Б.Бат-эрдэнэ сайд яамны бие бүрэлдэхүүнтэй уулзлаа

13782273_1703962703198808_3131560877946112420_n

Батлан хамгаалахын сайдаар томилогдсон УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ тамга тэмдэгээ хүлээн авч, яамны танилцуулга сонсч, шийдвэрлэх асуудлын талаар ярилцсаны дараа яамны алба хаагчидтай уулзлаа. Яамны газар, хэлтсийн удирдлагууд алба хаагч бүрийнхээ ажлын онцлогын талаар салбарынхаа шинэ сайдад танилцуулсан юм.

Үүний дараа УИХ, Засгийн газрын гишүүн Б.Бат-Эрдэнэ яамны бие бүрэлдэхүүнтэй нэгдсэн байдлаар уулзав. Уулзалтаар “Миний бие төрийн эрх барих дээд байгууллагад дөрөв дэх удаагаа сонгогдон ажиллаж байна. Дөрвөн удаагийн парламентад ажиллахдаа хууль, эрх зүйн шинэчлэлийн төлөө, шударга ёс тогтоохын төлөө хичээж ажилласан. Энэ туршлагыг маань үндэслэн намайг Батлан хамгаалах хэмээх онцлог сайхан салбарын сайдаар томилсон болов уу. Өөрийн гэсэн бие даасан, онцлог салбарыг удирдах болсондоо баяртай байна.

13699941_1703962013198877_6197246809186333525_n

Миний бие байлдагчаас офицер болтлоо ажилласан хүний хувьд ойрхон салбар юм. 1982 онд цэргийн албанд татагдаж байлдагч болсноосоо хойш ахлах тушаалын офицер хүртэл 20 гаруй жил цэрэг, цэргийн хуулийн салбарт ажилласан гэдгээ онцлоод батлан хамгаалах салбарын мэргэжлийн бүрэлдэхүүнтэй хамтарч, уламжилж ирсэн төрийн бодлогыг төгөлдөржүүлэхийн төлөө зүтгэнэ гэв.

13718630_1703962213198857_5247741033165896955_n (1)

Шийдвэрлэх ёстой олон асуудал байгаа. Тэр бүхний голыг нь олж, дэс дараалалд оруулан төлөвлөгөөтэйгээр шийдэхийн төлөө ажиллана. Нэг зүйлийг онцлоход Б.Бат-Эрдэнэ гэдэг хувь хүн өөрөө аливаад шударга, үнэнч, туйлбартай байхыг хичээдэг. Энэ зарчмынхаа хүрээнд сайдаар ирлээ гээд ах дүү, найз нөхдийг ажилд авахгүй. Мэргэжлийн та бүхэнтэйгээ хамтарч ажиллана. Сайдын ажил өөрөө ард түмний өмнө ил байдаг учраас зөв явахыг хичээж ажиллана” гэсэн юм

Батлан хамгаалах яам

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …