Monthly Archives: January 2017

January, 2017

  • 27 January

    Chairman summit-2017 гүйцэтгэх удирдлагын дээд чуулга уулзалт

    Хамгийн хамгийн хамгийн гол нь Гүйцэтгэх захирал… Монгол орны эдийн засагт өмчийн олон төрлийн оролцоо үүссэн 20 гаруй жилийн хугацаанд ашгийн төлөө, байнгын үйл ажиллагаатай, өөрийн хөрөнгө нь хувьцаагаар илэрхийлэгддэг Компаниуд төрөн гарсан билээ. Эдүгээ цагт Монголын бизнесийн байгууллагууд улс орныхоо эдийн засагт голлох үүргийг хүлээж ачаа үүрэлцэж байгаа нь гайхамшигтай. Шинэ зүйлийг эхлэхэд таарч болох бүхий л бэрхшээлийг өөрийн …

  • 27 January

    Оффшор бүсэд данс эзэмшдэг улстөрчдийг шалгахыг шаардав

    “Ард түмний онц түр зөвлөл”-өөс өчигдөр Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийх үеэрээ оффшор бүсэд данстай улстөрчдийг шалгах чиглэлийг хууль сахиулах байгууллагынханд өгөхийг хүссэн шаардах бичгийг Ерөнхийлөгчид хүргүүлж байгаагаа мэдэгджээ. Уг зөвлөл нь оффшор бүсэд данстай улстөрчдийг шалгуулан хариуцлага тооцуулах зорилгоор энэ сарын 18-нд байгуулагдан анхдугаар зөвлөгөөнөөрөө удирдах зөвлөлөө сонгожээ. Үүнээс хойш өдийг хүртэл ард түмэндээ хандсан уриалга, мэдэгдлийг гаргасан бөгөөд энэ удаад …

  • 27 January

    Крис Браун осолдсон уу

    Алдарт дуучин Крис Браун түүний өдөр тутамдаа унаж явдаг ламборжин машин хэмхэрсэн байдалтай цагдаагийнханд олджээ. Цагдаагийн байгууллага энэ хэргийг танхайрал эсвэл хулгайлагдсан машин гэж үзэж байгаа бөгөөд дотор нь жолооч байхгүй хоосон, бэртэж гэмтсэн хүн олоогүй байна. Үргэлжлэлийг энд дарж уншина уу

  • 27 January

    “Таньдаг чөтгөр”

    Монголын улс төрийн намуудын түүхэнд АН анх удаа бүх гишүүнийхээ санал хураалтын дүнгээр даргаа сонгох гэж байна. Хоёр хоногийн дараа энэ сонгууль болно. Энэ сонгуульд таван нэр дэвшигч өрсөлдөж байгаа. АН энэ сонгуулиа бусад намд үлгэр дууриал, сайн жишиг болно гэж үзэж буй. Энэ үнэн. Гэхдээ энэ нам үүнийхээ төлөө нэлээд зүйлийг золиослож байх шиг байна. Нэр дэвшигчид нь бүгдээрээ …

  • 27 January

    Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн сургалт Ховд аймагт эхлэв

    Швейцарийн хөгжлийн яамны санхүүжилтээр GFA консалтинг групп Хөдөлмөр нийгмийн хамгаалалын яамтай хамтран Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийг 8 аймаг, нийслэлийн 2 дүүрэгт 2018 он хүртэл хэрэгжүүлж байна. Уг төсөл хэрэгжиж байгаа аймгуудын нэг нь Ховд аймаг юм. Төслийн хүрээнд “Ховд аймгийн хөдөлмөр эрхлэлтийн зөвлөлийн чадвахийг бэхжүүлэх, орон нутгийн бодлого, санаачилгыг өрнүүлэх нь сэдэвт сургалтыг аймгийн ЗДТГ, ХХҮГ хамтран зохион байгуулж, …

  • 27 January

    Оффшорын хуулиар МАН-ын бүлэг 5 хоногийн завсарлага авав

    УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийсэн юм. Тус хуулиар хөрөнгө орлогоо мэдүүлдэг албан тушаалтнууд оффшор бүсэд данстай байх, мөнгө байршуулах, улмаар компани байгуулж хөрөнгө оруулалт хийхийг хориглож буй. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, “Оффшор …

  • 27 January

    Л.Галбаатар: Өөрийнхөө хоолойг хэрчих нь битгий хэл шүүгчийн хоолойг хэрчихэд бэлэн харагдаж байна

    Тахарын албыг татан буулгасантай холбоотойгоор шүүхийн аюулгүй байдлыг цагдаагийн байгууллага хариуцаж байгаа. Цаашид цагдаагийн алба шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангахад хэр бэлэн байна вэ гэдэг асуудлаар Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн ахлах судлаач, хуульч Л.Галбаатартай ярилцлаа. -Тахарын алба шинээр байгуулагдаад гурван жил гаруй болоод татан буугдсан байсан. Саяхан Сүхбаатар дүүргийн шүүх хурал дээр яллагдагч хоолойгоо зүсч амиа хорлохыг завдсан. Энэ …

  • 27 January

    Аспирин зөгийн балаар маск хийж арьсаа арчилцгаая

    Аспирин зөгийн балаар хийсэн энэхүү маск нь арьсыг гүн цэвэрлэж, хар батгыг арилган зөөлөн толигор болгох үйлчилгээтэй. Арьсандаа асуудалтай бүсгүйчүүд энэхүү маскыг тавьж арьсаа арчилцгаая. Маск хийхэд хэрэгтэй орц: Зөгийн бал – 1ц/х Хэдэн дусал ус -аспиринаа найруулахад хэрэг болох Аспирин – 2 ширхэг Хийх арга: Аспиринаа устайгаа сайтар найруулж бэлдэнэ. 10 – 20 секунд амрааж зөгийн балаа нэмж сайтар …

  • 27 January

    89 дахь удаагийн Оскарт “La La Land” киноны дүрээр нэр дэвшиж байгаа Эмма Стоун /фото/

     28 настай жүжигчин бүсгүй Эмма Стоун Алтан бөмбөрцөг наадмаас Хөгжимт болон инээдмийн кино төрөл дэх шилдэг эмэгтэй жүжигчинээр шалгарч байсан юм.  Харин энэ удаа Оскарт хоёр дахь удаагаа өрсөлдөж байна. 89 дахь удаагийн Оскарт “La La Land” киноны дүрээр оролцож байгаа юм. Өмнө 2015 онд “Birdman” кинонд шилдэг туслах дүрээр нэр дэвшиж байжээ.   Г.Нараа    

  • 27 January

    Н.Алтанхуягийг 7 тэрбум төгрөгийг хэрхэн зарцуулснаа тайлагнахыг шаардав

    АН-ын гишүүд дэмжигчдийн холбооноос өчигдөр Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийх үеэр Ардчилсан намын дарга асан Н.Алтанхуягийг намын байр барих 7 тэрбум төгрөгийг хэрхэн зарцуулсан тайлангаа тайлагнахыг шаардлаа. Анх 180 мянган гишүүний хандиваар “Ардчиллын өргөө” нэртэй намын шинэ байр барихаар 2009 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр шавыг нь тавьжээ. Төлөвлөгөөнд тусгагдсанаар бол уг барилга 2012 оны сонгуулиас өмнө ашиглалтад орох байсан ч …

  • 27 January

    Мексикийн Ерөнхийлөгч Д.Трамптай уулзахаас татгалзлаа

    МЕХИКО. /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хийхээр товлосон уулзалтаа Мексикийн Ерөнхийлөгч Энрике Пена Ньето цуцаллаа. АНУ руу хууль бус цагаачдыг нэвтрүүлэхгүйн тулд хилийн дагуу хана барих мөнгийг гаргахыг Д.Трамп твиттерээр Мексикийн талаас шаардсаны дараа тэрбээр ийм шийдвэр гаргалаа. Ирэх долоо хоногийн мягмар гарагийн уулзалтанд оролцохгүй гэдгээ би өнөө өглөө Цагаан ордонд мэдэгдсэн гэж Пена Ньето өчигдөр орой твиттер хуудсандаа бичсэн …

  • 27 January

    Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад шаардлагатай тоног төхөөрөмжийг гардуулж өглөө

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Оюутолгой“ ХХК-ийн хамтын ажиллагааны хүрээнд өнөөдөр нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудадНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, “Оюу толгой” ХХК-ийн Засгийн газар, олон нийттэй харилцах хэлтсийн ерөнхий менежер Л.Оргил нар эмнэлгийн тоног төхөөрөмж гардуулан өглөө.   Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар энэхүү үйл ажиллагааны талаар “Өнөөдөр 240 сая …

  • 27 January

    Н.Алтанхуяг мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулав

    Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг-с Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн дагуу тайлбар, мэдүүлэг авахаар 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 16.00 цагт Авлигатай тэмцэх газрын байранд дуудсан боловч цагтаа ирэлгүй 19.00 цагт хүрэлцэн ирсэн. Н.Алтанхуяг нь мэдүүлэг өгөхөөр ирэхдээ хэвлэл мэдээллийн байгууллагууд болон ард иргэдийг турхиран авчирч төрийн тусгай байгууллагын чиг үүрэгт хөндлөнгөөс хүч …

  • 27 January

    “Хүрээ” амаржих газар шинэ барилгатай болохыг хүслээ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нийслэлийн амаржих газруудаар явж, үйл ажиллагаа, нөхцөл байдалтай танилцлаа. Амаржих газруудаас хамгийн их ачаалалтай, барилгын хувьд хуучирч муудсан, хүнд нөхцөлд ажиллаж байгаа нь “Хүрээ” амаржих газар байв. “Хүрээ” амаржих газрын  дарга Р.Оюунханд хэлэхдээ “Манай эмнэлгийн барилга 1959 онд ашиглалтад орсон. Сүүлийн 5 жилд нийт барилгын 63 хувьд урсгал засвар огт хийгдээгүй. Мөн …