Гашуун сухайт-Ганц модны боомтоос бусад нь хураамж нэмээгүй

ӨМӨЗО-ны захиргаанаас Монгол, Хятадын дөрвөн боомт дээр ачаа болон том даацын машины хураамжийг нэмэх шийдвэр гаргаж, уг шийдвэрийг 12 дугаар 1-ний өдрөөс эхлэн мөрдөж эхэлсэн.
Гэхдээ энэ шийдвэр нь одоогоор зөвхөн Гашуун сухайт-Ганц модны боомт дээр хэрэгжиж байгаа, харин бусад боомтууд хураамжийн хуучин журмаа мөрдсөн хэвээр байгаа гэсэн мэдээллийг Гадаад харилцааны яамнаас өгч байна. ӨМӨЗО-ны энэхүү шийдвэр нь энэ оны 11 дүгээр сарын эхээр гарсан бөгөөд уг шийдвэрт зөвхөн Монгол, Хятадын бус, мөн Хятад, Оросын Манжуур зэрэг гурван боомтоор орох ачаа болон машины хураамжийг нэмэхээр заасан ажээ.
Дашрамд дурдахад, Москва хотноо зохиогдож буй Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын гишүүн орнуудын Тээврийн сайд нарын бага хурлын “Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэр гүйцэтгэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гурван улсын Тээврийн яамны удирдлага гарын үсэг зураад байна. Энэ хэлэлцээрийг  байгуулснаар Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын нутаг дэвсгэрийг дамнасан автозамын дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх эрх зүйн таатай орчин бүрдэж, ачаа эргэлт, худалдааны хэмжээг нэмэгдүүлэх таатай нөхцөл бүрдэж байгаа юм.

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …