Monthly Archives: December 2016

December, 2016

  • 22 December

    Кувейт улсын Эрхэм дээд Эмир монгол улсад тусална гэж амлалаа

    Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын Кувейт улсад хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжлэв. Энэ өдөр УИХ-ын дарга М.Энхболд Кувейт улсын Эрхэм дээд Эмир Шейх Сабах Аль-Ахмед Аль-Жабер Аль-Сабахт бараалхлаа. Тэрбээр Эрхэм дээд Эмирт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн чин сэтгэлийн мэндчилгээг уламжилж, Кувейтийн Засгийн газар, ард түмэн Монгол Улсад тохиолдсон хүндрэл бэрхшээлтэй цаг үед найрсаг харилцаатай анд …

  • 22 December

    “Гудамж” төслийг татан буулгана

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 2013-2016 онд “Гудамж” төсөл хэрэгжиж дуусах шатандаа байгаа учир төслийг татан буулгаж, “Хөгжлийн хөтөч-Дэд бүтэц” төсөлд шилжүүлэн үлдсэн ажлыг нь гүйцэтгүүлэхээр боллоо. “Хөгжлийн хөтөч-Дэд бүтэц” төслийн хүрээнд “Хилийн боомт”, “Аймгийн төв”, “Гудамж” гэсэн гурван дэд төслийг хэрэгжүүлэх юм. “Хилийн боомт” дэд төслийн дагуу хилийн боомтуудыг хөгжүүлэх цогц судалгаа, мастер төлөвлөгөө боловсруулах, шалган …

  • 22 December

    Гаднын хөрөнгө оруулалттай банкууд иргэдээс хадгаламж татахгүй

    Дэлхийн хаана ч байхгүй өндөр хүүтэй гэгддэг манай хэдэн арилжааны банкууд иргэдэд үйлчилгээгээ тулгасаар удлаа. Эдийн засгийн хямралтай үед, бусад салбарууд бүгд унасан ч ашигтай ажиллаж байдаг энэ арилжааны банкуудын жилийн цэвэр ашиг нь 200-300 тэрбум төгрөгөөр тоологддог гэж байгаа. Гэсэн ч хүү, төлбөрөө буулган дэлхийн жишигт нийцүүлж, ард иргэдийнхээ амьдралд тус нэмэр болох дорвитой алхам хийлгүй өдий хүрсэн. Тиймээс …

  • 22 December

    Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд амны хаалт өглөө

    Улаанбаатар хотын агаарын бохирдол 12, 1 дүгээр сард хамгийн өндөр түвшинд хүрч, амьсгалын замын өвчлөл, томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэн, дээд цэгтээ хүрдэг. Энэ үед амьсгалын замын өвчнөөс сэргийлэх гол арга нь амны хаалт гэдгийг мэргэжлийн эмч нар хэлж байгаа юм. “Оюутолгой” ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 20 мянган ширхэг амны хаалтыг нийслэлд олголоо. Нийслэлийн эрүүл мэндийн газраас уг амны …

  • 22 December

    Зүүнбаян-Ханги чиглэлд төмөр зам барина

    “Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам барьж байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Энэ төмөр замаар голлон төмрийн хүдэр тээвэрлэх хэдий ч тодорхой хэмжээний бусад түүхий эд, бараа, бүтээгдэхүүн тээвэрлэх боломжтой гэж  үзжээ. 2018-2025 онд жилд тээвэрлэх ачааны хэмжээг 10-21 сая тонн, 2026-2046 онд 21 сая тонн гэж үзвэл дээрх чиглэлийн төмөр замаар тээвэрлэх ачааны доод хэмжээ дунджаар …

  • 22 December

    Гэр бүлийн боловсрол олгох замаар хүчирхийллийг бууруулна

    Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалыг хэлэлцэн дэмжиж, үзэл баримтлалыг баталж, хуулийн төсөл боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг холбогдох сайд нарт даалгалаа. Хуулийн төсөлд: –  Гэр бүл, эцэг, эх, хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахыг хуулийн нэг зорилго болгож, төрөөс гэр бүлийг дэмжих –  Гэр бүл тогтвортой байх, хүүхэд гэр бүлийн орчинд өсч хүмүүжих, гэр бүлийн хүчирхийлэл …

  • 22 December

    Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн 2017 оны хэмжээг тогтоов

    Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.1-д заасан ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дөрвөн хувь, үүнээс ажил олгогч хоёр хувь, ажилтан хоёр хувь байхаар тогтоолоо. Их, дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн суралцагч болон 0-18 насны хүүхдийн эрүүл мэндийн даатгалын сарын шимтгэлийн хэмжээг 2400, хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, тэтгэврээс …

  • 22 December

    Эмнэлэг бус, цагдаагийн байгууллага албадан эрүүлжүүлнэ

    Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Төсөлд, согтууруулах ундаа хэрэглэсэн этгээдийг эмнэлгийг байгууллагад /эмнэлэгт/ албадан эрүүлжүүлж байгааг өөрчилж, энэ үйл ажиллагааг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяалалд шилжүүлэхээр тусгажээ. Архи, согтууруулах ундаа хэтрүүлсэн, өөрийгөө хянах чадваргүй болсон этгээдийг эмнэлэгийн байгууллагад албадан эрүүлжүүлэх …

  • 22 December

    С.Зоригийн хэргийн шүүх хурал өнөөдөр үргэлжилнэ

    Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг шүүж эхэллээ. Шүүх хурал өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт товлогдсон ч өмгөөлөгчид хавтаст хэрэгтэй бүрэн танилцаагүй, гэрч оролцуулах хүсэлт гаргасныг шүүх бүрэл­дэ­хүүн хүлээн авч хойш­луул­сан юм. Хэргийг Цагдан хорих 461 дүгээр ангид Сүхбаатар, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч М.Алдар даргалан, шүүгдэгчээр Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар оролцож буй. Хохирогчоор …

  • 22 December

    50 ор бүхий хүүхдийн тусгай тасаг түр нээн ажиллуулна

     Засгийн газрын хуралдаанаар нийслэлийн хэмжээнд ханиад томуу ихэсч, эмнэлэгийн ачаалал хэтэрч байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн үүргийн дагуу БХЯ-ныхан Цэргийн төв эмнэлэгтээ Хүүхдийн түр тасаг нээн ажиллуулахаар болов. 50 ор бүхий тасгийн байр, орчин нөхцөлтэй Эрүүл мэндийн яамны холбогдох мэргэжилтнүүд танилцаж, шаардлага хангаж байна гэж үзжээ. Тасгийг 2017 оны нэгдүгээр сарын 01-нээс өмнө нээж, үйл ажиллагааг нь эхлүүлэх …

  • 22 December

    Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг шинэчлэн тогтоожээ

    Засгийн газрын ээлжит хуралдаанаас Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.1-д заасан ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дөрвөн хувь, үүнээс ажил олгогч хоёр хувь, ажилтан хоёр хувь байхаар тогтоолоо. Их, дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн суралцагч болон 0-18 насны хүүхдийн эрүүл мэндийн даатгалын сарын шимтгэлийн хэмжээг 2400, хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин, гадаадын …

  • 22 December

    Өнөөдрийн өрнийн зурхай

    ХОНЬ (3/21-4/19) Нам гүм өдөр. Хайр дурлалын гараг таны эрхэст шилжиж таны нууцлагдмал, оньсого мэт байдлыг илэрхийлж байна. Та аминч авирлах, эсвэл өөрийгөө золиослох уу гээд эргэлзэж байгаа бололтой. Аль талд нь орохоо сайн бодоорой. Хувийн харилцааны хувьд хэн нэгнийг хайрлаж халамжлах нь хайрын илэрхийлэл гэхээсээ илүүтэй сохроор дурласны шинж юм. Хайртай хүмүүстээ туслах нэрээр нуруун дээрээ хэт их ачаа …

  • 22 December

    Агаарын бохирдлын сөрөг нөлөөллөөс өөрсдийгөө хамгаалах аргууд

    Хүйтний улирал эхлэхтэй зэрэгцээд агаарын бохирдол эрс нэмэгдэж, амьсгалын замын халдварт өвчлөлийн тархалт улам бүр ихсэх хандлагатай болж байгаа. Гэр хороолол төдийгүй хотын төвд хүртэл сааралтах утаа униарын хортой чанараас үүдэн бага насны хүүхдүүдийн дунд дархлаа сулрах, ханиад томууны өвчлөлд өртөмтгий болох асуудал бараг энгийн үзэгдэл мэт болж. Тэгвэл бид бүхэн агаарын бохирдлыг бууруулах, эрүүл мэндээ хамгаалахын тулд өдөр тутмынхаа …

  • 22 December

    Засгийн газрын ээлжит хуралдаан болж, дараах шийдвэрүүдийг гаргалаа

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд, 50 ор бүхий хүүхдийн тусгай тасаг түр нээн ажиллуулна Өнөөдөр МУ-ын засгийн газрын хуралдаан боллоо. Уг хуралдаанд МУ-ын ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, МУ-ын шадар сайд У.Хүрэлсүх болон бусад сайд нар оролцож дараахь асуудлуудыг хэлэлцэж шийдвэр гаргалаа. Нийслэлийн хэмжээнд ханиад томуу ихэсч, эмнэлэгийн ачаалал хэтэрч байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн үүргийн …

  • 22 December

    Өнөөдөр болох үйл явдлууд

      ШУТИС-ИЙН НОМЫН САН 10.00 цагт:Дээд боловсролын хөгжлийн бодлогыг танилцуулж, чиг хандлагыг тодорхойлох, Дээд боловсролын шинэчлэлийн төслийн үйл ажиллагаа, үр дүнг танилцуулах, сурталчлах, туршлага солилцох зорилготой “Дээд Боловсролын Шинэчлэл– 2016” өдөрлөг, үзэсгэлэн ШУТИС-ийн Номын сангийн байранд нээлтээ хийнэ. Арга хэмжээг нээж БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан үг хэлэх бөгөөд холбогдох албаны хүмүүс, их дээд сургууль, оюутан залуусын төлөөлөл оролцоно. …