Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх, доктор Ч.Өнөрбаяраас Улсын Их Хурлаас “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах ажиллагааны тухай, Прокурорын байгууллагын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудыг буцаах шийдвэр гаргасантай холбогдуулан тодруулга авлаа. -Улсын Их Хурлаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах ажиллагааны тухай, Прокурорын байгууллагын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Гэр бүлийн …
Yearly Archives: 2016
September, 2016
-
2 September
Хөвсгөл аймгийн цэцэрлэг сумын могойн голд шонхор барихаар төвхнөсөн отгийн үйл ажиллагааг түр зогсоогоод байна
Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Тагнуулын хэлтэс, иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний газартай хамтран наймдугаар сарын 31-ний өдөр тус аймгийн Цэцэрлэг сумын Могойн голд шонхор барихаар төвхнөсөн отгийн үйл ажиллагаатай танилцжээ. Хяналт, шалгалт хийх үед Пакистан, Сири, Кувейт зэрэг улсын дөрвөн иргэн, Монголын зургаан иргэний хамт Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2016 оны 8-р сарын 15-ны 06-136 тоот албан бичиг үзүүлж, …
-
2 September
“Монцамэ” агентлагийн дарга асан Д.Ариунболдыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирлаар томилжээ
“Монцамэ” агентлагийн даргаар 2000-2008 онд ажиллаж байсан Д.Ариунболдыг төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн захирлаар томилсон байна. Тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөл өчигдөр хуралдаж гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Т.Билгээг чөлөөлж, оронд нь гүйцэтгэх захирлаар Д.Ариунболдыг томилсон байна. Харин шинэхэн дарга Д.Ариунболдын хувьд Австрали, АНУ-д амьдарч байсан нэгэн гэх бөгөөд Техникийн их сургууль, Удирдлагын академи, Австралийн “Чөрл Стюрдын их сургууль”-ийг …
-
2 September
Дархлааг дэмжигч хүнсний ногоо
Хичээл сургууль, ажлын ачаалал нэмэгдэж, хүйтэн сэрүүний улирал эхлэх гэж байгаатай холбогдуулан ханиад томуугаас урьдчилан сэргийлж дархлаагаа сайжруулах зөвлөмжийг хүргэж байна. Юун түрүүнд эхний алхам бол жимс, ногооны хэрэглээгээ нэмэгдүүлэх явдал. Хүний дархлааны систем доройтох нь маш аюултай. Ингэж доройтсоноос болж хүний бие организм элдэв өвчин эмгэгт өртөх нь ихэсдэг. Төрөлхийн эрүүл чийрэг, дархлаа сайтай хүн ч амьдралын буруу хэв …
-
2 September
Жирэмсний хяналтад орохын ач холбогдол
Жирэмсэн эмэгтэй жирэмсний эхний 3 сар дотор заавал эмчид үзүүлж төрөх хүртэлх үед эрүүл мэндийн цогц үйлчилгээг авахыг жирэмсний хяналт гэж нэрлэнэ. Жирэмсэн эмэгтэй өөрөө жирэмсний хяналтанд эрт орох идэвх, санаачлагатай байх, нөхөр/найз залуу, ээж, аав, хамт олон ,найз нөхөд нь анхаарал халамж тавьж туслаж дэмждэг байх нь чухал. Жирэмсний хяналтад орохын ач холбогдол: · Жирэмсний хугацаа, жирэмсний чөлөө авах, …
-
2 September
Оюутан, сурагчдаа замаар гарахдаа чихэвчээ авч гарна уу
Дэлхий дахинд зам тээврийн ослын улмаас жилд 1.2 сая гаруй хүн амь насаа алдаж, 50 сая гаруй хүн бэртэж, гэмтэн хөгжлийн бэрхшээлтэй болж байна. Зам тээврийн ослоор нас барагсдын 90 гаруй хувь нь буурай болон хөгжиж байгаа улс оронд ногдож байна. Монгол улсад осол гэмтлийн шалтгаант нас баралт нь хүн амын нас баралтын шалтгааны дотор гуравдугаарт орж, үүний дотор зам тээврийн …
-
2 September
Жолоо барихдаа өвчин намдаах, тайвшруулах эм хэрэглэх нь эрсдэлтэй
Жолооч та замын хөдөлгөөнд оролцохоос өмнө техникийн бүрэн бүтэн байдлаа шалгаж явна уу. Замын хөдөлгөөнд оролцох үедээ гар утас хэрэглэхгүй байх, утсаар ярих зайлшгүй шаардлага гарвал тээврийн хэрэгслээ зогсоосон үедээ гар утсаар ярих, эсвэл чихэвч хэрэглэж ярина уу Өвчин намдаах, тайвшруулах эмүүдийг хэрэглэх нь мэдрэлийн тогтолцоог дарангуйлж, нойр хүрэх, хөдөлгөөний баримжаа алдагдуулахад нөлөөлдөг тул жолоо барихдаа эм хэрэглэхээс татгалзана уу. Хурд …
-
2 September
Жэки Чанд Оскарын шагнал олгоно
Хятадын алдарт жүжигчин Жэки Чаны кино урлагийн салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлж Америкийн кино академиас Оскарын хүндэт шагналыг олгохоор болжээ.Шагналыг арваннэгдүгээр сарын 12-нд Лос-Анжелес хотод гардуулан өгөх аж. Хятадын кино урлагийн нэрт төлөөлөгч, зодооны урлагийн нэртэй мастер, продюсер Жэки Чан 120 гаруй кинонд тогложээ. Түүний нэр Гиннесийн аварга амжилтын номд дөрвөнтөө дурдагдсан байдаг. Тэрээр Мадам Тюссогийн лааны тосон музейд …
-
2 September
Малчид тариаланчидад уриалга гаргалаа
УРИАЛГА Эрхэм хүндэт малчид, тариаланчдаа! Малчид, тариаланчид Та бүхний хөдөлмөр, зүтгэлийн үр дүнд энэ онд дотоодын хэрэгцээнээс давсан хэмжээний ургац хураан авах, хадлан тэжээл бэлтгэх боломж бүрдсэний зэрэгцээ олон сая төл мал хүлээн авч, бойжуулан мал сүрэг өсөн арвижиж байна. Ургац хураах, хадлан тэжээл бэлтгэх, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад хөрөнгө санхүү, техник тоног төхөөрөмж, хөдөлмөр зохион байгуулалтын чиглэлээр олон төрлийн …
-
2 September
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн иргэдийн урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэж байна
Авлигатай тэмцэх газраас нийтийн албанд томилогдохоор нэр дэвшигч 1498 иргэний “Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг” (ХАСУМ)-ийг 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд хүлээн авч, хянан шийдвэрлэснээс 1247 мэдүүлгийн хариуг холбогдох байгууллагад хүргүүлэв. 251 мэдүүлэг хянагдах шатандаа явж байна. Хянан шалгасан ХАСУМ-ээс 914 иргэний мэдүүлэгт ашиг сонирхлын зөрчил үүсэх …
-
2 September
Нийтийн тээврийн цахим төлбөрийн карт авах, сунгах оюутнууд өөрийн сургуульдаа хандана
Их, дээд сургууль, коллеж, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутанд нийтийн тээврийн цахим төлбөрийн карт хэрхэн олгох талаар өнөөдөр нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Хөдөлмөрийн газар болон “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн төлөөлөл мэдээлэл хийлээ. НИТХ-аар баталсан “Их, дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн сурагч оюутанд нийтийн тээврийн цахим төлбөрийн карт олгох, цэнэглэх, ашиглахад баримтлах журам”-ын дагуу хөнгөлөлттэй зорчих эрх бүхий оюутанд карт олгох ажлыг …
-
2 September
Өмнөд Курилын арлуудаа Японд шилжүүлбэл иргэд нь үлдэж болно гэв
Япон улсын засаг захиргаанаас хэрвээ Өмнөд Курилын арлуудыг Оросоос Японы талд шилжүүлбэл тэнд амьдардаг иргэд нь аралдаа үлдэхийг зөвшөөрчээ. Энэ талаар Японы “Mainichi” сонинд дурджээ. Оросын талаас Японд Өмнөд Курилын арлуудаа шилжүүлсэн тохиолдолд Японы зүгээс тэнд оршин суудаг ОХУ-ын иргэдийг үлдэхийг зөвшөөрсөн байр сууриа Японы Засгийн газраас баталсан гэж сонинд бичсэн байна. Тус сонины мэдээлснээр энэ нь Токиогийн зүгээс Япон, …
-
2 September
Т.Билэгжаргал:Худлаа яриад яахав, манай кино урлаг сүйрч байна
Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Т.Билэгжаргалтай ярилцлаа. -Хамгийн сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхан юу байна? -“Нэг өдрийн дайсан” гэж кинонд тоглосон маань энэ жилийн хамгийн гол уран бүтээл байлаа. Энэ кинонд баян залуугийн дүрд тоглолоо. Сайхан чадварлаг хамт олонтой ажилласан. Гэхдээ нэг жилд дөрвөн кинонд тоглочихлоо. Уг нь би жилд ганцхан кинонд чанартай тоглох ёстой гэж боддог ч олон кинонд …
-
2 September
Өвөр Монголын Хасар судлалын нийгэмлэг байгуулагдав
Өвөр Монголын Хасар судлалын нийгэмлэг байгуулагдах хурал буюу анхны эрдэм шинжилгээний хурал Өвөр Монголын Бугат хотын Дархан Муумянган холбоот хошууны Батхаалга сууринд 8 дугаар сарын 28-ны өдөр болов. Тус нийгэмлэг нь Өвөр Монголын бүх аймаг хотын Хавт Хасар судалж буй байгууллага нэгж, хувь хүмүүстэй өргөн харилцаа холбоо байгуулж, хамтран ажиллаж, эрдэм шинжилгээний хурал хийж, Хасар судалгааны тухай улирлын сэтгүүл гаргаж, …
-
2 September
Нийтийн тээврийн үйлчилгээний “Сутайн буянт” компанийн 20 жилийн ойн мэндчилгээ
Нийтийн тээврийн үйлчилгээний салбарт хувийн хэвшлийг түүчээлэн, нийслэлчүүдийн төлөөх үйлсэд олон жил ажилласан “Сутайн буянт” ХХК-ны хамт олны хувьд хөдөлмөр, амжилт бүтээлийн 20 жилийн ойтойгоо энэ жил учран золгож байгаа ажээ. Нийтийн тээврийн үйлчилгээний “Сутайн буянт” ХХК-ны хамт олонд 20 жилийн ойн баярын мэндийг нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс хүргэе.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл