Халамж хэмээн хавтгайруулан олгосон мөнгийг хэн дуртай нь луйвардах болсон цаг. Хүртэх ёстой нь авч чадахгүй явж байхад эрх мэдэлтэй дарга, удирдлагаасаа эхлээд халамжийн байцаагч нь хүртэл татвар төлөгчдөөс цуглуулсан мөнгийг завшиж байна. Ийм нэгэн хэргийн хавтсыг сөхье. Хорооноос шилжсэн, нас барсан, зээл авсан зэргээр тухайн дүүргээсээ халамж авах боломжгүй иргэдийн нэр дээр хуурамч файл үүсгэн, банкны теллертэй үгсэн хуйвалдаж, …
Yearly Archives: 2016
November, 2016
-
10 November
Ю.Цэдэнбалын 100 жилийн ойн медалиар шагналаа
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбатыг төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Маршал Ю.Цэдэнбалын 100 жилийн ойн медалиар шагнасныг 2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ гардуулж өглөө. Энэ үеэр дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ “Увс аймаг, Чингэлтэй дүүрэгтэй цаашид хамтран ажиллах тухай саналыг тус аймгийн Засаг дарга Д.Батсайхан илэрхийлсэн”-ийг уламжлав. Чингэлтэй дүүрэг
-
10 November
Жаргалант сумын Засаг даргаар сонгогдсон Ц.Ганданповрон ажлаа хүлээн авлаа
Ховд аймгийн Жаргалант сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан 2016 оны 11-р сарын 02-ны өдөр хуралдаж, Жаргалант сумын удирдлагууд сонгогдсон билээ. Тус хуралдаанаар төлөөлөгчдийн олонхийн саналаар Жаргалант сумын МАН-ын хорооны дарга Цогтбаярын Ганданповрон Ховд хотын захирагчаар сонгогдсон байна. Тэгвэл өнөөдөр Жаргалант сумын Засаг дарга Д.Баасандоржоос ажлаа албан ёсоор хүлээн авсан байна. Ийнхүү Жаргалант сумын Засаг даргаар сонгогдон ажиллахаар болсон Ц.Ганданповрон: Ард түмнийхээ …
-
10 November
Дархан-Уул аймагт “Монгол хувцасаараа гоёцгооё” өдөрлөг болно
Энэ сарын 19-ны өдөр аймгийн Эмэгтэйчүүдийн Холбооноос “МОНГОЛ ХУВЦАСААРАА ГОЁЦГООЁ” өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөжээ. Монголчууд эрт дээр үеэс эдлэж хэрэглэж ирсэн, хорвоод хосгүй хэмээн үнэлэгддэг үндэсний хувцасаараа бахархдаг билээ. Иймд Монгол үндэсний хувцасаа сурталчилах, зөв бүрэн өмсөх түүнтэй холбоотой зан заншлаа сэргээх, үндэсний ур хийц бүхий хувцас хэрэглэлээ дэлгэрүүлэх, дэмжихэд эмэгтэйчүүдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх зорилгоор тус өдөрлөгийг жил бүр зохион …
-
10 November
Налайх дүүргийн удирдлагууд сонгогдон ажилдаа орлоо
Сум, дүүргийн ИТХ-ын сонгууль өнгөрч, ИТХ-ын төлөөлөгчид шинээр сонгогдсон Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн дүүргүүдийн ИТХ-ын шинэ төлөөлөгчид анхны хурлаа хийж, ИТХ-ын даргаа сонгож, Засаг дарга томилж эхлэсэн. Тэгвэл Нийслэлийн Налайх дүүргийн хувьд ИТХ-ын 25 төлөөлөгчийн суудлаас сонгуулийн үр дүнд МАН-аас 21, АН-аас 4 төлөөлөгч сонгогдсон. Гэвч Налайх дүүргийн АН-аас нэр дэвшсэн 4 төлөөлөгчийн нэрийг Сонгуулийн тухай хуулийн 70.5.10-д заасан үндэслэлээр Сонгуулийн …
-
10 November
Оюутнуудын дунд илтгэлийн уралдаан зарлаж байна
БОАЖЯ-ны харъяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв нь Их дээд сургуулийн оюутан, залуусын байгаль орчны талаархи мэдлэг боловсролыг дээшлүүлэх, бүтээлч сэтгэлгээ, илтгэх ур чадварыг хөгжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон Монгол орны хэмжээнд тулгамдаж буй орчны бохирдлын асуудлаар илтгэлийн тэмцээнийг зохион байгуулдаг. Уг тэмцээний хүрээнд энэ жил “Хөрсний бохирдол ба өнөөгийн төлөв байдал, тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх арга зам” …
-
10 November
“Нарантуул”-д гарсан галд цахилгааныг буруутгаад өнгөрөх үү
Нарантуул худалдааны төв энэ оны эхний хагаст буюу гуравдугаар сарын 03-ны шөнийн 03:30 минутын үед шатаж 100 гаруй бөс барааны наймаачид болон иргэд давхар “шатаад” өнгөрсөн. Тухайн үед гал сөнөөгчид, нийслэлийн аврах, гал унтраах бүх анги ажиллаж, таван цагийн турш “ноцолдож” байж унтраасан. Нэг үгээр маш том гал гарсан гэсэн үг. Энэ хэргийн галын дүгнэлт маш их удсаны эцэст өчигдөрхөн …
-
10 November
Онцгой байдлын ерөнхий газрын даргын зөвлөлийн хуралдаан боллоо
Онцгой байдлын ерөнхий газрын даргын зөвлөлийн 07 дугаар хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанаар Онцгой байдлын ерөнхий газрын 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тодотгол хийх, гал түймрээс хамгаалах техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл импортлох, экспортлох, үйлдвэрлэх, угсрах, ашиглах, хадгалах, тээвэрлэх, засвар үйлчилгээ хийх журмын төслийг хэлэлцүүллээ. Мөн гамшгаас хамгаалах болон гал түймэр унтраах хяналтын байцаагч нарын сургалт, түвшин тогтоох шалгалт хийсэн …
-
10 November
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Дональд Трампад баяр хүргэлээ
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын 45 дахь удаагийн ерөнхийлөгчөөр Дональд Трамп сонгогдсонд баяр хүргэв. Владимир Путин хэлэхдээ Дональд Трамт та ерөнхийлөгчөөр сонгогдсонд олон улсын асуудлаар хамтран ажиллах болно гэж найдаж байна. Москва, Вашингтон хоёр улсын харилцаа харилцан хүндэтгэх зарчим дээр тулгуурласан ажил хэрэгч яриа хэлэлцээ,тогтоож чадна гэдэгт итгэлтэй байна гэж илэрхийлжээ. Оросын холбооны ерөнхийлөгч Владимир Путины АНУ-ын45 дахь удаагийн ерөнхийлөгч Дональд Трампад …
-
10 November
“Петромарт” сүлжээ дэлгүүр 20 дахь салбараа нээлээ
Зам зуур явахад шатахуун түгээх станцууд л биднийг тосч байдаг билээ. Эдгээр газрууд маань хэрэглэгчдийнхээ аян замын хэрэгцээг нэг дороос хангачихвал бидний амьдралын үнэтэй цаг хэмнэгдэж, илүү тав тухтай болох нь дамжиггүй юм. Хэрэглэгчдийнхээ аян замын хэрэгцээг хангаж ажилладаг “Петровис” ШТС-ын дэргэдэх “Петромарт” сүлжээ дэлгүүрнь 20 дахь салбараа Эмээлт өртөөний замд байрлах станцын хажууд нээлээ. Улаанбаатар хотод 24 цагаар ажилладаг …
-
10 November
Супер азтан 10-15 сая төгрөг бэлнээр хожно
СКАЙтел компаниас урьдчилсан төлбөрт хэрэглэгчдэдээ зориулан зарлаж буй 1000 ДАХИН ҮРЖҮҮЛЭГЧ сугалаат урамшууллын сүүлийн тохирол энэ Баасан гарагт буюу 2016 оны 11-рсарын 11-нд явагдаж, 10,000,000₮ болон 15,000,000₮ хожих СУПЕР азтануудаа тодруулах гэж байна. Энэхүү сугалаат урамшууллын эхний 2 тохирол 2016 оны 10-р сарын 21 болон 31-нд тус тус МОНГОЛ HD телевизээр амжилттай явагдаж, өнөөдрийг хүртэл 1-5 сая төгрөгийг бэлнээр хожсон …
-
10 November
Өдөр бүр өөр амтыг Имартаас
Дэлхий ертөнцөд оршин амьдрагч амьд организмуудаас хоол хүнсийг ухамсартайгаар, тэгэхдээ хамгийн олон төрлөөр нь, бас их хэмжээгээр хэрэглэгч нь хүн билээ. Олон төрөл дундаас Имартаас амтлах боломжтой олон орны амтат хоолнуудыг та бүхэнд танилцуулъя. Имартын нэрийн хоол Өдөр бүр шинээр нь бэлтгэсэн амтат хоолнуудыг Имартын нэрийн хоолны тасгаас авч амтархан зооглоорой. Хамгийн том амтат пицца Имартын тусгай жороор бэлтгэсэн 3 …
-
10 November
БОХХАА-н байнгын хороо УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо /2016.11.09/ үдээс хойш хуралдаж, “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэлээ. Үндсэн чиглэлийн төсөлд макро эдийн засгийн бодлогын хүрээнд 2017 онд эдийн засгийн хүндрэлийг даван туулах, үйлдвэрлэл, дэд …
-
10 November
Трампыг эсэргүүцсэн жагсаал өрнөж байна
Америкийн нэгдсэн улсын 45 дахь ерөнхийлөгчөөр Бүгд найрамдах Намаас нэр дэвшигч Дональд Трамп болсон билээ. Түүнийг ерөнхийлөгчөөр сонгогдсон Америкийн нэгдсэн улсын томоохон хотуудын иргэд Трампийг эсэргүүцэж жагсаал өрнүүлж байна. Г.Нараа
-
10 November
Илчлэгийг итгэмээргүй шатаадаг байгалийн гаралтай найман хүнс
Өдөр бүр идэж болохуйц жингээ хасах, илчлэгээ шатаах боломжтой хоол хүнс олон байдаг. Сайн мэдээ нь эдгээр хүнсний бүтээгдэхүүнүүд нь бүгд супер амттай бөгөөд тэдгээр нь эрүүл мэндэд гайхалтай эерэг нөлөө үзүүлдэг байна. Өдөр тутмын болон долоо хоног тутмын хоолны дэглэмдээ та доорх хүнсний бүтээгдэхүүнүүдийг туршаад үзээрэй. Мөн тогтмол дасгал хөдөлгөөн хийхээ мэдээж мартаж болохгүй. Одоо ингээд тэдгээр гайхалтай 8 …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл