ЕАБХАБ-ын олон улсын уралдаанд АТГ-ын төлөөлөгчид оролцлоо

Авлигатай тэмцэх газрын дэд дарга, эрхэлсэн комиссар Ц.Нямдорж Чех улсын Прага хотноо зохион байгуулагдсан Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Эдийн засаг, байгаль орчны 24 дэх удаагийн чуулга уулзалтад оролцов. Чуулга уулзалтад 55 улс орны 180 гаруй төлөөлөгч оролцсон байна.

402cc9f531cb678facb56285827f5976

Тэрээр уг чуулга уулзалтын “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, авлигатай тэмцэхэд хувийн хэвшлийн үүрэг оролцоо” сэдэвт салбар хуралдаанд илтгэл тавьж, бусад орны зочид, төлөөлөгчдийн сонирхсон асуултад хариулж, харилцан туршлага судалж, хэлэлцүүлэг өрнүүлэв.

Эрхэлсэн комиссар Ц.Нямдорж Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Эдийн засгийн ахлах мэргэжилтэн Андрей Мунтеантай уулзаж, Авлигатай тэмцэх газрыг чадавхижуулах чиглэлээр ярилцан санал бодлоо солилцсон байна

Эх сурвалж: АТГ

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …