Yearly Archives: 2016

December, 2016

  • 12 December

    Пак Гын Хег огцруулахаар боллоо

    Өмнөд Солонгосын Их Хурлын гишүүд Ерөнхийлөгч Пак Гын Хег огцруулах эсэх асуудлаар хэлэлцэж, санал хураалт явуулахад түүнийг огцруулах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргажээ. Санал хураалтанд Их Хурлын 300-н гишүүний 299 нь оролцсоноос 234-н гишүүн Ерөнхийлөгч Пак Гын Хег огцруулах саналыг дэмжсэн бол 65-н гишүүн дэмжээгүй байна. БНСУ-ын Үндсэн хуулийн 65 дугаар зүйлийн 2 дэх заалтын дагуу нийт 300 гишүүний 3-ны 2-оос дээш гишүүдийн …

  • 12 December

    Гашуун сухайт-Ганц модны боомтоос бусад нь хураамж нэмээгүй

    ӨМӨЗО-ны захиргаанаас Монгол, Хятадын дөрвөн боомт дээр ачаа болон том даацын машины хураамжийг нэмэх шийдвэр гаргаж, уг шийдвэрийг 12 дугаар 1-ний өдрөөс эхлэн мөрдөж эхэлсэн. Гэхдээ энэ шийдвэр нь одоогоор зөвхөн Гашуун сухайт-Ганц модны боомт дээр хэрэгжиж байгаа, харин бусад боомтууд хураамжийн хуучин журмаа мөрдсөн хэвээр байгаа гэсэн мэдээллийг Гадаад харилцааны яамнаас өгч байна. ӨМӨЗО-ны энэхүү шийдвэр нь энэ оны …

  • 12 December

    X.Ганхуяг: Нээлттэй, хууль дүрмээ ягштал биелүүлдэг улс орон хөгждөг

    Энэ удаагийн “Leaderships forum” булангийн зочноор Хассуурийн Ганхуягийг урилаа. Тэрээр улсын хөгжлийг ийн хардаг ажээ. ХОЁР ХӨРШТЭЙГӨӨ ЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛАХ ХЭРЭГТЭЙ Нээлттэй, хууль дүрмээ ягштал биелүүлдэг улс орон хөгждөг. Нээлттэй гэдэг нь зөвхөн ардчилал, хөрөнгө оруулалтын талаар ярьж байгаа мэтээр ойлгож болохгүй. Хамгийн гол нь том зах зээл хэрэгтэй. Үүний тулд хоёр хөрштэйгээ чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулан Хятадын хойд, …

  • 12 December

    Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөв

    2009 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойг орон даяар тэмдэглэж энэ өдрийг “Ардчилал, хүний эрхийн өдөр” болгох Засгийн газрын тогтоол гарчээ. “Ардчилал, хүний эрхийн өдөр” буюу жил бүрийн арванхоёрдугаар сарын 10-ны өдрийг тохиолдуулан нийслэлийн удирдлагууд болон анд нөхөд нь төр, нийгмийн зүтгэлтэн Ж.Батмөнхийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Ж.Батмөнх агсан Монгол Улсын өөрчлөлт, шинэчлэлтийг тайван замаар хүлээн …

  • 12 December

    Өнөөдөр МАН-ын Бага хурал болно

    МАН-ын долдугаар бага хурал энэ сарын 12-нд буюу өнөөдөр болохоор товлогдсон билээ. Бага хурлаар сонгуулийн үр дүн, нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар илтгэл тавьж, эдийн засгийн хүндрэл, төр, засгийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр болон намын дотоод асуудлаар намын гишүүд байр сууриа илэрхийлж, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэн шийдвэрлэх юм байна. МАН-ын бага хурал Тусгаар тогтнолын ордны Их танхимд …

  • 12 December

    Өнөөдрийн өрнийн зурхай

    ХОНЬ (3/21-4/19) Таны амьдралд шинээр орж ирсэн хүмүүс шинэ санаа бэлэглэж шинэ боломжуудыг олж харах таны нүдийг нээж өгнө. Мөнгөний асуудалд бодлогогүй амлалт бүү өг. Таны дур булаам байдал улам л нэмэгдсээр байна. Ахмад настай хүмүүс хоол боловсруулах эрхтэндээ анхааралтай байж хоол ундаа тохируулж хэрэглэ. ҮХЭР (4/20-5/20) Өнөөдөр эрэгтэй эмэгтэй хүмүүс хэл аманд өртөмхий, гарлага гарч болзошгүй өдөр. Ажил дээрээ …

  • 12 December

    Үс засуулбал жаргал ирнэ

    Өнөөдөр аргын тооллын 2016 оны арванхоёрдугаар сарын 12. Даваа гараг. Билгийн тооллын XVII  жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн өвлийн дунд цагаан хулгана сарын 13. Сумъяа гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, гурван хөх мэнгэтэй шар луу өдөр. Өдрийн наран 8 цаг 35 минутад мандан, 17 цаг 02 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг …

  • 12 December

    Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: 12-13-нд ихэнх нутгаар, 14-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарна. 2016 оны 12 дугаар сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн өмнөд хэсгээр үүлшинэ. Баруун болон говийн аймгуудын өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, зүүн зүгийн нутгаар …

  • 10 December

    Үндсэн хуулийн нэрэмжит шатрын тэмцээний 2-р шат эхэллээ

    Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн 25 жилийн ой 2017 оны нэгдүгээр сарын 13-нд тохиох билээ. Ойн хүрээнд зохион байгуулах ажлын эхнийх болох Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах анхан шатны тэмцээн 11 дүгээр сарын 19-нөөс 20-ны хооронд Монгол Улсын 330 сум, нийслэлийн 9 дүүрэгт явагдаж амжилттай өндөрлөсөн бол өнөөдөр /2016.12.10/ 21 аймаг, нийслэл Улаанбаатар хотын аварга шалгаруулах хагас шигшээ тэмцээн нэгэн зэрэг …

  • 10 December

    Монгол иргэдэд олон удаагийн виз олгож байх хүсэлт тавьж ноот гардуулав

    Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд У Сунг урьж уулзан хоёр орны хооронд иргэд харилцан зорчих нөхцлийг шат дараалан хөнгөвчлөх, улмаар ирээдүйд харилцан визгүй зорчих боломжийг судалж үзэх асуудлаар санал солилцож, жилдээ 500 сая төгрөгөөс дээш татвар төлдөг Монголын аж ахуйн нэгжийн удирдлага, ажилтнуудад олон удаагийн виз олгуулж байх хүсэлт бүхий ноот …

  • 10 December

    УИХ-ын гишүүн А.Ундраа, Ё.Баатарбилэг нар Үндэсний Дата Төвд ажиллалаа

    Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа, Ё.Баатарбилэг нар  /2016.12.09/ Үндэсний Дата Төвд ажиллалаа. Үндэсний Дата Төвийн дарга Б.Батжаргал илтгэл тавьж УИХ-ын гишүүдэд байгууллагын ажлаа танилцуулсан. Тэрбээр илтгэлдээ “Үндэсний Дата Төв 2009 онд байгуулагдснаас хойш Монгол Улсын Үндэсний цахим мэдээллийн хадгалал, хамгаалалт, боловсруулалтын үйлчилгээ эрхлэх үндсэн үүрэгтэйгээр ажиллаж байна. Нийт 51 ажилтантай бөгөөд тэдгээрийн дийлэнх нь мэдээллийн технологийн чиглэлээр мэргэшсэн хүмүүс юм. …

  • 10 December

    Ерөнхийлөгчид БНКУ-ын Элчин сайд ИЖБ барив

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Бүгд Найрамдах Куба Улс /БНКУ/-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт  Элчин сайд Раул Дэлгадо Консепсион Итгэмжлэх жуух бичиг барилаа. Итгэмжлэх жуух бичиг барьсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайд Раул Дэлгадо Консепсионыг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн 9 дүгээр сард БНКУ-ын Төрийн Зөвлөл, Сайд нарын Зөвлөлийн дарга Раул Кастрогийн урилгаар тус улсад …

  • 10 December

    Оддын онцгой 15 үнсэлт

    emegteichuud.mn