Monthly Archives: December 2016

December, 2016

  • 27 December

    Д.Үржинханд:Жанчхүүгийн даваанд аавын удирдаж байсан салаанаас гурван баатар төрсөн

    Зүүн гар талаас Улсын баатар Д.Данзанваанчиг, Т.Дүүдэй, С.Дампил нар. 1976 он Монгол Улсын баатар Түүвэйн Дүүдэй дөчин таван оны чөлөөлөх дайнд оролцож, Жанчхүүгийн давааны их бэхлэлтийг эзлэн авах тулалдаанд гарамгай амжилт үзүүлсэн байдаг. Түүний удирдсан салаанаас Л.Аюуш, Д.Данзанваанчиг, С.Дампил нарын домогт гурван баатар төрсөн юм. Харин салаан захирагч Дүүдэйд чөлөөлөх дайны дөчин жилийн ойгоор буюу 1985 онд Монгол Улсын баатар …

  • 27 December

    УИХ-ын гишүүн Л.Болд Хуулийн төслүүд өргөн мэдүүллээ

    Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод Улсын Их Хурлын гишүүн Л.Болд /2016.12.27/ Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Шүүмжлэгчийн эрхийг хамгаалах тухай, Гэр хорооллын хөгжлийн тухай хуулиудын төслийг өргөн мэдүүлэв. 2002 онд батлагдсан Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг харгалзан Монгол Улсын Үндсэн хуулийн …

  • 27 December

    Б.Булган, Э.Бат-Үүл, захиалагч нарын асуудал шийдэгдэхгүй өнгөрөх үү

    Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурал тав дахь өдрөө үргэлжилж, шийдвэрээ гаргалаа. Ингээд С.Зоригийг хөнөөсөн гэх Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт 24-25 жилийн хорих ял оноолоо. С.Зоригийн хэрэг улстөрийн захиалгат аллага байсан гэдэг нь анхнаасаа тодорхой байсан. Шүүх ч үүнийг нотоллоо. Гэхдээ энэ хэргийн шүүх хурал болж, гэм буруутай хүмүүс нь ялаа авлаа гэхэд захиалагч нь …

  • 27 December

    ЭМ-ийн сайд Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн төслүүдийг өргөн барив

    Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод өнөөдөр /2016.12.27/ Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн төслүүдийг Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өргөн мэдүүлэв. Анагаах ухааны практикт эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын шинэ технологи нэвтэрсэн, сүүлийн жилүүдэд хүн амын өвчлөл нэмэгдэж, нас баралтын тэргүүлэх шалтгаанд хорт хавдар, гадны шалтгаант осол …

  • 27 December

    Баярын өдрүүдээр цагдаа нар нэмэлт хүчээр ажиллана

    Улаанбаатар хотын цагдаагийн газраас “Шинэ жил” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж буй. Энэ хүрээнд цагдаагийн 560 гаруй албан хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Харин баярыг угтан энэ сарын 29-нөөс нэгдүгээр сарын нэгэн хүртэл иргэдийн амар амгалан байдлыг хангаж болзошгүй аюулаас сэргийлэх зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих юм. Ингэхдээ олон нийтийн цагдаагийн 201 албан хаагч, Хууль сахиулахын их сургуулийн 350 сонсогч, …

  • 27 December

    Ерөнхий сайд “Оны онцлох” сурагчдад батламж олгов

    Сурлага, урлаг, спорт, хүмүүнлэгийн сайн үйлсээрээ бусдыгаа манлайлсан 20 сурагчдад Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран  2016 оны  “Оны онцлох” батламж, дурсгалын зүйлийг гардууллаа. Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Ж.Эрдэнэбат шилдэг сурагчдад хандан “Улс эх орныхоо ирээдүй хойч болсон дүү нартаа шинэ жилийн баярын мэнд дэвшүүлье. Мэдлэгтэй, …

  • 27 December

    Чингэлтэй дүүргийн Хүүхдийн амбулаториос зөвлөж байна

    Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчлөл улирлын чанартай нэмэгдэж байгаа бөгөөд эрүүл мэндийн байгууллагууд ачаалалтай ажиллаж байна. Хүүхдийн амбулаториор өнгөрсөн долоо хоногт үйлчлүүлсэн 0-16 насны нийт хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчлөл өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.5 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Нийт үйлчлүүлсэн хүүхдүүдийн дийлэнх нь 0-5 насны хүүхдүүдэд байна. Иймээс эцэг эх, асран хамгаалагчид баярын өдрүүдээр хүүхдэдээ тавих анхаарал …

  • 27 December

    Ж.Самбуугийн гудамж шинэ жилийн чимэглэлээ зүүлээ

    Шинэ оныг угтсан ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газраас Тусгаар тогтнолын талбайд шинэ жилийн гацуур мод заслаа. Мөн Ж.Самбуугийн нэрэмжит гудамжны цамхаг бүхий 3 хаалгыг гэрлэн чимэглэлээр чимэглэж хотын өнгө үзэмжид гэрэл нэмлээ. Нийслэлийн Засаг даргын А/852 тоот захирамжийн дагуу гэрлэн чимэглэлийг дүүргийн Дэд, бүтэц тохижилтын хэлтэс, Цэргийн штаб, Аж ахуйн тасаг, Чингэлтэй дүүргийн “Тохижилт үйлчилгээ” ХХК хамтран …

  • 27 December

    С.Зоригийг хөнөөсөн хэрэгтнүүдэд 24-25 жилийн хорих ял оноолоо

    Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүх хурал тав дахь өдрөө үргэлжилж шүүхийн шийдвэрийг уншиж танилцуулж шүүгдэгч Б.Содномдаржааг захиалгаар, санаатайгаар, бусдын амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн, насанд хүрээгүй хүүхдийг гэмт хэрэгт уруу татсан,  гэмт хэргээ нуун далдлах зорилгоор хүний амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн үндэслэлээр 25 жил онц дэглэмтэй хорих ангид хорих шийдвэр гаргалаа.  Б.Содномдоржаад  оноосон 25 жилийн 23 жилийг …

  • 27 December

    100 жилийн өмнөх Хятад Улсын Монголын талаархи бодол ил болов

    Өдгөөгөөс 105 жилийн өмнө Хятадаас Америкийн “Нью-Йорк таймс” сонинд ирүүлсэн яаралтай мэдээ ил боллоо. Тухайн үедээ “Нью-Йорк таймс” сонинд хэвлэгдсэн энэ мэдээллийг хүргэхэд Бээжингээс ингэж мэдээлжээ. “Хятадтай хэмжээгээрээ бараг эн тэнцүү Монгол маргааш тусгаар тогтнолоо зарлах гэж байна. Үүнтэй зэрэгцээд Хятадаас асар их хамааралтай Туркестан бас Хятадаас тасрах гэж байна. Монгол, Туркестан хоёулаа Оросын нөлөө, Оросын хамгаалалтанд орох гэж байна. …

  • 27 December

    Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат ОХУ-ын ард түмэнд эмгэнэл илэрхийлэв

    Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат ОХУ-ын Батлан хамгаалахын “ТУ-154” цэргийн нисэх онгоц осолдсонтой холбогдуулан өнөөдөр Монгол Улс дахь тус улсын Элчин сайдын яаманд эмгэнэл илэрхийлж, хүндэтгэл үзүүллээ. Тэрээр “ОХУ-ын Батлан хамгаалахын “ТУ-154” нисэх онгоц осолдсонтой холбогдуулан Монгол Улсын Зам, тээврийн салбарын хамт олны өмнөөс болон хувиасаа ах дүүгийн найрамдалт харилцаатай Оросын ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлье” хэмээсэн байна. Мөн ОХУ-ын …

  • 27 December

    Хөөт-бичигт, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын ТЭЗҮ-ийг хамтарч боловсруулахаар боллоо

    “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын эхний үе шатанд барихаар төлөвлөсөн Чойбалсан-Хөөт, Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт тусгасан Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын Техник эдийн засгийн үндэслэлийг БНХАУ-ын “Си Ар И Си” компани өөрийн зардлаар боловсруулахаар болжээ. Улмаар “Монголын төмөр зам” ТӨХК-тай  санамж бичиг байгуулж, гарын үсэг зурлаа. Энэ сарын 21-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам …

  • 27 December

    Амьсгалж буй агаараа цэвэрлээд зогсохгүй нийгмээ ч бохирдлоос салгья

    ЦЭВЭР АГААР- ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙ зохион бичлэгийн уралдаанд амжилттай оролцсон сурагчдын бүтээлээс … БГД-ЭУЦ-ийн сурагч 117 ангийн сурагч Б.Мягмарсүрэн Агаар бол амьдралын эх үүсвэр билээ. Агаар үгүй бол жингүйдэлтэй орчинд нуруундаа баллонтой агаар эрүүл, аз жаргалтай, урт удаан амьдрах нь бүтэшгүй зүйл. Өнөөгийн нийгмийн хар бараан асуудал, хүмүүсийн зохисгүй харьцаа, хандлага бүр бидний агаарыг бохирдуулж буй нь нууц биш. Монголчууд бид …

  • 27 December

    Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт хуулийн төслүүдийг өргөн барив

    Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт /2016.12.26/ Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Иргэний улсын бүртгэлийн тухай, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулиудын шинэчилсэн төслүүдийг  өргөн мэдүүлэв. Улсын бүртгэлийн ерөнхий хууль нь 2009 онд батлагдсан, 5 бүлэг, 22 зүйлтэй. Уг хуулийг батлагдсанаас хойш гурван удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр нийт …

  • 27 December

    Монгол Улсын Ерөнхийлөгчид Япон Улсын Элчин сайд ИЖБ барив

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Япон Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такока  ИЖБ барив. ИЖБ барьсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайд Масато Такокаг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайдаар томилогдон ирсэнд нь ноён Масато Такокад баяр хүргэж амжилт хүслээ. Төрийн тэргүүн цааш нь хэлэхдээ “Япон, Монгол хоёр орны хооронд стратегийн …