Yearly Archives: 2016

December, 2016

  • 15 December

    АНУ Монгол Улсаас тавьсан богино хугацаагаар ажиллах хүч гаргах хүсэлтийг судлахаа мэдэгджээ

    Гадаад харилцааны яамны Консулын газрын дэд захирал Л.Мөнхтүшиг өчигдөр сэтгүүлчидтэй уулзах үеэрээ Улаанбаатар хот дахь АНУ-ын ЭСЯ-наас монгол иргэдэд олгож буй визийн ярилцлагын цаг авахад хоёр хүртэл сар хүлээж буйг анхааралдаа авч, консулын ажилтны орон тоогоо нэмэгдүүлэх хүсэлтийг Америкийн талд тавьснаа дуулгасан юм. Мөн энэ сарын нэгэнд Вашингтон хотноо болсон Монгол Улсын ГХЯ, АНУ-ын Төрийн департамент хоорондын XI зөвлөлдөх уулзалтын …

  • 15 December

    Өнөөдрийн өрнийн зурхай

    ХОНЬ (3/21-4/19) Төөрөгдөлд орох өдөр. Өнөөдөр худал хуурмаг явдал маш их тохиолдох бөгөөд хянуур болгоомжтой байхыг сануулж байна. Ямар нэг хэлэлцээ хийх, санхүүгийн үйл ажиллагаа явуулах гэж байгаа бол бусад хүмүүсийн худал ятгалганд автахгүй байхыг хичээ. Худалдаа наймаатай холбоотой хэлэлцээр таны сэтгэлд нийцэхгүй байвал түр хойшлуул. Мөнгөний асуудалд орсон бол мэргэжлийн хүнээс болон бизнесийн салбарт амжилттай ажиллаж буй өөрийн хамгийн …

  • 15 December

    Дулаан явбал мянган лан

    Монгол, Германы барилгын зарчмын ялгаа нь өнгө, хийцэндээ ч биш, дулааны алдагдалд байгаа юм. Стандартад ойртуулаад л барихад манай шинэ барилгууд өнөөгийн дунджаасаа гурав дахин бага дулаан алддаг. Тэглээ гээд ч Герман улсын дунджаас хоёр дахин их алдагдалтай үлдэх юм. Хуучин барилгуудынхаа дээвэр, цонх, хаалгыг солиод, суурийг нь сайн манаж чадвал бид халаалтын зардлаа хоёр дахин багасгах боломжтой. Ялангуяа 50-60 …

  • 15 December

    Энэ сарын 29-нөөс эхлэн 4 хоног амрахаар боллоо

    Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Томуу, томуу төст өвчний дэгдэлт, цаг агаарын байдлыг харгалзан шинэ жилийн баяраар иргэдийн ажил, амралтыг зохицуулах зорилгоор Нийтээр тэмдэглэх баярын өдрийн холбогдох хуулийн заалтыг үндэслэн 2016 оны 12 дугаар сарын 30-ны баасан гаригийн ажлын өдрийг 2017 оны нэгдүгээр сарын 7-ны бямба гаригийн амралтын өдөрт шилжүүллээ. Ингэснээр ажлын өдрийн тоо, албан хаагчдын цалингийн нийлбэрт өөрчлөлт орохгүйн зэрэгцээ иргэд …

  • 15 December

    Хүн нь байвал хэрэг нь олддог гэдгийг С.Зориг агсны хэрэг харуулж байна

    -1999 онд Д.Булганы өгсөн мэдүүлгийг худал гэдгийг ажлaын хэсгийнхэн тогтоож байжээ- С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн шүүх хурал өчигдөр Цагдан хорих 461 дүгээр ангид болж, хурлыг долоон хоногоор хойшлуулах шийдвэрийг шүүх бүрэлдэхүүн гаргалаа. Учир нь уг хэргийн хавтаст материал 13 мянган хуудас учраас шүүгдэгчид болон хохирогч талын өмгөөлөгч нар хавтаст хэрэгтэй бүрэн танилцаж амжаагүй байгаагаа тайлбарлан хойшлуулах хүсэлтийг тавьжээ. Тиймээс шүүх …

  • 15 December

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Өнөөдөр аргын тооллын 2016 оны арванхоёрдугаар сарын 15. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII  жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн өвлийн дунд цагаан хулгана сарын 17. Бархасвадь гараг. Хэрцгий охин одтой, есөн улаан мэнгэтэй цагаагчин хонь өдөр.   Өдрийн наран 8 цаг 40 минутад мандан, 17 цаг 01 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн …

  • 15 December

    С.Бямбацогт: Хөгжлийн банк гэхээр нэгнээ гүтгэж, доромжилдог боллоо

    Гишүүдийн ирц бүрдэхгүйгээс сүүлийн хоёр хоног дараалан хойшилсон Хөгжлийн банкны мэдээллийг өчигдөр Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар сонслоо. Хуульзүй, Эдийн засгийн Байнгын хороогоор 14:00 цагт мэдээлэл сонсохоор товлосон хуралдаан 15:30 цагт 62.9 хувийн ирцтэй эхлэв. Хуульзүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяраар ахлуулсан Ажлын хэсэг Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг товч танилцуулж, гишүүд байр сууриа илэрхийлж асуулт асуусан юм. Хуульзүй, дотоод хэргийн …

  • 15 December

    Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч суларна. 2016 оны 12 дугаар сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр үүлшинэ,бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгороор 20-25 хэм, Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 15-20 хэм, Хангай, …

  • 14 December

    Монгол, Оросын байгаль орчны сайдууд уулзав

      Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд С.Е.Донскойтой уулзлаа.  Уулзалтын эхэнд сайдууд   хоёр улсын Засгийн газар  хооронд 1995 онд байгуулсан байгаль орчныг хамгаалах салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийг хэрэгжүүлэх хүрээнд хоёр орны хил залгаа нутгийн байгаль орчныг хамгаалах, ялангуяа түймэр, гамшгийн үед хамтран ажиллах талаар ахиц, дэвшил гарч, хамтын ажиллагааны шинэ механизм бүрдсэнд сэтгэл ханамжтай байгаагаа …

  • 14 December

    Хог хаягдлын менежментийн стратеги сэдэвт сургалт эхэллээ

    “Монгол Улс дахь үндэсний болон хотын хог хаягдлын менежментийн стратеги” сэдэвт семинар, сургалт өнөөдөр эхэллээ. БОАЖЯ, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж байгаа “Үндэсний болон хотын хог хаягдлын менежментийн стратеги боловсруулах төсөл”-ийн хүрээнд боловсруулсан  хог хаягдлын менежментийн стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөөг уулзалтаар хэлэлцүүлж, мэргэжлийн хүмүүсийн санал бодлыг сонсч байна. БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр семинарыг нээж хэлсэн үгэндээ “Хог хаягдлын асуудал …

  • 14 December

    Хотын дарга БНСУ-ын Пусан хотын ОУ-ын харилцааны сангийн дэд захиралтай уулзлаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Пусан хотын олон улсын харилцааны сангийн дэд захирал Пак Юн Суктэй уулзлаа. Уулзалтад нийслэлийн Засаг даргын Байгаль орчин, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Д.Баянбат, НЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Сүхбаатар болон Пусан хотын олон улсын харилцааны сангийн ажилтнууд байлцав. …

  • 14 December

    УИХ-ын дарга М.Энхболд гурван улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо

    Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд Оросын Холбооны Улс, Арабын Нэгдсэн Эмират Улс, Саудын Арабын Вант Улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр /2016.12.14/ “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас мордлоо. Улсын Их Хурлын дарга М.Энхболд энэ сарын 14-16-ны өдрүүдэд ОХУ-д хийх айлчлалынхаа хүрээнд ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны зөвлөлийн дарга Валентина Ивановна Матвиенко, Холбооны Хурлын Төрийн Думын дарга Вячеслав Викторович …

  • 14 December

    Зөвшөөрөлгүй байрлуулсан ТҮЦ-ийг нүүлгэж, газар чөлөөлөх ажлыг эхлүүллээ

    Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд “Газрын зөрчил арилгах нэгдсэн арга хэмжээ”-г нийслэлийн Газрын албанаас зохион байгуулж байна. Энэ хүрээнд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд зөвшөөрөлгүйгээр байрлуулж, үйл ажиллагаа эрхэлж буй түргэн үйлчилгээний цэгүүд /ТҮЦ/,  гараж, чингэлэг, павильон зэрэг зөөврийн байгууламж, авто зам болон явган хүний зам хааж барьсан хашаа, хайс, төмөр хаалт, шон, шат, зөөврийн байгууламж  болон бусад төрлийн объект, зөвшөөрөлгүйгээр дур …

  • 14 December

    Зөвшөөрөлгүйгээр тамхи зарах, хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн худалдаалах зөрчил илэрлээ

    Улаанбаатар хотын цагдаагийн газраас Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэстэй хамтран өчигдөр ТҮЦ-үүдэд гэнэтийн шалгалт хийлээ. Уг шалгалтаар ТҮЦ ажиллуулах зөвшөөрөлгүй, зөвшөөрөгдсөн цэгээс бусад газарт зөвшөөрөлгүйгээр тамхи худалдан борлуулдаг зөрчил дийлэнх хувийг эзэлж байлаа. Улаанбаатар хотын Цагдаагийн газрын ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч Л.Ганбаатар “Улаанбаатар хотын цагдаагийн газраас харьяа дүүргүүд дэх цагдаагийн хэлтсүүдтэй хамтран түргэн үйлчилгээний цэгүүдэд хяналт шалгалт хийж байна. Өнөөдрийн …