Сүү, сүүн бүтээгдэхүүн дархлааг дэмждэг

Сүү, сүүн бүтээгдэхүүн
Үнээний сүү нь яс болон шүдний чухал бүрэлдэхүүн хэсэг болох кальцийн маш сайн эх үүсвэр юм. Сүүний 87% нь ус, 13% нь хуурай бодис байдаг. Сүүний тос нь тосонд уусдаг аминдэмүүдийг агуулдаг. Тосноос гадна сүүний хуурай бодист нь уураг, нүүрс ус, усанд уусдаг аминдэм, эрдсүүд ордог.

Сүүний уураг нь үл орлогдох амин хүчлээр баялаг, хялбар шингэх чанараараа онцгой байдаг.
Шар сүүний уураг нь сүүний нийт уургийн 18 хувийг бүрдүүлдэг. Сүүний казейн уураг нь бүх чухал аминхүчлүүдийг агуулдаг. Энэ уураг нь сүүний нийт уургийн 82 хувийг эзэлдэг. Энэхүү уураг нь биеийн эд эсийг бүрдүүлэх болон нөхөн төлжихөд шаардлагатай бөгөөд халдварын эсрэг чухал үүрэг бүхий эсрэг биетүүдийг үүсгэдэг.

Тараг, айраг зэрэг исгэлэн бүтээгдэхүүн нь ялзруулагч нянгийн үйл ажиллагааг саатуулах үйлчилгээтэй учир эмчилгээ, сувиллын зориулалтаар өргөн хэрэглэдэг.
Сүү нь мөн кальци, фосфор, магни, кали, селен, А, Д, В2, В5, В9, В12 гэх мэт эрдэс бодис, аминдэмүүдийг агуулдаг. Сүүнд агуулагдах кальци нь бие махбодид хялбар шимэгдэх төлөвт байдаг. Фосфор нь кальцийн шимэгдэлт болон ашиглалтанд чухал үүрэгтэй.

Фосфор болон кальцийн харьцаа яс бий болоход тохиромжтой харьцаатай байх ёстой. Сүүнд агуулагдах эдгээр хоёр эрдсийн харьцаа ясныхтай адил байдаг.

Насанд хүрэгчид өдөрт 1000 мг, өсвөр насныхан 1300 мг, бага насны хүүхдүүд 500-800 мг, 51-ээс дээш насны хүмүүс өдөрт 1200 мг кальци хэрэглэхийг зөвлөдөг. Нэг аяга (200 мл) сүү нь ойролцоогоор 250 мг кальци агуулдаг. Кальцийн хэрэгцээний 73%-ийг сүү, сүүн бүтээгдэхүүнээс авдаг.
Кальцийн өдрийн хэрэгцээг хангахын тулд:
•    1-8 настай хүүхэд өдөрт 2 аяга
•    9 болон түүнээс дээш настай хүүхдүүд өдөрт 3 аяга
•    Насанд хүрэгчид өдөрт 3 аяга сүү уухыг зөвлөж байна.

НЭМХ

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …