Төрийн албаны шалгалтад бэлтгэж буй иргэдэд хандаж мэдээлэл гаргав

527-147425973720150515_0842221
Төрийн албаны зөвлөлөөс төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтад бэлтгэж байгаа иргэдэд хандаж дараах мэдээллийг гаргасан байна.
Уг мэргэшлийн шалгалт өгөхөөр бэлтгэж байгаа сонирхсон иргэд энэ сарын 21-ний өдрийн 17.00 цаг хүртэл зөвхөн өөрийн овог, нэр, регистрийн дугаараа soril@csc.gov.mn гэсэн цахим хаягаар ирүүлэх ба бүртгүүлсэн иргэдийн тооноос хамааруулан, хуваарь бүхий нэрсийг тус өдрийн 18.00 цагаас хойш Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсаар мэдээлэх аж.
Бүртгүүлсэн иргэд маргааш нь буюу энэ сарын 22-нд хуваарийн дагуу Засгийн газрын XI байрын 1 давхарт сургалтын танхимд цугларах ёстой юм байна. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл хүсвэл ажлын албаны 266135, 264216 дугаарын утсаар холбогдож лавлагаа авч болох гэнэ.
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг

Санал болгох мэдээ

Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болсон

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуун, дизель түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. …