Monthly Archives: December 2016

December, 2016

  • 13 December

    Зэрлэг ан амьтдаа хамгаалах асуудлаар хэлэлцлээ

    Агнуурын бүс нутгийн менежментийн зөвлөл ТББ-аас санаачлан  “Өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулан зэрлэг амьтдыг биотехникийн арга хэмжээ авах замаар хамгаалах нь” сэдэвт хэлэлцүүлгийг  зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт БОАЖЯ-ны сайдын  зөвлөх Ц.Шийрэвдамба, ХБОБНУГ-ын дарга Д.Даваасамба болон агнуурын бүс нутгийг хариуцагч 10 гаруй   аж ахуйн нэгж байгууллага, Амьтны эрхийг хамгаалах нийгэмлэг ТББ, Мэргэжлийн анчдын холбоо зэрэг ТББ-ын төлөөлөл оролцлоо. Өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулан зэрлэг …

  • 13 December

    “Монгол Улсын шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл II боть” бүтээлийн нээлт боллоо

    “Монгол Улсын шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл II боть”бүтээлийн нээлт өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд боллоо. Нээлтийн арга хэмжээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, гишүүн Д.Эрдэнэчулуун, О.Зандраа, П.Батсайхан, Б.Сарантуяа, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, нийслэл дэх анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид оролцлоо. Мөн шүүхийн сонгомол шийдвэр шалгаруулах ажлын хэсгийнхэн, бүтээлд шийдвэр нь орсон шүүгчдийн төлөөлөл болон хууль …

  • 13 December

    Халуун хоол, цай идэж уух нь улаан хоолойн хорт хавдар үүсгэх эрсдэлтэй

    НҮБ-ын эрүүл  мэндийн байгууллага зургаадугаар сарын 15-нд хэт халуун унд уух нь хорт хавдар үүсгэх өндөр магадлалтай тухайд сануулга гаргасан. Цельсийн 65 хэмээс дээш халуун кофе, цай зэрэг халуун ундаа уух нь улаан хоолойн хорт хавдар үүсгэдэг болохыг анхааруулан зөвлөмж гаргажээ. Олон улсын хорт хавдрын судалгааны байгууллага тухайн  зарласан мэдээлэлдээ: Арван орны 23 мэргэжилтнээс температурын хэмээс шалтгаалж улаан хоолойн хорт …

  • 13 December

    Галын аюулаас 50 иргэнийг аварчээ

    Энэ сарын 11-ний өглөө 09:58 минутанд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо 32 байранд гал гарсан дуудлага иржээ. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах 63 дүгээр ангийн Т.Мөнхтөр ахлагчтай дөрөвдүгээр салааны бүрэлдэхүүн шуурхай ажиллаж, гал түймрийг унтраан, утаанд хордож угаартсан иргэдэд анхны тусламж үзүүлж, Яаралтай түргэн тусламжийн эмчид хүлээлгэн өгсөн байна. Аврах анги 20 минутанд галыг бүрэн унтрааж, 50 иргэнийг галын аюулаас аварсан …

  • 13 December

    С.Баярцогтын оффшорыг Швейцараас шалгаж байгааг Mонголын төрийн дээд өндөрлөгөөс зогсоох гэж оролджээ

    Зохион байгуулалттай гэмт хэргийг ажиглагч байгууллагын урилгаар Байгаль орчны төлөөх хуульчдын холбооны дэд тэргүүн Туяацэцэг, шударга ёсны төлөө хууль бус үйлдэл, гаж ёсны эсрэг цогтой тэмцэгч ард түмэндээ хайрлагдаж ирсэн “цэнхэр үст” бүсгүй Цэрэн нарын зорьсон үйлс бүтэмжтэй болж, хуульчид, өмгөөлөгч, сэтгүүлч нартай удаа дараагийн харилцан уулзалтууд хийж, ямартаа ч эхний ээлжинд Швейцар улсын прокурорын газарт иргэн С. Баярцогтын эсрэг албан …

  • 13 December

    Засгийн газарт ойн тооллогын тайланг хүлээлгэн өглөө

    Монгол Улс ойн тооллогоо 40 жилийн дараа анх удаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалаар явуулж, дүнг гаргажээ. Уг ойн тооллогын тайланг Засгийн газарт хүлээлгэн өгөх ёслолын үйл ажиллагаа өнөөдөр болж, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол нээж үг хэлэв. Салбарын сайдын хэлснээр, Монгол Улс НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцид нэгдэж, UN-REDD хөтөлбөрийн түнш орон, 2012 онд REDD+ хөтөлбөрт хамрагдаж Монгол орны ойн …

  • 13 December

    Хүүхэд багачуудад зориулсан шинжлэх ухаан, танин мэдэхүйн цуврал номын нээлт боллоо

      Монгол Улсын Шинжлэх ухааны Академиас хоёр дахь жилдээ оюутан, сурагчдад зориулан эрхлэн гаргаж буй шинжлэх ухаан, танин мэдэхүйн цуврал 12 бүтээлийн нээлтийн ёслолын ажиллагаа БСШУСЯ-нд боллоо. Цуврал бүтээлийн нээлтэд БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга Т.Ган-Эрдэнэ, ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл,Шинжлэх ухаан технологийн сангийн захирал Д.Энхжаргал, Нийслэлийн боловсролын газрын дарга Н.Гантулга, Монголын үндэсний номын сан, Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын …

  • 13 December

    Олон улсын хуваарьт өнгөрөлтийн нислэг нэмэгдлээ

    ОХУ-ын “АЗУР ЭЙР”ХХК 12 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэх Монгол Улсын агаарын зайд олон улсын өнгөрөлтийн нислэг үйлдэж эхэллээ. 2016-2017 оны өвлийн улирлын хуваарьт өнгөрөлтийн нислэг үйлдэх хүсэлтээ ирүүлэн ИНЕГ-аас холбогдох зөвшөөрөл авсан тус компани Москва-Cанья-Москва чиглэлд долоо хоногт 4 удаагийн давтамжтайгаар нийт 192 нислэг үйлдэх юм байна.

  • 13 December

    “Монголын төмөр зам” ТӨХК-ийн эзэмшлийн зүтгүүр гол зам дээр тээвэрлэлт хийнэ

    Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн Ерөнхий хороо хуралдаж, тус хуралдаанаар “Монголын төмөр зам” ТӨХК-ийн эзэмшлийн “СКD4B” зүтгүүрээр гол зам дээр тээвэрлэлт хийхийг зөвшөөрсөн шийдвэрийг гаргалаа. Энэхүү хуралдаанаар Улаанбаатар төмөр замын 2017 оны тээвэрлэлтийн төлөвлөгөөг батлаж, улс орны эдийн засгийн дотоод нөхцөл байдал, гадаад зах зээлийн нөлөөлөл, нийт эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан ирэх оны тээвэрлэлтийн хэмжээг төлөвлөн хэлэлцжээ. …

  • 13 December

    Ховд аймгийн баруун сумдын малчид зудын эрсдлээс гарахын тулд адуугаа зарж байна

    Өвлийн эхэн сараас эхлэн өвөлжилт хүндрээд байгаа Ховд аймгийн Баруун сумдын малчид зуданд тэсвэргүй, арчилгаа их шаардагддаг бод мал болох адуугаа зарж мөнгөтэй болох нь чухал гэж үзэж байна. Улсын хэмжээнд 90 гаруй суманд өвөлжилт хүндэрсэн тухай холбогдох байгууллагууд мэдэгдээд байгаа. Тэдгээр сумдын тоонд Ховд аймгийн Алтай, Үенч, Булган сумд ороод байна. Булган сумын тухайд төвийн хэсэгтээ 30-35 см, уулархаг …

  • 13 December

    Нам олигархуудаасаа салах цаг болсон

    2016.12.06 Улаанбаатар хот Эрхэм журмын нөхөд өө. Намын Их хурлын төлөөлөгчид өө Та бүхний энэ өдрийн амгаланг эрэхийн ялдамд  ахмадууд биднийг Их хуралдаа оролцож үгээн хэлэх боломж олгосон  хурал зохион байгуулагчдад  баярласнаа илэрхийлье. Монголын ардчилалыг анхнаас нь өлгийдсөн улс төрийн дөрвөн хөдөлгөөний нэг АСХ-ын анхдагч ахмадуудынхаа даалгаснаар миний бие тэдний сэтгэлийг үгийг нэгтгэн хүргэж байна. Одоогоос 27 жилийн тэртээ бид …

  • 13 December

    Содатай усанд 10 удаа ороод 7кг турахаас гадна зөөлөн булбарай арьстай болно

    Илүүдэл жин бол хүн бүрийн хүсэх зүйл биш байдаг. Хүнсний сода ашиглаад гэрийн нөхцөлд хэрхэн турах аргыг дэлгэе. Хүнсний сода нь хүнсний дэлгүүр бүрт хямдхан үнэтэй байдаг. Гэхдээ хүнсний соданы хэмжээлшгүй их ашиг тус бий гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Сода нь байгалийн гаралтай элемент бөгөөд натри агуулсан байдаг тул өөх тос, тагтаршсан зүйл арилгахдаа тун сайн байдаг. Түүнчлэн арьсны …

  • 13 December

    Таны шүдэн дээр толбо тогтоод байна уу, тэгвэл битгий санаа зов

    Эрүүл цагаан шүдтэй байх хэн хүний мөрөөдөл. Ер нь эрүүл цагаан шүд дан ганц хүний гоо сайхан бус тухайн хүний дотоод бие организмын гоо сайхныг илэрхийлж байдаг. Тэгвэл өдөр бүр шүдээ угаасан ч шүдэн дээрх толбо чинь арилахгүй эсвэл толботоод байна уу, тэгвэл битгий санаа зов, эмч нар учрыг нь олжээ. Их Британийн Манчестер хот дахь тус улсын шүдний гоо …