Хувийн цэцэрлэгийн сул орон тоон дээр нэмэлт элсэлт авч цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

p1at2it7be1g4pssf1bn6cjgik91

Нийслэлийн хэмжээнд 2016-2017 оны хичээлийн жилд төрийн өмчийн 214, төрийн бус өмчийн 404, нийт 618 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд эдгээр цэцэрлэгт 10 700 гаруй хүүхэд хамрагдаж байна. Энэ нь өнгөрсөн хичээлийн жилээс цэцэрлэгийн тоо 54, хүүхдийн тоо 7828-аар нэмэгдсэн үзүүлэлт юм.  Төрийн бус өмчийн цэцэрлэгийн сул орон тоон дээр элсэх хүүхдийн хувьсах зардал болон хоолны мөнгөний зардлыг Засгийн газраас шийдвэрлэсэн.  Иймд  “Хүүхэд бүрт цэцэрлэг” хөтөлбөрийн хүрээнд нийслэлд үйл ажилгагаа явуулж байгаа сул орон тоотой хувийн цэцэрлэгүүдийг дэмжих зорилгоор нэмэлт элсэлт авч цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр боллоо. Нэмэлт элсэлтийг  2016 оны 09 дүгээр сарын 20- 21-ний өдрүүдэд  зохион байгуулна. Нэмэлт элсэлт авах  тухай удирдамжийг http://www.edub.edu.mn/v/20160919999дарж харна уу гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …