Monthly Archives: September 2016

September, 2016

  • 20 September

    Энэ жилийн хоёрдугаар ээлжийн цэрэг татлага 10 дугаар сарын 21-нд эхэлнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд 2016 оны хоёрдугаар ээлжийн цэрэг халах, татах ажлыг зохион байгуулах тухай А/649 дүгээр захирамж гаргалаа. Захирамжид нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацааг дуусгаж, бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах, цэргийн жинхэнэ албанд залуучуудыг татах, гэрээт цэргийн албанд элсүүлэх ажлыг 2016 оны 10 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулахаар заасан байна. Мөн …

  • 20 September

    Хувийн цэцэрлэгийн сул орон тоон дээр нэмэлт элсэлт авч цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

    Нийслэлийн хэмжээнд 2016-2017 оны хичээлийн жилд төрийн өмчийн 214, төрийн бус өмчийн 404, нийт 618 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд эдгээр цэцэрлэгт 10 700 гаруй хүүхэд хамрагдаж байна. Энэ нь өнгөрсөн хичээлийн жилээс цэцэрлэгийн тоо 54, хүүхдийн тоо 7828-аар нэмэгдсэн үзүүлэлт юм.  Төрийн бус өмчийн цэцэрлэгийн сул орон тоон дээр элсэх хүүхдийн хувьсах зардал болон хоолны мөнгөний зардлыг Засгийн …

  • 20 September

    Үндэсний номын сангийн даргаар Б.Ичинхорлоог томилжээ

    Монголын Улсын Үндэсний номын сангийн даргаар “Болор цом” наадмын хоёр удаагийн шагналт, яруу найрагч Б.Ичинхорлоо томилогджээ. Төв номын санг өмнө нь А.Нансалмаа удирдаж байсан юм. Зохиолч, яруу найрагчдаас МУСГЗ, орчуулагч  Г.Аким болон МУСГЗ, яруу найрагч Х.Чилаажав нар удирдаж байсан түүхтэй. 95 жилийн түүхтэй Үндэсний номын сан нь гурван сая гаруй ном хэвлэлтэй Монгол Улсын хамгийн том номын сан юм. 1921 онд судар бичгийн …

  • 20 September

    Хар тамхичдыг галт зэвсэг хэрэглэн баривчилжээ

    Өчигдөр буюу 9-р сарын 15-16-нд шилжих шөнийн 04:00 цагийн орчимд Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн алба хаагчид нийслэлийн Сүхбаатар , Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс хар тамхи хууль бусаар зарж борлуулдаг, хэрэглэдэг бүлэг этгээдүүдийг баривчилсан байна. Баттай эх сурвалжийн мэдээллэж буйгаар, баривчлах ажиллагааны үеэр сэжигтнүүд автомашинтайгаа зугтахыг оролдож, улмаар цагдаагийн алба хаагчийн биед халдаж албаны автомашин мөргөсөн байна. Тиймээс …

  • 20 September

    Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг Дарханчууд тэмдэглэн өнгөрүүллээ

    Монгол Улсад Барилгын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг Дархан-Уул аймагт 9 дүгээр сарын 19-ний өдөр тэмдэглэлээ. Улс эх орны түүхэн замнал, өнгө төрхийг шинэчлэн өөрчлөх үйлсэд барилгын салбар, барилгачдын оруулсан хувь нэмэр үнэлж баршгүй их билээ. Өнөөдрийн байдлаар  2000 гаруй ААНБ, 32 мянган инженер техникийн ажилтан, 90 гаруй мянган ажилтан, энэ салбарынхныг нэгтгэсэн 200 гаруй холбоодтойгоор түүхт 90 жилийн их ойгоо угтаж …

  • 20 September

    Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан байна

    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө Хөвсгөл, Хэнтийн уулсаар бага …

  • 20 September

    Өнөөдөр цахилгаан сүлжээнд хийх засварын хуваарь

    БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-17:00 цагт: 11-р хороо Эмийн ургамлын 1-5, Усан сангийн 1-4-р гудамж, Ургах наран хороолол, Нью сервер, Харганат, Дэлхий Ази цогцолбор, Эрчим арт, Мобиком, Дөл түшиг, Хүү-Эрдэнэ, Мегавүүд ХХК-ууд, УСУГ-ын Завсрын усан сан, Бумбат, 284-р ЦА, Ногоон зоорь болон эдгээрийн ойр орчмоор, СҮХБААТАР ДҮҮРЭГ 10:00-18:00 цагт: 1, 11, 12, 13-р хороо Рашаант, Хангайн гудамж, Ус өргөх насос, Сансар худалдааны …

  • 20 September

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн

    Өнөөдөр аргын тооллын 2016 оны есдүгээр сарын 20. Мягмар гараг. Билгийн тооллын XVII  жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Намрын дунд улаагчин тахиа сарын 19. Ангараг гараг. Гоё хүүхэн одтой, таван шар мэнгэтэй хөхөгчин могой өдөр. Өдрийн наран 6 цаг 37 минутад мандан, 18 цаг 54 минутад жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, …

  • 19 September

    “Гамшгийн удирдлагаар” туршлага солилцож байна

    Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Элчин сайдын яам, Аляскийн үндэсний гвард, Номхон далайн тусгай ажиллагааны командтай хамтран зохион байгуулж байгаа Гамшгийн удирдлага сургалт, дадлага сургууль өнөөдөр Хууль сахиулах их сургууль дээр эхэллээ. Хууль сахиулах их сургуулийн дэргэдэх онцгой байдал, хил, цагдаа, шүүхийн шийдвэрийн сургуулийн албан хаагчдын гамшгийн удирдлагын чадварыг дээшлүүлэх, гамшгийн үед ажиллах харилцан хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах зорилготой …

  • 19 September

    Х.Баттулга, Ц.Нямдорж нарын уулзалтын үр дүн одоо гарч байна уу

    Өнгөрөгч хавар УИХ-ын гишүүн Х.Баттулга, УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн гэрээр сэм ороод гарсан гэх шуум тарж байсан билээ. Энэхүү шуум нэлээд газар авсны дараа Ц.Нямдорж гишүүн “Би Х.Баттулгатай уулзаагүй. Тэр хүнтэй уулзах шаардлага байхгүй. Ер нь хойд насандаа ч уулзахгүй биз дээ” гэж байв. Тэгвэл үдэш оройн цагаар Ц.Нямдорж гишүүнийг царай алдаж гэрт нь нууцаар зочилсон гэх Х.Баттулга өөртэй нь холбоотой …

  • 19 September

    “Онцгойн” холбоочид гуравдугаар байр эзлэв

    Зэвсэгт хүчинд Холбооны цэрэг үүсэн байгуулагдсаны 95 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Их хурлын гишүүн, ЗХЖШ-ын дарга агсан, хошууч генерал Р.Гаваагийн нэрэмжит Холбоочдын цогцолбор тэмцээн 2016 оны 09 дүгээр сарын 14-16-ны өдрүүдэд боллоо. Залуу үеийн холбоочдын мэргэжлийн болон спортын ур чадварыг дээшлүүлэх, мэргэжилтнүүдийн мэдлэгийн цар хүрээ, дадлага, чадварыг нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох зорилгоор зохион байгуулсан уг тэмцээнд Зэвсэгт хүчний анги …

  • 19 September

    Хүүхдэд ээлтэй нохойн 10 үүлдэр

    Нохой бол хүн төрөлхтний насан туршийн үнэнч нөхөр. Нохой тэжээх шийдвэр гаргах амархан ч чухам ямар үүлдэрийн нохой сонгох вэ гэдгээ сайтар тунгаах хэрэгтэй. Ямар зорилгоор тэжээх гэж байгаагаа эхлээд шийдэх нь зүйтэй. Нохой тань хамгийн багадаа 10 жил тантай хамт амьдардаг болохоор хүүхэд өсгөхийн дайтай хичээл зүтгэл бас сэтгэл шаарддаг. Тиймээс үргэлж цаг гарган ажиллаж байх хэрэгтэй юм. Нохой …

  • 19 September

    Сүхбаатар дүүргийн прокурорын газар хуучин байрнаасаа нүүжээ

    Улсын Ерөнхий прокурорын 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/39 тоот тушаалаар Сүхбаатар дүүргийн прокурорын газар хуучин байрнаасаа нүүж Улсын клиникийн төв эмнэлгийн зүүн талд байрлах Улсын Ерөнхий прокурорын газрын “Сургалт, судалгааны төв”-ийн байранд орлоо.

  • 19 September

    Дархан уул аймгийнхан өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 72 машин хогийг цэвэрлэжээ

    Дархан сумын ЗДТГ нь Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд холбогдох байгууллагуудтай хамтран 4, 5, 6, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 16, Өргөө багуудын нутаг дэвсгэрт байрлах 87 нийтийн зориулалттай орон сууцнуудын зоорийн давхарт үүссэн хог, лаг шаврыг цэвэрлэсэн байна. Тус ажилд ажилгүй 100 иргэнийг түр ажлын байраар ханган 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн өнөөдрийн байдлаар 72 машин хог …

  • 19 September

    Да.Ганболд нарын “Оюутолгой”-н ТУЗ-ийн гишүүдийг чөлөөлжээ

    “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн Монголын талын гишүүд болох Да.Ганболд, Б.Бямбасайхан, Ч.Отгочулуу нарыг чөлөөлжээ. Өнгөрсөн баасан гаригийн орой “Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ хуралдаж уг шийдвэрийг гаргасан аж. Одоогоор чөлөөлөгдсөн хүмүүсийн оронд томилгоо хийгдээгүй байна. Учир нь, чөлөөлөгдсөн гишүүдэд шийдвэрээ танилцуулаагүй байгаа аж. Мөн “Оюутолгой”-н ТУЗ-ийн гишүүн, “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайханы хувьд гадаад томилолттой эзгүй байгаа юм байна. Ямартай ч, тэдний оронд …