай газар зүйн эрдэмтэд тогтоожээ. Өөрөөр хэлбэл, энэ нь манай орны унтарсан галт уулсын дотроос хамгийн сүүлд унтарсан …

  • 1 July

    Сэрэмжлүүлэг: Асаагуураар тоглож байсан хүүхэд гал алджээ

    Өчигдөр “Дэнжийн … тоотод гал гарч байна” гэсэн мэдээлэл ОБЕГ болон цагдаагийн байгууллагад ирсэн байна. ОБЕГ-ын алба хаагчид галыг унтраасан бөгөөд цагдаагийн байгууллагатай хамтран галын шинжээчийн хамт шалгажээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 9-р хорооны …..тоотод суух иргэн Б /эр.24/-гийн нүүрсний амбаарыг Чингэлтэй дүүргийн 9-р хороонд суух О /эр.6н/ нь асаагуураар цаас шатааж тоглож байгаад шатаажээ. Одоогоор уг хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн …