Tag Archives: Дархан-Уул

November, 2016

  • 15 November

    Цахилгаан шат ашигладаг байгууллагуудад хяналт шалгалт хийжээ

    Дархан-Уул аймагт ашиглагдаж байгаа цахилгаан шатуудад хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар хэд хэдэн байрнуудын цахилгаан шатыг ашиглахгүй түр хугацаагаар хаасан бөгөөд шалгалтын явцад илэрсэн зөрчил болоод төлбөрөө төлөөгүй байрнуудын цахилгаан шатыг зогсоох хүртэл арга хэмжээ авахаар болсон байна. “Дархан цэн ган” ХХК нь Дархан-Уул аймгийн Дархан сумын шинэ хорооллын 8,11,12-р багийн 14,15,16,10,12,14,16-р байрнуудын цахилгаан шатуудыг хариуцан ажилладаг бөгөөд НААҮГ-ын инженерүүдтэй хамтарч …

  • 14 November

    Дархан-Уул аймагт Эрүүл мэндийн дэд сайд ажиллаж, тусламж үйлчилгээний байдалтай танилцав

    Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал, “Эрүүл мэндийн хөгжил-5” төслийн зохицуулагч н.Булганчимэг нар Дархан-Уул аймагт ажиллаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний үйл ажиллагаатай танилцав. Сайдын бүрэлдэхүүнийг Аймгийн засаг даргын орлогч А.Түвшинбат хүлээн авч уулзсан ба Дархан-Уул аймагт хүн ам өсч, төрөлт нэмэгдсэнтэй холбоотой Амаржих газрыг шинээр байгуулах зайлшгүй шаардлага байгаа тул энэ асуудлыг дэмжиж өгөхийг хүслээ. …

  • 12 November

    Дарханд нохой үржүүлгийн дөрвөн газар байдаг

    Монгол нохойн цусыг хамгаалах, тэр тусмаа “Монгол банхар”-ын удмыг хамгаалах зорилготой ажилладаг нохой үржүүлгийн газар Дархан хотод 4 байдаг байна. Монгол банхарын тоо улсын хэмжээнд 4000 гаруй болжээ. darkhan.gov.mn

  • 10 November

    Дархан-Уул аймагт “Монгол хувцасаараа гоёцгооё” өдөрлөг болно

    Энэ сарын 19-ны өдөр аймгийн Эмэгтэйчүүдийн Холбооноос “МОНГОЛ ХУВЦАСААРАА ГОЁЦГООЁ” өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөжээ. Монголчууд эрт дээр үеэс эдлэж хэрэглэж ирсэн, хорвоод хосгүй хэмээн үнэлэгддэг үндэсний хувцасаараа бахархдаг билээ. Иймд Монгол үндэсний хувцасаа сурталчилах, зөв бүрэн өмсөх түүнтэй холбоотой зан заншлаа сэргээх, үндэсний ур хийц бүхий хувцас хэрэглэлээ дэлгэрүүлэх, дэмжихэд эмэгтэйчүүдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх зорилгоор тус өдөрлөгийг жил бүр зохион …

  • 4 November

    Хоёр Дарханыг холбосон шинэ авто зам бол хамгийн том бүтээн байгуулалт

    Дархан-Уул аймгийн “Өсөх-Урам” ХХК-ийн захирал М.ТӨМӨРТОГОО-той ярилцлаа. -Танайх шинэ хуучин хоёр Дарханыг хойт хэсгээр холбосон авто замыг барьж дуусгалаа. Энэ ажил хэдийд эхлэв? Ямархуу хэмжээтэй ажил байсан бэ? -Энэ ажил маань 2014 оны есдүгээр сараас өнгөрсөн оны 11 дүгээр сарын нэгэнд эхний ээлжийн зорчих хэсгийн хучилтыг хийж дууссан. Хоёр Дарханыг хойт хэсгээр нь холбосон нийт трассын дагуу 2.48 км, хоёр …

  • 1 November

    Дархан-Уул аймгийн удирдах ажилтны зөвлөгөөн боллоо

    Дархан-Уул аймгийн удирдах ажилтны зөвлөгөөн /2016.10.28/ боллоо. Энэ өдөр хэлэлцэгдэх асуудлуудыг аймгийн Засаг даргын нийгмийн бодлого төсөл хөтөлбөр хариуцсан орлогч А.Түвшинбат танилцуулснаар тус удирдах ажилтны зөвлөгөөн эхэлсэн юм. Зөвлөгөөний эхэнд аймгийн Прокурорын газраас “Прокурор иргэн болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төрийг төлөөлж оролцох” талаарх мэдээллийг хүргэв. Түүний дараагаар ОБГ-ын дарга Г.Батбаяр аймгийн Засаг даргын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай …

October, 2016

  • 27 October

    2016 оны хоёрдугаар ээлжийн цэргүүд албандаа мордлоо

    Дархан-Уул аймгийн хэмжээнд 2016 оны 2 дугаар ээлжийн цэрэг татлагад тэнцсэн залуусыг өнөөдөр /2016.10.27/өглөө Найрамдал талбайгаас цэргийн албанд нь мордууллаа. Тус үйл ажиллагаанд аймгийн Цэргийн штаб болон аймаг, сум, багийн удирдлагууд, иргэд оролцсон юм. Улс орон даяар энэ сарын 21-23-ны өдрүүдэд 2016 оны 2 дугаар ээлжийн цэрэг татлага явагдаж дууссан билээ. Дархан-Уул аймгийн хэмжээнд дөрвөн сумын 26 багийн 18-25 насны …

  • 27 October

    Дархан сумын ИТХ-ын төлөөлөгчид түр үнэмлэхээ гардан авлаа

    Дархан сумын ИТХ-ын сонгуульд ялалт байгуулсан нэр дэвшигч нарт Сумын Сонгуулийн хорооноос ИТХ-ын түр үнэмлэхийг /2016.10.26/ гардуулан өглөө. Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгууль 10 дугаар сарын 19-ны өдөр болсон. Гэвч 19-ний өдөр сонгогчдын ирц Дархан сумын 26 санал авах байранд хүрээгүй. Иймд аймгийн Сонгуулийн хорооноос нэмэлт санал хураалтыг 10 дугаар сарын 23-ны өдрийн 7-22 цагийн хооронд зохион байгуулсан …

  • 26 October

    Дарханы нарны цахилгаан станц жилд 14.1 сая квт эрчим хүч үйлдвэрлэнэ

    Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Дарханы 10мвт нарны цахилгаан станц”-ын байгууламжийн гүйцэтгэл 90 гаруй хувьтай явагдаж байна. Тус станц нь ОХУ-аас импортоор авч байгаа эрчим хүчний хэмжээг багасах, бүс нутгийг сэргээгдэх эрчим хүчний системд холбоход ихээхэн ач холбогдолтой. Дээрх байгууламжийн үйл ажиллагаатай аймгийн ИТХ-ын дарга, аймгийн Засаг дарга тэргүүтэй холбогдох мэргэжилтнүүд энэ сарын 25-ны өдөр …

  • 25 October

    Дархан-Уул аймгийн удирдах ажилтны зөвлөгөөн энэ сарын 28-нд болно

    Аймгийн удирдах ажилтны зөвлөгөөн энэ сарын 28-ны өдрийн 15.00 цагт аймгийн ЗДТГ-ын хуралдааны танхимд болно. Тус зөвлөгөөнөөр аймгийн Прокурорын газраас “Прокурор иргэн болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төрийг төлөөлж оролцох” талаарх мэдээллийг хүргэнэ. Мөн ОБГ-аас аймгийн Засаг даргын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай захирамжийн биелэлт, Гал түймрийн болон цаг үеийн мэдээллийг танилцуулна. Харин Татварын хэлтсээс Төсвийн орлого бүрдүүлэлтийн явц, …

  • 18 October

    Улаан-Үүд хотын төлөөллүүд Дархан хотын баярт оролцож байна

    Хүндэтгэлийн өргөөнд өнөөдөр өглөө ОХУ-ын буриад улсын Улаан-Үүд хотын орлогч дарга Алексей Сергеевич Хандархаев тэргүүтэй төлөөллүүд хүрэлцэн ирж хотын баярын үйл ажиллагаанд амжилт хүслээ. Өмнөнь Улаан-Үүд хотын дарга А.М.Голков болон Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат нар хийсэн уулзалтынхаа үеэр ирэх онд буюу 2017 онд тохиох Улаан-Үүд болон Дархан хотуудын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсны түүхт 50 жилийн ойг ёслол …

January, 2016

  • 25 January

    Дархан: Өсвөр үеийн цаначдын “Төвийн бүсийн аварга шалгаруулах тэмцээн” анх удаа Дархан-Уул аймагт боллоо

    Өсвөр үеийн  цаначдын “Төвийн бүсийн аварга шалгаруулах тэмцээн”-ийг  уржигдар  /2016.01.23/ Монгол улсын спортын мастер Б.Даваажавын нэрэмжит болгон Дархан-Уул аймагт анх удаа зохион байгуулжээ.  Тэмцээний нээлтэнд аймгийн НХХ-ийн дарга Д.Тунгалаг-Тамир, Монгол улсын спортын мастер Б.Даваажав болон ахмад дасгалжуулагч  Х.Ичинхорлоо, н.Хүрлээ нарын хүндэт төлөөлөгчид оролцлоо. Энэ үеэр Монгол улсын спортын мастер Б.Даваажавыг ЗАМХХолбооноос Монгол улсын цанын спортод гаргасан амжилт, идэвхи зүтгэл, үр бүтээлтэй ажилласныг үнэлж “Биеийн тамирын тэргүүн медаль”-иар шагналаа.  “Төвийн бүсийн аварга шалгаруулах тэмцээн”-д Архангай, …

December, 2015

  • 21 December

    Дархан сумын Засаг даргын ажлыг “сайн” гэж дүгнэжээ

    Ээлжит хуралдаан 2015 оны 12 дугаар сарын 18 ны өглөө 08.30 цагт эхэлсэн. Ирвэл зохих 31 төлөөлөгчөөс 25 төлөөлөгч ирж 80,6 хувийн ирцтэйгээр хурлын хуралдаан эхэлсэн юм. Хурлын ажлыг “Хангалттай сайн” гэж дүгнэв Дархан сумын ИТХ-ын 6 дахь удаагийн сонгуулийн ээлжит 13-р хуралдааны эхэнд Дархан сумын ИТХ-ын хурлын дарга Т.Тулгаа Дархан сумын ИТХ, түүний тэргүүлэгчдээс 2015 онд хэрэгжүүлсэн ажлын талаарх …

May, 2015

  • 19 May

    Төвийн бүсийн аймгуудын ИТХ-ын ажилтнуудын чуулга уулзалт болов

    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос эрхлэн 2015 оны 5 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Нутгийн удирдлагын чадавхийг бэхжүүлэх нь” төсөл, “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төслийн хүрээнд төвийн бүсийн аймгуудын ИТХ-ын ажилтнуудын ээлжит чуулга уулзалтыг Дархан-Уул аймагт зохион байгуулав. “Нутгийн өөрөө удирдах байгууллагын хөгжил ба эрх зүйн орчны асуудлууд” сэдэвт энэхүү …