Сэрэмжлүүлэг: Асаагуураар тоглож байсан хүүхэд гал алджээ

f73986e1f4f15c5big

Өчигдөр “Дэнжийн … тоотод гал гарч байна” гэсэн мэдээлэл ОБЕГ болон цагдаагийн байгууллагад ирсэн байна. ОБЕГ-ын алба хаагчид галыг унтраасан бөгөөд цагдаагийн байгууллагатай хамтран галын шинжээчийн хамт шалгажээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 9-р хорооны …..тоотод суух иргэн Б /эр.24/-гийн нүүрсний амбаарыг Чингэлтэй дүүргийн 9-р хороонд суух О /эр.6н/ нь асаагуураар цаас шатааж тоглож байгаад шатаажээ. Одоогоор уг хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа юм.

Тиймээс эцэг эхчүүд анхаарал болгоомжтой байх, хүүхдээ галаар тоглуулахгүй байхад анхаарах хэрэгтэйг цагдаагийн байгууллага болон ОБЕГ-аас сэрэмжлүүлж байна.

Санал болгох мэдээ

“Тусгай замын автобус /BRT/” төслийн нарийвчилсан ажлын зураг болон үйл ажиллагааны төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний тендерийг зарлалаа

“Тусгай замын автобус (BRT)” төсөл нь тусгай замаар автобус зорчих нийтийн тээврийн дэвшилтэт систем юм. …