Наадмаар хилийн боомтууд амарна

94f38c4281d3142d2835426c57645268big

Улсын их баяр наадмын өдрүүдэд Алтанбулаг боомт ажиллаж бусад нь амрах юм байна. Тодруулбал Буянт-Ухаа, Замын-Үүд дэх төмөр замын боомт, нисэх онгоцны буудал хэвийн цагийн хуваариар ажиллана. Даян, Булган, Байтаг, Бургалтай, Шивээ хүрэн, Гашуун сухайт, Ханги, Замын-Үүд, Бичигт, Сүмбэр, Баянхошуу, Хавиргын авто замын хилийн боомт ирэх сарын 11-15-ны өдрүүдэд ажиллахгүй юм байна.

Харин долоодугаар сарын 16-наас хэвийн ажиллаж эхлэх юм байна. Замын-Үүд, Буянт-Ухаа зэрэг  олон улсын чанартай, авто замаас бусад төрлийн  боомтууд олон улсын галт тэрэг, нислэгийн хуваарийн дагуу ажиллах юм байна.

Харин  иргэд баярын өдрүүдэд урд хөршийг зорих зайлшгүй шаардлагатай тохиолдолд галт тэрэг, онгоцоор зорчиж болох юм  байна.

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …