Гэр бүлийн боловсрол олгох замаар хүчирхийллийг бууруулна

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалыг хэлэлцэн дэмжиж, үзэл баримтлалыг баталж, хуулийн төсөл боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг холбогдох сайд нарт даалгалаа.

Хуулийн төсөлд:

–  Гэр бүл, эцэг, эх, хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахыг хуулийн нэг зорилго болгож, төрөөс гэр бүлийг дэмжих

–  Гэр бүл тогтвортой байх, хүүхэд гэр бүлийн орчинд өсч хүмүүжих, гэр бүлийн хүчирхийлэл буурахад нөлөөлөх гол хүчин зүйл болох гэр бүлийн боловсрол олгох

–  Хүүхдийн төлөө эцэг, эх, асран хамгаалагчийн хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой болгох, эцэг, эх салсны дараа хүлээх үүрэг, хариуцлагыг хэвээр байлгах

–  Хүүхдийн өмчлөх эрхийг хуульчлах

–  Хүүхдийн тэтгэлэг заавал төлөгддөг нөхцлийг бүрдүүлэх, хүүхдийн эргэн төлөгдөх нөхцөлтэй тэтгэлгийн сан байгуулж, үл маргах журмаар тэтгэлэг гаргуулах

–  Гадаадын харьяат гэр бүлд хүүхэд үрчлэх асуудал журмаар зохицуулагдаж байгааг өөрчилж хуульчлах, үрчилсний дараах хяналтыг бий болгохоор төлөвлөжээ.

Хууль батлагдсанаар гэр бүлийг дэмжих төрийн бодлого, гэр бүлийн боловсрол олгох тогтолцоо бий болж, гэр бүл бат бэх байж, гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүл цуцлалт буурна гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам үзэж байна.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …