Monthly Archives: September 2016

September, 2016

  • 28 September

    Монгол, Хятадын хилийн боомт 3 хоног амарна

    БНХАУ-ын тусгаар тогтнолын баярын өдөр тохиох гэж буйтай холбогдуулан Монгол, Хятадын хилийн боомтын түр амрах юм байна. Тодруулбал, хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн боомтууд ирэх аравдугаар сарын 1-3-ны өдрүүдэд ажиллахгүй юм байна. Энэ үеэр Монгол, Хятадын төмөр замын боомтууд амрахгүйгээр Олон улсын галт тэрэгний цагийн хуваарийн дагуу иргэдэд үйлчилнэ.  

  • 28 September

    Ж.Энхбат: Хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээнд өвөлжилтийн бэлтгэл бүрэн хангагдсан

     Хүйтний улирал ирж буйтай холбогдуулан хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний өвөлжилтийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж буй талаар Автотээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын газрын дарга Ж.Энхбатаас тодрууллаа. – Бичин жилийн хүйтэн өвөл айсуй. Автотээврийн үндэсний төвөөс хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэрхэн хангуулж байна вэ? – Автотээврийн үндэсний төвөөс өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулахаар Ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. …

  • 28 September

    МАСТЕР БОРЛУУЛАГЧ™ борлуулах ур чадвар, техникийг сайжруулах сургалт 10.01-02

    MLC Training ХХК-аас 2009 оноос хойш тасралтгүй амжилттай зохион байгуулж байгаа Мастер борлуулагч™, худалдах, борлуулах ур чадварыг эзэмшүүлэх түргэвчилсэн сургалт элсэлтээ авч эхэллээ. Борлуулах үйл явцын шилдэг аргазүйг эзэмшүүлэх, шилдэг борлуулагчдыг хөгжүүлэх зорилго бүхий энэхүү сургалт нь борлуулалтын ажилтан, худалдааны зөвлөх, борлуулалтын менежер, удирдах ажилтнууд болон борлуулалтын ур чадвараа сайжруулахыг хүссэн хүн бүр оролцох боломжтой. Хэрэглэгчдийн худалдан авах чадвар дээшилж, зах …

  • 28 September

    Реппер Данка “Залуу хүн” дууныхаа шинэ клипийг гаргажээ

    Реппер Данка өөрийн анхны цомгоо сонсогч фэнүүддээ хүргэхэд бэлэн болжээ. Энэ талаараа тэрбээр өөрийн Rapper D.N.K фэйсбүүкийн фэйж хуудаснаа мэдэгджээ. Тэрбээр “2008 оны 9 сараас эхлэн надад төрсөн сэтгэгдлүүд багтсан анхны маань цомог “Залуу хүн” нэртэйгээр ийнхүү бэлэн боллоо. Цомгийнхоо intro song болох “Залуу хүн” дууг хамгийн түрүүнд дүрсжүүлэн та бүхэнд хүргэж байна. Эцсийн эцэст энэ зүйлийг би эхнэр хоёр охиноо сайхан амьдруулахын …

  • 28 September

    Архины хордлогоос үүдэлтэйгээр үндэстэн мөхөх аюул ойрхон байна

    9 дүгээр сарын 20-27-нд нийслэлийн 9 дүүргийн эмнэлэг, Наркологийн төв, Энэрэл эмнэлэгт нийт 455 хүн архины хордлогын улмаас ханджээ. Тэдгээрийн 28 нь буюу 2.1 хувь нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байна. Архинд донтох нь амьдрал ядуурах, нийгмийн стресс бухимдал, хэт задгай архины борлуулалт зэргээс үүдэлтэй байдаг байна.  Долоо хоногт  455 хүн эмчилгээнд хандах хүртлээ хяналтаа алдаж байгаа юм чинь сард 1820 …

  • 28 September

    МИАТ-ын нислэг цаг агаарын байдлаас болж хойшилжээ

    Өнөө өглөө “МИАТ” компанийн хоёр нислэг цуцлагдсан талаарх мэдээлэл манай сайтад ирсэн юм. Бид “МИАТ” компанийн Мэдээлэл лавлагааны төвийн мэргэжилтнээс нислэг юунаас болж цуцлагдсан талаар тодрууллаа. Тус төвийн мэргэжилтний ярьснаар өнөө  өглөө Улаанбаатар-Нарита, Улаанбаатар-Москва чиглэлд хөөрөх ёстой байсан нислэг цаг агаарын байдлаас шалтгаалаад түр хойшлоод байсан ч тун удалгүй хэвийн горимд шилжиж, амжилттай хөөрсөн аж. Одоогоор саатсан нислэг байхгүй бөгөөд …

  • 28 September

    “Даатгалын тогтолцоо, албан журмын даатгал, хохирол үнэлгээ” сэдэвт сургалт болж байна

    Монголын хохирол үнэлэгчдийн холбоо, Албан журмын даатгагчдын холбоо, Монголын даатгагчдын холбоо, Солонгосын даатгалын хохирол үнэлэгчдийн холбоо хамтран МУ-ын даатгалын тогтолцоо, албан журмын даатгал, хохирлын үнэлгээний үйл ажиллагааны уялдаа холбоо, хууль эрх зүйн орчныг сайжруулах санал дүгнэлт, даатгалын мэргэжлийн оролцогчдын ур чадварыг дээшлүүлэх зорилго бүхий сургалтыг 2016 оны 09-р сарын 26-29 өдрүүдэд зохион байгуулна. эх сурвалж: Монголын даатгагчдын холбоо

  • 28 September

    Залуус Сэлбэ голоо цэвэрлэнэ

    “Номтой оюуны ирээдүй” төрийн бус байгууллагаас санаачлан “Тархины хогийг цэвэрлэе” хэмээх олон нийтийн хог цэвэрлэх арга хэмжээг ирэх аравдугаар сарын 1-ний өдөр зохион байгуулах гэж байна. Залуус Сэлбэ голын эрэг дагуух 15 км газрын хогийг цэвэрлэхээр төлөвлөжээ.Тус төрийн бус байгууллагынхантай Хөдөө аж ахуйн их сургуулийн 1000 гаруй оюутан нэгдэж оролцох бөгөөд нийслэл хотоо өнгө үзэмжтэй байлгах хүсэл эрмэлзлийг дэмжсэн хэн …

  • 28 September

    Б.Гантулга уулчин Стивен Эдвард Нейшийг морь аргамждаг гадсаар хөнөөжээ

    Эдвард Нейш Хангай сумынТэрх баг, Хайрханы эхийн хөндийд амиа алджээ Архангай аймгийн Хангай сумын Тэрх баг, Хайрханы эхийн хөндий Цагаан чулуутын өвөлжөөний баруун талд Их Британийн иргэн 53 настай Стивен Эдвард Нейш бусдын гарт харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг өнгөрсөн сарын 31-нд гарсан билээ. Стивен Эдвард Нейш гэх иргэнийг хэвлийн тус газарт нь хоёр удаа шовх үзүүртэй зүйлээр нэвт хатгаж …

  • 28 September

    Шилдэг 12 баг “C” зэрэглэлийн УАШТ-д оролцох эрхээ авлаа

    Волейболын спортыг сонирхдог залуусыг эрүүл, идэвхтэй амьдралд уриалан, волейболын спортоор хичээллүүлэн багийн ажиллагаанд сургаж, эрүүл чийрэг, шинэ залуу тамирчдыг нээн илрүүлэх зорилгоор Монголын Волейболын Залуучуудын Холбооноос зохион байгуулдаг “D” зэрэглэлийн Улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд ИЗОУИС, УСУГ, “Хүч” спорт хорооны зааланд болж, шилдгүүдээ тодрууллаа. Тус тэмцээнд нийслэлийн дүүргээс 4, хөдөө орон нутгаас 26, төрийн байгууллагаас 2 баг, ААН байгууллагаас …

  • 28 September

    Хүний ген ямар “гайхамшигтай” гэдгийг батлах 18 зураг

    Та аав, ээж, эмээ, өвөөтэйгөө ямар адилхан юм бэ гэж уулга алдахыг бишгүйдээ л сонсож байсан байх. Хүний ген удамшиж үр хүүхэд, ач зээ нь усны дусал мэт адилхан төрөх тохиолдол их байдаг. Түүнийг батлах эдгээр 18 гайхалтай зургийг хүлээн авна уу. 1. Аав ба охин 2. Өндөр өвөг ба гуч 3. Элэнц ба дөч /4 үеийн дараа/ 4. Эмээ …

  • 28 September

    Өнөөдөр болох Засгийн газрын ээлжит хуралдаанаар ямар асуудлууд хэлэлцэх вэ

    Засгийн газрын ээлжит хуралдаан уламжлал ёсоор өнөөдөр 15:00 цагаас  эхэлж Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах бодлогын төсөлд өгөх санал, дүгнэлт, эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрийн тухай асуудлуудыг хэлэлцэнэ. Мөн Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих талаар авах зарим арга хэмжээний талаарх салбарын сайдын танилцуулгыг сонсох юм. Ингээд энэ хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг танилцуулья. Хэлэлцэх асуудал Засгийн газрын гишүүн Дүрэм шинэчлэн …

  • 28 September

    ЕАБХАБ-ын олон улсын уралдаанд АТГ-ын төлөөлөгчид оролцлоо

    Авлигатай тэмцэх газрын дэд дарга, эрхэлсэн комиссар Ц.Нямдорж Чех улсын Прага хотноо зохион байгуулагдсан Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Эдийн засаг, байгаль орчны 24 дэх удаагийн чуулга уулзалтад оролцов. Чуулга уулзалтад 55 улс орны 180 гаруй төлөөлөгч оролцсон байна. Тэрээр уг чуулга уулзалтын “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, авлигатай тэмцэхэд хувийн хэвшлийн үүрэг оролцоо” сэдэвт салбар хуралдаанд илтгэл тавьж, бусад …

  • 28 September

    Төрийн албанд ажиллахыг хүсч байгаа иргэдэд, шалгалтын хуваарь

    / Дэлгэрэнгүй мэдээллийг csc.gov.mn цахим хуудаснаас авна уу./ ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН АЛБА