Monthly Archives: January 2017

January, 2017

  • 19 January

    Хүйтний улиралд хэрэглэхэд тохиромжтой 6 хүнс

    Хүйтний улирал эхэлсэн үед биеэс хүйтнийг гадагшлуулах хоол унд хэрэгтэй болдог. Хүмүүсийн мэддэг үхэр хонины махны шөл, хөөрүүлсэн сүү, аарц, байгалийн цэвэр жимсний халуун шүүснээс гадна биеийг дулаацуулах үйлчилгээтэй хүнсийг мэргэжилтнүүд хэрэглэхийг зөвлөж байна. 1. Цагаан гаа: Цагаан гаа нь цус шингэлж, цусны эргэлтийг сайжруулахаас гадна биеийг дулаацуулах үйлчилгээтэй байдаг. Цагаан гааг цай болон хоолондоо хийж хэрэглэх нь эрүүл мэндэд …

  • 19 January

    Эцэг эхийн хараа хяналт суларснаас болж бага насны хүүхдүүдийн түлэгдэлт ихсэж байна

    Сүүлийн жилүүдэд  эцэг эхчүүд бага насны хүүхдэдээ тавих хараа хяналт суларснаас болж  0-4 насны хүүхдүүд түлэгдэх тохиолдолд их гарч байна. Нийт түлэгдэлтийн 60 гаруй хувийг 0-4 насны хүүхдүүд халуун хоол цай, шингэн зүйлд түлэгдэж байгаа юм. Түлэгдэж гэмтсэн хүүхдүүдийн хүйсийн харьцаа нийт түлэгдсэн хүүхдийн  47.2 хувь нь эмэгтэй, 52.8 хувь нь эрэгтэй, Харин  түлэгдэлтэд өртөж байгаа 0-4 насны хүүхдийн 44.8 …

  • 19 January

    Гараанаас гарсан ТАВАН СУМ-ны аль нь АН-аа аврах вэ?

    Гараанаас гарсан АРДЧИЛЛЫН ТАВАН СУМ байгаа онож, намын эв нэгдлийг бий болгох нь цаг хугацааны асуудал болоод байна. Учир нь энэ сарын 29-нд Ардчилсан намын эв нэгдлийг харуулсан үйл явдал болж даргаа сонгох ёстой. Сунгааны хугацаанд тэд тараа таниулж эхнээсээ бага сага ялгарал үүсгэж байна. Чухам хэн нь намынхаа бүлэг фракцуудын эв нэгдлийг илэрхийлж чадах вэ гэдэг дээр л АН-ын …

  • 19 January

    Монгол Улс элэг шилжүүлэн суулгах хагалгааг 28 хүнд амжилттай хийсэн байна

    УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо болон Өргөдлийн байнгын хорооны зарим гишүүд өнөөдөр Улсын нэгдүгээр төв эмнэлэгт ажиллаж Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Уулзалтын эхэнд УНТЭ-ийн Ерөнхий захирал Б.Бямбадорж, Эрхтэн шилжүүлэн суулгах багийн ахлагч О.Сэргэлэн, Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн дарга П.Батчулуун нар төвийнхөө үйл ажиллагаа болоод тулгарч буй асуудлуудынхаа талаар мэдээлэл өглөө. Монгол Улс элэг …

  • 19 January

    Шадар сайдаар ахлуулсан Улсын Онцгой комиссын ажлын хэсэг зүүн аймгуудад ажиллаж байна

    Өвөлжилт хүндэрч буй аймгуудад ажиллахаар Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга У.Хүрэлсүх тэргүүтэй бүрэлдэхүүн өнгөрсөн даваа гаригт Хэнтий аймгийг зорьсон. Одоогоор Онцгой комиссын бүрэлдэхүүн Чингис хаан хот, Дадал, Баян-Адрага, Норовлин сумдад тус бүр ажиллаад байна. Дээрх сумдад өвөлжилт хүнд, цасны зузаан тал газраа 30 см, хунгарласан газраа 50-60 см-т хүрчээ. Зарим газарт мал бэлчээрлэх боломжгүй байгаагийн зэрэгцээ зам, …

  • 19 January

    Хан-уул дүүрэгт “Цусны донор” өдөрлөг зохион байгуулагдлаа

    Цус сэлбэлтийн үндэсний төвөөс “Цус хандивлах аян”-ыг зохион байгуулж байгаа.  Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Цусны донор” өдөрлөгийг зохион байгууллаа. Тус өдөрлөгт Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд, дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлстийн дарга Б.Булган, дүүргийн Улаан загалмайн хорооны дарга Д.Ган-Оч болон бусад албаны хүмүүс оролцлоо. Тус өдөрлөгийн хүрээнд Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын болон дэргэдэх хэлтэс албадын 230 гаруй …

  • 19 January

    НӨАТ-ын буцаан олголт авах иргэдийн анхааралд

    Гааль Татварын Мэдээлэл Технологийн Төвөөс Татварын Ерөнхий Газрын орлогын хэлтэст мэдээллийг хүргүүлж, дахин нягталсны дараагаар Сангийн Яамны төрийн сангаар дамжуулан НӨАТ-ын буцаан олголтыг 2017 оны нэгдүгээр улиралд багтаан зохион байгуулах юм байна. Иймд, иргэн та 2016 оны НӨАТ-ын буцаан олголтын урамшуулалаа авахын тулд мэдээллээ ebarimt.mn цахим хуудсанд бүрэн гүйцэд орсон эсэхийг шалгаарай. Та яг одоо буцаан олголт авах дансны мэдээллээ ebarimt.mn цахим хуудас руу …

  • 19 January

    “Алт-2” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ

    Монгол Улсын Засгийн газраас “Алт-2” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх тогтоол батлахаар болов.  Хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулах үүрэг бүхий Ажлын албыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ахлуулан байгуулах юм. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эдийн засгийг сэргээх зорилгоор “Алт-2” хөтөлбөрийг хоёр үе шаттайгаар 2020 он хүртэл хэрэгжүүлнэ. Хөтөлбөрийн үр дүнд жилд олборлох алтны хэмжээг 2-3 тонноор тогтвортой …

  • 19 January

    Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан сараас нь тооцож олгоно

    Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд хамрагдсан өрхийн 0-18 хүртэлх насны хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох ажлыг зохион байгуулахыг сайд Н.Номтойбаярт даалгав. Хүүхэд болон эх, эцэг, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, итгэмжлэгдсэн этгээд нь үйлчлүүлэх банкаа өөрөө сонгох эрхтэй. Хүсэлт гаргахдаа иргэний цахим үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээ, хэрэв хүүхэд 16 нас хүрсэн бол иргэний цахим үнэмлэхийг нь авч банкинд бүртгүүлэх ёстой. Хүүхдийн …

  • 19 January

    50 ортой Хүүхдийн шинэ тасаг нээлээ

    Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амьсгалын замын өвчлөл ихэсч, эмнэлгүүдийн ачаалал хэтэрч байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн үүргийн дагуу Батлан хамгаалах яамЦэргийн төв эмнэлэгт Хүүхдийн тасаг нээн ажиллуулж эхэллээ. Цэргийн төв эмнэлгийн Мэдрэлийн тасгийн хуучин байрыг сэргээн засварлаж 50 ортой тасгийг шинээр нээсэн бөгөөд тэнд ажиллах 28 эмч, эмнэлгийн ажилтнуудыг сонгон шалгаруулж ажилд нь оруулжээ. Хүүхдийн тасаг нь Баянзүрх дүүргийн …

  • 19 January

    ӨНӨӨДӨР: “Солар повер интернэйшнл” нарны цахилгаан станцын нээлт болно

    Өнөөдөр буюу 2017 оны нэгдүгээр сарын 19-ний пүрэв гарагт болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна. ТӨРИЙН ОРДОН 09.30 цагт: УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Я.Содбаатар Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн төслийн талаар мэдээлэл хийнэ. Утас: 99027444 10.00 цагт: ОӨУБЕГ-аас Бүгд Найрамдах Унгар Улсын Мөнгөн тэмдэгт хэвлэлийн хувьцаат компаний төлөөлөлтэй Гадаад паспортын шинэчлэлийн асуудлаар хэлэлцээр хийнэ. Утас: 88093607 ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ …

  • 19 January

    Улаанбаатарт өдөртөө 21 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: 19-21-нд нутгийн зүүн хагаст хүйтэн салхитай, хүйтний эрч чанга хэвээр байна. 2017 оны 01 дүгээр сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх …

  • 19 January

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно

    Өнөөдөр аргын тооллын 2017 оны нэгдүгээр сарын 19. Даваа гараг. Билгийн тооллын XVII  жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн өвлийн дунд цагаан хулгана сарын 22. Бархасвадь гараг. Тэргүүн дагуул одтой, нэг цагаан мэнгэтэй, улаан морь өдөр. Барилдлага: Хотол чуулган Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй  Суудал: Мод Өдрийн наран 8 цаг 22 минутад мандан, 17 цаг 36 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ …