Өнөөдөр болох үйл явдлууд

 

ШУТИС-ИЙН НОМЫН САН

10.00 цагт:Дээд боловсролын хөгжлийн бодлогыг танилцуулж, чиг хандлагыг тодорхойлох, Дээд боловсролын шинэчлэлийн төслийн үйл ажиллагаа, үр дүнг танилцуулах, сурталчлах, туршлага солилцох зорилготой “Дээд Боловсролын Шинэчлэл– 2016” өдөрлөг, үзэсгэлэн ШУТИС-ийн Номын сангийн байранд нээлтээ хийнэ. Арга хэмжээг нээж БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан үг хэлэх бөгөөд холбогдох албаны хүмүүс, их дээд сургууль, оюутан залуусын төлөөлөл оролцоно. Утас: 88989878, 99030264

ГАНДАНТЭГЧИНЛИН ХИЙД

10.00 цагт:ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлин хийд, МҮОНРТ, “Их говийн нүүдэл” ТББ хамтран “Хил дамнасан нүүдэл, суудал: шалтгаан, үр дагавар (1930, 1940-өөд он)” сэдэвт эрдэм шинжилгээний хурал Гандагтэгчинлин хийдэд болно. Утас: 95641409, 99150893, 11-458305

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ

11.00 цагт:Зам, тээврийн хөгжлийн яам, Атотээврийн үндэсний төв хамтран хууль бус тээвэрлэлт гүйцэтгэж буй тээвэрлэлттэй тэмцэх бодлого чиглэл, тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээнийхээ талаар тус яамны 301 тоотод сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ. Утас 86063600, 99101432

ШУА-ИЙН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ГАЗАР

11.00 цагт:ШУА-ийн эрдэмтдийн гаргасан “Монголын археологийн сонгомол өв” цуврал 2 боть бүтээлийн нээлт ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар /СТӨ Г корпус/-ын 6 давхарт 604 тоотод болно. Номын нээлтэд БСШУС-ын Сайд Ж.Батсуурь, ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, УИХ-ын гишүүд, номын зохиогчид болон бусад зочид оролцоно.

“ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИНЫ ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

11.30 цагт:””Яруу найргийн үнэлэмж дээшлэх боломж бий” төслийн үйл ажиллагаанаас нийгэм, улс төр, хүний амьдралд шинэ хандлага бий болно” гэсэн сэдвээр яруу найрагч Н.Ганболд сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.

ШӨХТГ-ЫН БАЙР

11.40 цагт:Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын “Хэрэглэгчийн мэдээллийн 1284 төв”-ийн нээлт болно. Утас: 99033123, 99070789

СОЁЛЫН ТӨВ ӨРГӨӨ

11.00 цагт:Улаанбаатар хотын Цагдаагийн газрын 2016 оны тайлангийн хурал болно. Утас: 91994373

ТӨРИЙН ОРДОН

12.00 цагт:Шилдэг оюутанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг хүрээх ёслол Төрийн ёслол хүндэтгэлийн цогцолборын А танхимд болно

14.00 цагт:Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх Энэтхэг улсын дотоод хэргийн сайдыг хүлээн авч уулзана.

МҮХАҮТ

17.00 цагт:МҮХАҮТ-аас 20 дахь жилдээ зохион байгуулж буй “Entreprenuer 2016” шагнал гардуулах ёслолын ажиллагаа МҮХАҮТ-ын Их танхимд болно.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …