Ж.Самбуугийн гудамж шинэ жилийн чимэглэлээ зүүлээ

Шинэ оныг угтсан ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газраас Тусгаар тогтнолын талбайд шинэ жилийн гацуур мод заслаа. Мөн Ж.Самбуугийн нэрэмжит гудамжны цамхаг бүхий 3 хаалгыг гэрлэн чимэглэлээр чимэглэж хотын өнгө үзэмжид гэрэл нэмлээ. Нийслэлийн Засаг даргын А/852 тоот захирамжийн дагуу гэрлэн чимэглэлийг дүүргийн Дэд, бүтэц тохижилтын хэлтэс, Цэргийн штаб, Аж ахуйн тасаг, Чингэлтэй дүүргийн “Тохижилт үйлчилгээ” ХХК хамтран гүйцэтгэлийг “Соён дрийм” ХХК  хийжээ. Шинэ жилийн баярын босгон дээр ийнхүү хотын төв гудамж өнгө нэмэн гэрэлтэж байна.

 

 

Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …