Дархан-Уул аймагт “Монгол хувцасаараа гоёцгооё” өдөрлөг болно

deeleee0217-01Энэ сарын 19-ны өдөр аймгийн Эмэгтэйчүүдийн Холбооноос “МОНГОЛ ХУВЦАСААРАА ГОЁЦГООЁ” өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Монголчууд эрт дээр үеэс эдлэж хэрэглэж ирсэн, хорвоод хосгүй хэмээн үнэлэгддэг үндэсний хувцасаараа бахархдаг билээ. Иймд Монгол үндэсний хувцасаа сурталчилах, зөв бүрэн өмсөх түүнтэй холбоотой зан заншлаа сэргээх, үндэсний ур хийц бүхий хувцас хэрэглэлээ дэлгэрүүлэх, дэмжихэд эмэгтэйчүүдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх зорилгоор тус өдөрлөгийг жил бүр зохион байгуулдаг болсон гэж АЭХ-ны гүйцэтгэх захирал А.Болормаа ярьлаа.

Өдөрлөгт аймгийн Эмэгтэйчүүдийн Холбооны гишүүн байгууллагуудын болон багийн анхан шатны зөвлөлийн баг бүрдүүлж оролцох юм.

darkhan.gov.mn

Санал болгох мэдээ

Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт нар өнөөдөр (2026.02.04) Унгар Улсын ОТП …