Хүүхэд багачуудад зориулсан шинжлэх ухаан, танин мэдэхүйн цуврал номын нээлт боллоо

 

Монгол Улсын Шинжлэх ухааны Академиас хоёр дахь жилдээ оюутан, сурагчдад зориулан эрхлэн гаргаж буй шинжлэх ухаан, танин мэдэхүйн цуврал 12 бүтээлийн нээлтийн ёслолын ажиллагаа БСШУСЯ-нд боллоо.

Цуврал бүтээлийн нээлтэд БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга Т.Ган-Эрдэнэ, ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл,Шинжлэх ухаан технологийн сангийн захирал Д.Энхжаргал, Нийслэлийн боловсролын газрын дарга Н.Гантулга, Монголын үндэсний номын сан, Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сангийн удирдлагууд болон нийслэлийн ерөнхий боловролын сургууль, их, дээд сургуулийн төлөөлөл, оюутан сурагчид,номын зохиогчид оролцсон юм.

ШУА-иас 2015 онд шинжлэх ухаан, танин мэдэхүйн цуврал 10 номыг бүтээж, аймаг, нийслэлийн ерөнхий боловсролын 230 гаруй сургуулийн сурагчдын хүртээл болгосон билээ. Харин энэ жил тус цувралын үргэлжлэл болгон “Эх дэлхий”, “Монголын эзэнт гүрэн”, “Дэлхийн шашин”, “Хотжилт”, “Хэл гэж юж вэ?”, “Монгол орны эртний амьтан ургамал /мезозойн эрин-динозавр/”, “Монгол орны хөхтөн амьтан”, “Монгол орны сонирхолтой цэцэгт ургамал”, “Тоон гарын үсэг”, “Вирусын гаралтай өвчин”, “Хачгаар халдварлагддаг өвчнөөс сэргийлэх нь”, “Хог хаягдлын шатаалтаас үүсэх хорт бодисууд” зэрэг сонирхолтой 12 товхимлыг эрхлэн гаргаад байна.

Хүүхэд багачуудад зориулан хялбаршуулсан товхимол гаргаснаар тэдэнд шинжлэх ухааны мэдлэг олгох, цаашлаад шинжлэх ухаанч иргэн болон төлөвшүүлэх чухал ач холбогдолтой.

 

 

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …