Monthly Archives: July 2016

July, 2016

  • 25 July

    Сайд нараа эчнээ ангид суулгаж, боловсрол олгоё

    МАН уг нь Мэргэжлийн Засгийн газар байгуулна гэсэн. Гэтэл эсрэгээрээ мэргэжлийн бус засгийн газар байгуулагдчихлаа. Тухайлбал, Ерөнхий сайд нь Англи хэл А ч үгүй гэх шиг. Сангийн сайд нь эдийн засагч бус харин телемеханикч, хууль зүйн сайд нь саяхан эрх зүйчээр магистрийн зэргээ хамгаалсан, байгаль орчны сайд нь багш мэргэжилтэй, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга нь яруу найрагч, Уул …

  • 25 July

    Залуу уяач Н.Мөнхбаясгалан уяачдын холбоонд гомдол гаргажээ

    Өнөө жилийн баяр наадмын их насны морьдын уралдааны айргийн тавд Завхан аймгийн Завхан аймгийн Цэцэн-Уул сумын харьяат Н.Мөнхбаясгалангийн зээрд морь хурдалсан юм. Тэрээр зээрд морийг нь унаж хурдлуулсан унаач хүүхдээ хоёр өрөө байраар шагнасан билээ. Ингээд түүний зээрд моринд “Их хурд 7” уралдаанд оролцох урилга өгчээ. Тиймээс өчигдөр Хүй мандалын дэнжид болсон хурдан морьдийн уралдаанд очиход наадмын комисоос түүний зээрд морийг …

  • 25 July

    Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэсэн сонгуулийн маргаан өсчээ

    Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Хэвлэлийн бага хуралд Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах, ахлах референт Э.Өлзийлхам, референт Э.Ганцэцэг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны референт Т.Түмэнцэцэг нар оролцож, “Шүүн таслах ажлын 2016 оны эхний хагас жилийн дүн мэдээ” сэдвийн хүрээнд мэдээлэл хийсэн юм. МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН 2016 ОНЫ …

  • 25 July

    Дөрвөн сайдыг энэ 7 хоногтоо багтаан томилно

    Өнгөрөгч баасан гаригт Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат танхимынхаа 11 сайдыг томилж, үлдсэн дөрвөн сайдыг энэ долоо хоногт дахин хэлэлцэхээр болсон. Сайдаар томилогдсон хүмүүс тамгаа хүлээн авч үүрэгт ажилдаа орсон. Дээрх дөрвөн сайдын нэрийг олон нийтийн эсэргүүцлийн улмаас эргүүлэн татсан бөгөөд тэднийг АТГ-аас ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж татгалзсан хариу өгсөн. Тухайлбал, Эрчим хүчний сайд Ц.Цэнгэлийн эхнэрийг Дарханы шугам сүлжээг хувьчилж авсан, …

  • 25 July

    Сургууль, цэцэрлэгт 8 сарын 22-ноос бүртгэж эхэлнэ

    Энэ жил нэгдүгээр ангид элсэх сурагчдын бүртгэлийг намар зохион байгуулахаар болсон. Тэгвэл ирэх сарын 22-28-ны хооронд нэгдүгээр ангид элсэх сурагчдын болон цэцэрлэгийн бүртгэлийг зохион байгуулахаар болжээ. 2016 оны хичээлийн жилийн нэгдүгээр ангид 2010 оны нэгдүгээр сарын 1-нээс 2010 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд төрсөн хүүхдүүдийг элсүүлэх бөгөөд таван настай буюу 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй …

  • 25 July

    А.Гансүхэд хилийн хориг тавьсан нь үнэн

    Шинэ төмөр замын бүтээн байгуулалтын хөрөнгөөс завшсан гэх хэрэгт холбогдоод буй УИХ-ын дарга асан З.Энхболдын зөвлөх А.Гансүхийг гадаад руу оргон зайлсан гэх мэдээлэл гараад удаж байгаа. Тодруулбал, тэрбээр зургаадугаар сарын 16-нд Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор хил давсан гэх. Зарим эх сурвалж түүнийг яллагдагчаар татсаны дараа хилийн хоригтой байхдаа гадаад руу оргон зугтсан хэмээн мэдээлж байна. Үүнтэй холбогдуулан УМБГ-аас эрэн сурвалжилж эхэлсэн …

  • 25 July

    Хятадын хамгийн баян хүн Жек Ма Монголд ирлээ

    “Их аварга” Д.Дагвадоржоор мөрөө бариулж алжаалаа тайлдаг цорын ганц хүн байдаг нь магадгүй Хятадын хамгийн баян хүн Жек Ма байх. Дэлхийн хамгийн өндөр орлоготой компаниудын нэг цахим худалдааны Alibaba.com сайтыг үүсгэн байгуулагч Жек Ма-гийн хөрөнгө цагаар биш секундээр өсч дэлхийн баячуудыг ээлж дараалан ардаа орхисоор байгаа билээ. Түүнийг энэ сарын 24-27-ны өдрүүдэд Асашёорюү Д.Дагвадоржийн урилгаар Монгол Улсад ирэх чимээ нэлээд …

  • 25 July

    Монгол царай нь “гай” болсон Хазар Монголчууд

    -Амиа золиослогчид Хазар Монголчуудад халдлаа- Монголын Эзэнт гүрний үед Ойрхи Дорнодод суурьшсан Монгол овог аймгийн төлөөллийг өдгөөгийн Хазар Монголчууд /Hazara Mongols/ гэдэг. Өдгөө Ойрхи Дорнодын нэлээд хэдэн оронд Хазар Монголчууд үндэсний цөөнхийг бүрдүүлэн амьдардаг бөгөөд Афганистанд хамгийн их буюу 2.5 сая гаруй Хазарчууд амьдардаг. Өмнө нь эзэлж, байлдан дагуулж явсан Хазар Монголчууд түүнийхээ горыг амсч байна уу гэлтэй, өдгөө байнгын дарамт …

  • 25 July

    МоАХ-ны дарга Х.Баттулгыг яллагдагчаар татжээ

    Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч, МоАХ-ны дарга Х.Баттулгыг яллагдагчаар татсан тогтоолыг 2016 оны 07-р сарын 20-ны өдөр УЕПГ-аас гаргалаа. Ингэснээр шигшээ багийнхаа хамтаар Бразилын Рио-Де-Жанейрог зорихоор төлөвлөсөн Х.Баттулгын хил гарах эрх хаагдан шүүхээр асуудлаа эцэслэн шийдвэрлүүлэх нь тодорхой болж байна. Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эрх шилжүүлэх гэрээ нэрийн дор БНСУ-ын “Самсунг Си энд Ти” компанид …

  • 25 July

    Баянхошуу, Долоон буудлыг дэд төв болгон хөгжүүлнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Азийн хөгжлийн банкны Хот байгуулалтын мэргэжилтэн Арнауд Хэкман нар өнөөдөр “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн төсөл”-ийн II үе шатны бэлтгэл ажлын Санамж бичигт гарын үсэг зурлаа. Азийн Хөгжлийн банк, Европын Хөрөнгө оруулалтын банк, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран 320 сая ам долларын санхүүжилтээр Улаанбаатар хотын агаар хөрсний …

  • 25 July

    Шилэн Цогоо МИАТ, Төмөр зам, тендерийг ШИЛЭН болгохоо амлаж дэд сайдад өрсөлдлөө

    Ард түмэндээ Шилэн Цогоо хэмээн алдаршсан иргэн Б.Цогтгэрэл МАН-ын идвэхтэй гишүүдийн нэг. Сонгуульд 65 суудал авч гялалзсан амжилт үзүүлсэн энэ МАН бялууныхаа хуваалтыг хийж байна. Эхний бялууны эзэд ард олон нийтийн дургуйцлийг төрүүлж эгээтэй л ирэх жилийн сонгуулийн дүнг хөмөрчих дөхлөө. Гэтэл дараагийн бялууны сураг базаахгүй дуулдаж эхэллээ. Өнөөх л мөнгө төгрөг, авцаа өгцөө, 60 тэрбумын хэрүүл үргэлжлэх сурагтай хөгөө …

  • 25 July

    АТГ сайдад нэр дэвшигч дөрвөн хүнээс татгалзжээ

    АТГ-аас шинэ Засгийн газрын сайдад нэр дэвшээд буй дөрвөн хүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянажээ. Тодруулбал, Дамдинсүрэнгийн Өнөрболор, Цогт-Очирын Анандбазар, Цэгмидийн Цэнгэл, Жадамбын Цолмон нарын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянаад дараах хариуг ЗГХЭГ-т хүргүүлсэн байна. Үүнд, Нэр дэвшигч Д.Өнөрболор нь хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийн “мэдүүлэг гаргагчтай нэгдмэл сонирхолтой этгээд” хэсэгт өөрийн үүсгэн байгуулсан ХХК-ийг мэдүүлээгүй байна. Түүний нөхөр Г, …

  • 25 July

    Б.Бат-эрдэнэ сайд яамны бие бүрэлдэхүүнтэй уулзлаа

    Батлан хамгаалахын сайдаар томилогдсон УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ тамга тэмдэгээ хүлээн авч, яамны танилцуулга сонсч, шийдвэрлэх асуудлын талаар ярилцсаны дараа яамны алба хаагчидтай уулзлаа. Яамны газар, хэлтсийн удирдлагууд алба хаагч бүрийнхээ ажлын онцлогын талаар салбарынхаа шинэ сайдад танилцуулсан юм. Үүний дараа УИХ, Засгийн газрын гишүүн Б.Бат-Эрдэнэ яамны бие бүрэлдэхүүнтэй нэгдсэн байдлаар уулзав. Уулзалтаар “Миний бие төрийн эрх барих дээд байгууллагад дөрөв …

  • 25 July

    Шинээр томилогдсон сайд нар тамгаа гардаж, үүрэгт ажилдаа орлоо

    Монгол Улсын Шадар сайд У.ХҮРЭЛСҮХ; Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх  Шадар сайд асан Ц.Оюунбаатараас ажлаа хүлээн авлаа. Ц.Оюунбаатар “Шадар сайдын албыг Монгол төрийн туршлагатай түшээ У.Хүрэлсүхэд хүлээлгэн өгч байна. У.Хүрэлсүх бол Шадар сайдын албанд хоёр дахь удаагаа томилогдож байгаа туршлагатай төрийн зүтгэлтэн” гэдгийг тодотгоод ажилд нь амжилт хүслээ. Ажил хүлээлцэхэд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат байлцав. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын …