Monthly Archives: September 2016

September, 2016

  • 19 September

    Паралимпын хаалтын ёслолын үеэр Италийн дугуйчинд хүндэтгэл үзүүллээ

    Паралимпын наадмын хаалтын ажиллагаа өчигдөр “Маракана” цэнгэлдэх хүрээлэнд болж өнгөрлөө. Хаалтын ёслолын үеэр дуучид, бүжигчид тоглолтоо үзүүлж, ёслолын буудлага болсон нь алдартай цэнгэлдэх хүрээлэнг бүхэлд нь гэрэлтүүлж байв. Үүний дараагаар бямба гарагт нас барсан Ираны дугуйчин Бахман Голбарнежадад хүндэтгэл үзүүлжээ. Олон улсын паралимпын хорооны ерөнхийлөгч Филипп Крейвен үг хэлэхдээ “хаалтын ёслол уй гашуутай болж байна” гэлээ. Тэрбээр Паралимпын наадмын амжилтын тухайд “энэ наадам …

  • 19 September

    БНСУ-ын Мокпу хотод монголын соёлын төвийг байгуулахаар боллоо

    Өнөөдөр нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа БНСУ-ын Мокпу хотын орлогч захирагч И Ингум болон бусад албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Мокпу хотод манай улсын соёлын төвийг байгуулах болон нийслэл Улаанбаатар болон Мокпу хотуудын соёл, эрүүл мэнд, эдийн засаг, аялал жуулчлалын хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Мокпу хотын орлогч захирагч И Ингум “Энэ удаагийн уулзалтаар дамжуулан цаашдаа …

  • 19 September

    Хөгжлийн банкны Н.Мөнхбатаар дамжуулан Н.Батбаяр, Н.Алтанхуяг нарыг шалгаж эхэлжээ

    Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатыг АТГ-аас сэжигтнээр тооцон шалгаж эхэлжээ. Түүнийг өнгөрөгч наймдугаар сард Засгийн газрын хуралдаанаар албан тушаалаас нь чөлөөлсөн. Мөн УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсэг томилсон. Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбатын хувьд тэрбээр Эдийн засгийн хөгжлийн сайд асан “Фортуна” Н.Батбаярын хүн гэгддэг. Ямартай ч, Н.Мөнхбатыг  “Чингис”, “Самурай” бондын асуудлаар шалгаж байгаа юм байна. …

  • 19 September

    “Эерэг хандлага” эрүүл оюутан

    Эрүүл мэндийн сайдын 2013 оны 309 дүгээр тушаалаар жил бүрийн 9 дүгээр сарыг “Оюутны эрүүл мэндийг дэмжих сар” болгон тэмдэглэдэг бөгөөд “Оюутан залуучуудын эрүүл мэндийг дэмжих, эрсдэлт зан үйлийг өөрчлөхөд чиглэсэн мэдээлэл сургалт, сурталчилгаа, ухуулга нөлөөллийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, оюутан залуучуудын эрүүл мэндийн эрсдлийг бууруулах, тусламж үйлчилгээ хайх зөв зан үйлийг нэмэгдүүлэх, оюутан залуучуудтай ажилладаг байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах” зорилготой …

  • 19 September

    2016 шилдэг илбийн үзүүлбэрүүд

    Энэ залууг хамгийн ирээдүйтэй илбэчин хэмээн үнэлээд байгаа бөгөөд буруу зүйлд илбээ ашиглахгүй байхыг анхааруулсан байна. Ингээд түүний замбараагүй мэт үзүүлбэрүүдээс сонирхоё

  • 19 September

    АН-ынхан ҮЗХ-аа ч хуралдуулж чадахгүй сууна

    Ээлжит сонгуульд их ялагдлыг хүлээсэн Ардчилсан намын удирдлагууд өнөөг хүртэл намдаа шинэчлэлийн салхи оруулсангүй. Үнэндээ тус намын батлахтай хүн бүр намынхаа шинэчлэлийг хүлээж, намын дараагийн дарга хэн байх вэ гэх асуултыг хайгаад багагүй хугацаа өнгөрчээ. Харамсалтай нь, тус намын дотоод зөрчил хийгээд хагарал нь шинэчлэлийнхээ анхны алхамаа ч хийж чадсангүй. Өнгөрсөн хугацаанд тус намынхан Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаа хэдэнтэй зарласан …

  • 19 September

    Pretzel хэлбэрийн секс эмэгтэйчүүдэд илүү таашаалыг төрүүлдэг

    Секс судлаач болон мэргэжлийн хүмүүс энэхүү байрлалд маш их ач холбогдол өгөх ёстойг анхааруулдаг. Учир нь таны сэтгэл бие хүсч байсан ч ядарсан, сульдсан, стресс ихтэй үед энэхүү байрлал нь хамгийн үр дүнтэйгээр харилцагчид тань таалагдах учиртай гэнэ. Энэхүү байрлал хэн хэнд нь илүү таашаал өгөх ба илүү гүн орж илүү ихийг эмэгтэй хүнд мэдрүүлдэг байна. Эмэгтэйчүүдийн G цэгт маш …

  • 19 September

    Тунадас хөвж, цавуу үнэртсэн вакус эрүүл мэндэд тустай гэж үү?

      Эрүүл байх нь эрүүл хоол хүнс хэрэглэхтэй салшгүй холбоотой. Гэвч бидний өдөр тутам хэрэглэж буй хоол хүнснийг “эрүүл” гэдгийг батлах баталгаа үнэндээ алга. Мэргэжлийн хяналтын байгууллагаас хүнсний худалдаа эрхлэгчдийг тогтмол шалгаж, хугацаа нь дууссан, шошго тэмдгийн зөрчилтэй, хөгзөрч муудсан, хаана үйлдвэрлэсэн нь тогтоогдохгүй хүнсний бараа бүтээгдэхүүнүүдийг хураан авч, олон нийтэд санамж анхааруулга хүргүүлсээр л байдаг. Гэвч хяналт шалгалтаас гадуур …

  • 19 September

    Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 87,6 хувьтай байна

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өнөөдөр болж, Улаанбаатар хотын өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцлаа. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Нийслэлийн Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрийн танилцуулснаар өвөлжилтийн бэлтгэл ажил 87,6 хувьтай байна. Инженерийн хангамжийн байгууллагуудын 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэлийн хувьд “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК 100 хувь хангасан бол Нийслэлийн тээврийн газар 69,2 хувьтай буюу хамгийн бага хувийн биелэлттэй байгаа юм. …

  • 19 September

    Төрийн албаны шалгалтад бэлтгэж буй иргэдэд хандаж мэдээлэл гаргав

    Төрийн албаны зөвлөлөөс төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтад бэлтгэж байгаа иргэдэд хандаж дараах мэдээллийг гаргасан байна. Уг мэргэшлийн шалгалт өгөхөөр бэлтгэж байгаа сонирхсон иргэд энэ сарын 21-ний өдрийн 17.00 цаг хүртэл зөвхөн өөрийн овог, нэр, регистрийн дугаараа soril@csc.gov.mn гэсэн цахим хаягаар ирүүлэх ба бүртгүүлсэн иргэдийн тооноос хамааруулан, хуваарь бүхий нэрсийг тус өдрийн 18.00 цагаас хойш Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсаар мэдээлэх аж. …

  • 19 September

    Жулиан Ассанж дуулиан дэгдээлээ

    “Викилийкс” сайтыг үндэслэгч Австралийн иргэн Жулиан Ассанж маш ноцтой мэдээлэл цацлаа. Тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Хиллари Клинтонтой холбоотой мэдээлэл цацсан байна. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль улам бүр ширүүсч, тэрбумтан Дональд Трампын зүгээс Төрийн нарийн бичгийн дарга асан, Тэргүүн хатагтай асан Хиллари Клинтоны төрд ажиллаж байх үеийн хууль бус зүйлүүдийг илчлэхээр мэрийж буй. Ингэхдээ Д.Трамп Оросын хакерчдаас тусламж авсан нь …

  • 19 September

    Нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орлоо

    Ажилчны гудамжны автозамыг 2016 оны 09-р сарын 18-ны 23:00 цагаас 09 дүгээр сарын 20-ны 07:00 цаг хүртэл хааж засварын ажил хийнэ. Энэ хугацаанд тус замаар үйлчилгээнд явдаг Ч:18б “3,4-р хороолол-Ард кино театр-ТЭЦ3, Ч:44 “Нарангийн гол-ТЭЦ3-Дүнжингарав худалдааны төв”, Ч:45 “Ган хийц-ХМК-Зайсан”, Ч:45 “Ган хийц-ХМК-Зайсан”, Ч:54 “Яармаг-10-р хороолол-3,4-р хороолол-Зурагт” чиглэлүүдэд өөрчлөлт орж  хойноосоо урагш чиглэлдээ баруун 4 замаар, урдаасаа хойд чиглэлдээ гурвалжингийн …

  • 19 September

    Сахиусан тэнгэрүүд будаггүй үедээ /бичлэг/

    Будаггүй эмэгтэй хүн бүр сүргүй харагддаг. Дэлхийн топ- сахиусан тэнгэрүүд ч биднээс ялгаагүй будаггүй бол сүргүй л харагддаг юм байна.

  • 19 September

    Бүсгүйчүүдийг гараар нь шинжихэд

    Улаан алга: Хэрэв гар чинь бүхэлдээ улайдаг, эсвэл улаан улаан толбонууд гардаг бол элэгний өвчний шинж тэмдэг байж болзошгүй. Элэгний үйл ажиллагаа муудна гэдэг нь биеэс хорт бодисыг гадагшлуулах систем чинь бүрэн ажиллахгүй гэсэн үг. Тиймээс цусанд хуралдсан хорт бодисууд цусны улаан эсүүдийг хөл гар луу тарахад хүргэдэг. Жирэмсэн эмэгтэйн гар улайх нь санаа зовох зүйл биш юм. Учир нь …