НӨАТ-ын буцаан олголт авах иргэдийн анхааралд

Гааль Татварын Мэдээлэл Технологийн Төвөөс Татварын Ерөнхий Газрын орлогын хэлтэст мэдээллийг хүргүүлж, дахин нягталсны дараагаар Сангийн Яамны төрийн сангаар дамжуулан НӨАТ-ын буцаан олголтыг 2017 оны нэгдүгээр улиралд багтаан зохион байгуулах юм байна.

Иймд, иргэн та 2016 оны НӨАТ-ын буцаан олголтын урамшуулалаа авахын тулд мэдээллээ ebarimt.mn цахим хуудсанд бүрэн гүйцэд орсон эсэхийг шалгаарай. Та яг одоо буцаан олголт авах дансны мэдээллээ ebarimt.mn цахим хуудас руу орж шалгаарай.

Мэдээллийн шалгахдаа дараах зүйлсиийг анхаараарай

-Таны мэдээлэл бүрэн баталгаажсан бол цахим хуудасруу нэвтрэн ороход доорх “Мэдээлэл” сануулга гарч ирнэ. Энэ тохиолдолд таны мэдээлэл үнэн зөв баталгаажсан бөгөөд урамшуулал авахад бэлтгэл хангагдсан гэж ойлгоно.

ЗӨВЛӨГӨӨ: НӨАТ-ын буцаан олголт авах иргэдийн зайлшгүй мэдэх зүйлс

-Харин ebarimt.mn цахим хуудас руу нэвтрэн ороход доорх “Анхааруулга” сануулгууд гарч ирсэн тохиолдолд таны мэдээлэл үнэн зөв баталгаажаагүй, урамшуулал авах бэлтгэл хангагдаагүй байгаа бөгөөд та мэдээллээ үнэн зөв оруулах шаардлагатай.

ЗӨВЛӨГӨӨ: НӨАТ-ын буцаан олголт авах иргэдийн зайлшгүй мэдэх зүйлс

Та мэдээллээ үнэн зөв оруулахын тулд:

-EBARIMT.MN – ХУВЬ ХҮН – НЭВТРЭХ – ДАНС – ТОХИРУУЛАХ   дарааллаар орж, доорх байдлаар мэдээллээ үнэн зөв болгоно уу.

Хэрэв Та код, нууц үгээ мартсан бол ХУВЬ ХҮН – НЭВТРЭХ –  “Бүртгэлээ сэргээх бол ЭНД дарна уу!” дарааллаар орж өөрийн бүртгүүлсэн мэйлээр нууц үгээ авах боломжтой. Жишээ загвар:

ЗӨВЛӨГӨӨ: НӨАТ-ын буцаан олголт авах иргэдийн зайлшгүй мэдэх зүйлс

-Та гар утаснаасаа 131313 тусгай дугаарт мессеж илгээж төлбөрийн баримтаа бүртгүүлдэг бол ebarimt.mn цахим хуудас руу хандан НӨАТ-ын буцаан олголтын урамшуулал авах иргэний овог, нэр, регистрийн дугаар, банкны нэр, дансны дугаараа заавал нягталж шалгана уу.

ebarimt.mn цахим хуудсанд нэвтрэх нэр болон нууц үгээ мэдэхгүй бол зөвхөн баримт бүртгүүлдэг гар утасныхаа дугаараас “?” гэж бичээд 131313 дугаарт мессеж илгээж авна уу

Та ebarimt.mn цахим хуудас руу хандах, интернэтэд холбогдох боломжгүй бол:

-Татварын албаны 1800-1288 лавлах утсанд хандаж бүртгүүлэх;

-Татварын байгууллагад биечлэн очиж бүртгүүлэх боломжтой.

Санал болгох мэдээ

“Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж байна

НЗДТГ болон ШУТИС хамтран “Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион …