Хонины үнэ ханш өмнөх жилийнхээс хямдарчээ

459734b1844ad35egreat
Хотод наадмын уур амьсгал орж эхлэхтэй зэрэгцэн хөдөө орон нутгаас мал ачсан автомашины цуваа наадам хүртэл нийслэл рүү хөвөрдөг. Улаанбаатар хотын баруун захад байрлах “Эмээлт” зах болон зүүн талд Баянзүрхийн товчооны цаахна байрлах цэг дээр малыг амьдаар нь зарахыг зөвшөөрдөг билээ. Баяр наадмын өдрүүд хаяанд ирсэн энэ үед нийслэлийн зүүн зах руу төлөг 60-80 мянга, нас гүйцсэн хонь жингээсээ хамаарч 150-180 мянган төгрөгийн ханштай байна.

Харин ямаа 60-80 мянган төгрөгийн үнэтэй байгаа бөгөөд малын үнэ өнгөрсөн жилийнхээс багагүй унасан учир ийм ханштай байгаа аж. Өнгөрсөн жил төлөг 80-100 мянган төгрөгийн үнэтэй байсан бол энэ жил 20 мянгаар хямдарсан гэнэ. Үүнийг малчид иргэдийн худалдан авалт буурсантай холбон тайлбарлажээ.

Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …