Дархан-Уул аймагт ашиглагдаж байгаа цахилгаан шатуудад хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар хэд хэдэн байрнуудын цахилгаан шатыг ашиглахгүй түр хугацаагаар хаасан бөгөөд шалгалтын явцад илэрсэн зөрчил болоод төлбөрөө төлөөгүй байрнуудын цахилгаан шатыг зогсоох хүртэл арга хэмжээ авахаар болсон байна. “Дархан цэн ган” ХХК нь Дархан-Уул аймгийн Дархан сумын шинэ хорооллын 8,11,12-р багийн 14,15,16,10,12,14,16-р байрнуудын цахилгаан шатуудыг хариуцан ажилладаг бөгөөд НААҮГ-ын инженерүүдтэй хамтарч ээлжит шалгалт хийсэн байна, Тус шалгалтаар 8,11,12-р багийн 14,15,16,10-р байрны 2-р орц, 12,14,16-р байрны ачаа ба хүн зөөврийн лифтнүүд хэвийн ажиллаж байна гэсэн дүгнэлт гарсан бол 8-р багийн 14,15,16, 11-р багийн 14-р байрны техникийн өрөөнд аюулгүй ажиллагаа, хулгайгаас хамгаалсан төмөр хаалга, ажлын байранд шат, тавцан, хаалт хийх мөн техникийн өрөөний цонх солих шаардлагатай гэсэн дүгнэлтүүд гарчээ. 11-р баг 10-р байрны 1-р орцны цахилгаан шатны мотор тогны хэлбэлзлээс болж шатсан учир УБ-луу захиалга өгсөн байна. Мөн 12-р баг 16-р байрны цахилгаан шатыг 2013 онд шинэчилсэн, хүн тээврийн лифтний тросс 2014.11.26 болон 2015.06.11-нд тус тус тасарсан бөгөөд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас акт тавьж зогсоосон байдаг.16-н давхрын хүн ба ачаа тээврийн 2 ширхэг цахилгаан шатны замуудыг солих шаардлагатай ажээ. Цахилгаан шатыг ашиглаж гэртээ төвөггүй хүргүүлдэг хирнээ ашигласан төлбөрөө төлөхдөө иргэд хойрго хандаж байгаа учраас лифтний цахилгааныг таслах арга хэмжээ авах төлөвлөгөөтэй байгаа талаар НААҮГ-ын инженер хэлж байна.
Дархан-Уул аймаг