Monthly Archives: December 2016

December, 2016

  • 27 December

    МХЕГ, МҮЭХ хамтын ажиллагаагаа өргөжүүлэв

    Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүү, МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нар уламжлалт хамтын ажиллагаагаа өргөжүүлж, Хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Хоёр тал Төрийн хяналт шалгалтын тухай, Хөдөлмөрийн тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хууль болон Нийгмийн даатгалын багц хууль тогтоомжийн хэрэгжилтэнд хяналт тавьж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, санал дүгнэлт …

  • 27 December

    Төрийн тэргүүнүүд шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлж байна

    Монгол Улсын үе үеийн төрийн тэргүүнүүд уулзаж, цаг үе болоод, улс орны асуудлаар хэлэлцсэн байна. Үүнийхээ дараа Монгол түмэндээ шинэ жилийн баярын мэндчилгээ дэвшүүллээ.  

  • 27 December

    Алдартай одуудын имижээ бүрдүүлэхээсээ өмнөх үеийн ховор зурагнууд

    Beyonce Rihanna Eminem Enrique Iglesias Cher Gwen Stefani Shakira Elton John Adam Levine Lana Del Rey Avril Lavigne Celine Dion Katy Perry Snoop Dogg Britney Spears  

  • 27 December

    С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүх хурлын шийдвэр өнөөдөр гарна

    Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүх хурал өнгөрсөн долоо хоногт эхлэн дөрвөн өдрийн турш үргэлжилсэн. Улмаар өнөөдөр шүүх хурал тав дахь өдрөө үргэлжилж шүүхийн шийдвэрийг уншиж танилцуулахаар боллоо. Дөрвөн өдрийн турш хуралдсан хуралдаан хаалттай болсон. Учир нь төрийн нууцад хамааралтай хэрэг яригдах тул ийнхүү хаалттай хэлэлцсэн юм. Хаалттай хуралдсан уг хуралд гэрчээр арав гаруй хүн дуудагдан мэдүүлэг өгсөн …

  • 27 December

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат эмгэнэлийн дэвтэрт гарын үсэг зурлаа

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд очин эмгэнэлийн дэвтэрт гарын үсэг зурлаа. Мөн тус улсын Засгийн газрын дарга Дмитрий Анатольевич Медведевт 2016 оны 12 дугаар сарын 26-нд эмгэнэлийн захидал илгээжээ. Захидалд, “Оросын Холбооны Улсын Засгийн газрын дарга эрхэмсэг ноён Дмитрий Анатольевич Медведев Танаа, Оросын Холбооны Улсын Батлан хамгаалах яамны цэргийн нисэх хүчний ТУ-154 …

  • 27 December

    iPhone дээр мэргэжлийн гэрэл зураг авах заавар

    iPhone дээр мэргэжлийн юм шиг гэрэл зураг авах боломж байдаг гэдгийг та мэдэх үү бүх iPhone дээр боломжтой бөгөөд энэ нь таны зураг дарах үед хийгдэх хэдхэн алхмын тусламжтай ердийн зургаас илүү сайн авагдах юм. iPhone камер гэрэл мэдрэх чадвар болон камерын дүрс тогторжуулах чадвар маш сайн байдгаас гадна зөвхөн iPhone камерыг хийх гэж Apple – ын 800 ажилтан ажилладаг гэнэ. …

  • 27 December

    Чуй Сүн Шилийн охиныг интерполоор эрэн сурвалжлуулахаар болжээ

      Өмнөд Солонгосын бизнес эрхлэгч Чуй Сүн Шилийн хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаах тусгай албанаас түүний охин Жонг Ю Раг Олон улсын эрэн сурвалжлах Интерпол байгууллагаар эрэн сурвалжлуулах хүсэлт тавьжээ.     Түүний ээж Чуй Сүн Шил нь охиныхоо нэр дээр гадаадын орнуудад компани байгуулж, уг компанийн дансанд их хэмжээний гадаад валют төвлөрүүлж байсан байна.     Хэргийг мөрдөн байцааж байгаа тусгай албаны зүгээс …

  • 27 December

    Иргэд нь жагсаж байхад төр засаг нь баяр тэмдэглээд завгүй

    Эдийн засгийн хямралаас үүдэлтэй хүндрэлүүд их бий. Ямар сайндаа л улс төрийн албан хаагчдынхаа цалинг тавьж чадахгүй банкнуудаас зээл авсан тухай мэдээлэл сар бүр сонсогдож байх билээ. Үнэндээ орж ирсэн хөрөнгөө үр ашиггүй зүйлд зарцуулж, өөрсдийн бизнесийг дэмжснээс болоод л Монгол Улс хямралтай нүүр тулчихаад байгааг эрх баригчид ярьж, тайлбарлаж, гоншгонож суугаа. Тэдэнд гаднаас л зээл тусламж авахгүй бол ямар ч …

  • 27 December

    Шинэ жилийн цэнгүүний үеэр 18 чиглэлд автобус үйлчилнэ

    Нийслэлийн засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/852 дугаар “Шинэ жилийн баярын үйл ажиллагааг зохион байгуулах тухай” захирамжийн хүрээнд иргэд, олон нийтийг хамарсан ёслолын арга хэмжээний дараа иргэдийг нийтийн тээврийн үйлчилгээгээр хангахаар дараах төлөвлөлтийг хийгээд байна. 2016 оны 12 дугаар сарын 31-нд болох “Нийслэлийн шинэ жилийн цэнгүүн” нэгдсэн үйл ажиллагаа өндөрлөх буюу 00:30 цагаас их багтаамжийн автобусны …

  • 27 December

    Бага насны хүүхдийг цоожилж орхихгүй байхыг анхааруулж байна /Бичлэг/

    Хүйтний улиралтай холбогдуулан ахуйн гал түймрийн гаралт буурахгүй байна. Гал түймэр гарах шалтгаан нь айл өрхийн пийшин, зуухны гэмтэл, хэт галлагаа, ил задгай асгасан цогтой үнс нурамнаас гал алдах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэрт нь цоожилж үлдээх, орхих, зориулалтын бус цахилгааны утасны ашиглалт, цахилгаан хэлхээний хэт ачаалал зэргээс үүдэн гарч байна.  

  • 27 December

    Сүү, сүүн бүтээгдэхүүн дархлааг дэмждэг

    Сүү, сүүн бүтээгдэхүүн Үнээний сүү нь яс болон шүдний чухал бүрэлдэхүүн хэсэг болох кальцийн маш сайн эх үүсвэр юм. Сүүний 87% нь ус, 13% нь хуурай бодис байдаг. Сүүний тос нь тосонд уусдаг аминдэмүүдийг агуулдаг. Тосноос гадна сүүний хуурай бодист нь уураг, нүүрс ус, усанд уусдаг аминдэм, эрдсүүд ордог. Сүүний уураг нь үл орлогдох амин хүчлээр баялаг, хялбар шингэх чанараараа …

  • 27 December

    Ховд хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хүлээлцлээ

    Ховд хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2030 он хүртэл хэрхэн хөгжүүлэх зураг төслийг Хот төлөвлөлтийн хүрээлэн бүтэн жилийн хугацаанд 1 тэрбум, 250 сая төгрөгөөр хийж гүйцэтгэжээ. Өчигдөр  баруун бүсийн тулгуур төв Ховд хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хүлээлцэх үйл ажиллагааг зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог, Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Аймгийн Нийгмийн бодлого хариуцсан  Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, …

  • 27 December

    Үндэсний аюулгүй байдал ба давхар иргэншлийн асуудал

    Иргэн миний бие хэд хоногийн өмнө гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилын “Давхар иргэншилтэй байхаас айж болгоомжлоод байх зүйлгүй” гэсэн ярилцлагыг уншаад, үүнийг хэрхэвч хүлээн зөвшөөрч болохгүй тухай фэйсбүүк хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлсэн юм. Үүний дараа маш олон хүмүүс утас, цахимаар холбогдлоо. Бухидсан, эгдүүцсэн хүмүүс олонтоо байхын зэрэгцээ яагаад болохгүй юм, юу нь аюултай байгаа юм гэж асуугсад ч цөөнгүй байх …