Ховд, Говь-Алтай аймгийн зарим сумдад бөхөн олноор хорогдсон тухай мэдээллээр Ховд аймгийн мал эмнэлэгийн газар хорогдсон бөхөнгөөс дээж авч шинжлүүлэхэд “Бог малын мялзан” өвчин болох нь тогтоогдсон билээ. Тиймээс холбогдох хууль журмын дагуу төв, орон нутгийн мэргэжлийн байгууллагын мэргэжилтнүүдээс бүрдсэн хоёр ажлын хэсэг Ховд, Говь-Алтай аймгуудад ажиллаж, үхсэн бөхөнгийн сэг зэмийг устгах, ариутгаж, халдваргүйжүүлэх арга хэмжээг авч, судалгаа шинжилгээ хийн …
Monthly Archives: January 2017
January, 2017
-
11 January
“Ээ бүүвэй ээ бүүвэй” Д.Оюунхорол сайдаа
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд “Нийслэлийн агаар, орчны бохирдлын тухай” сэдвээр сэтгүүлчидтэй уулзсан билээ. Энэхүү уулзалтанд УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Б.Батзориг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан зэрэг албаны хүмүүс оролцсон билээ. Харин энэ үеэр Байгаль Орчин Аялал Жуулчлын сайд Д. Оюунхоролын унтаж буй дүр зураг сэтгүүлчийн дуранд өртжээ. Байгаль орчны сайд маань Ерөнхийлөгчийн ярианд …
-
11 January
МУ-ын үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хөтөлбөр
Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ой нэгдүгээр сарын 13-нд тохионо. Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн төслийг 1991 оны сүүлчээр хэвлэлд нийтлэн Монголын нийт ард түмнээр хоёр удаа, 18 аймгийг таван бүс болгон бүсчилсэн зөвлөлгөөнөөр хэлэлцүүлснээс гадна Улсын Бага Хурлаар 4 удаа хэлэлцсэн түүхтэй. Улмаар БНМАУ-ын Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулийн II хуралдаанаар 430 депутат хоёр …
-
11 January
УИХ-ын дарга М.Энхболд: Tөрд итгэх иргэдийн итгэлийг алдагдуулагч хорт үзэгдэл бол авлига
АВЛИГЫН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ ЧУУЛГАНД УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА МИЕЭГОМБЫН ЭНХБОЛДЫН ХЭЛСЭН ҮГ Эрхэмсэг хатагтай, ноёд оо, Зочид төлөөлөгчид өө, Та бүхнийхээ энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилж, Авлигын эсрэг үндэсний чуулганы ажиллагаанд амжилт хүсье. Сайн засаглалыг бэхжүүлэх, шударга ёсыг дархлаажуулах, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэх, иргэнээ дээдэлсэн нийгмийг цогцлоох зэрэг дэлхий нийтийн хүсэл зорилгод …
-
11 January
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: Цахилгаан халаагуур, шөнийн тоолуурыг зээлээр авах боломж бүрдүүлнэ
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2017 оны 1 сарын 10-нд болсон өргөтгөсөн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хийсэн мэдээллийг хүргэж байна. Тэрээр нийслэлийн агаарын бохирдлын өнөөгийн байдал, хүний эрүүл мэндэд үзүүлж байгаа сөрөг нөлөө, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж эхэлсэн болон хийхээр төлөвлөж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийсэн юм. Нийслэлийн агаарын бохирдлын өнөөгийн байдлын талаар Агаарын бохирдол иргэн …
-
11 January
Зуслангийн хэсгийн замыг цэвэрлэлээ
Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээ ХХК нь 2017 оны 1 дүгээр сарын 02-ний өдрөөс 9-ний өдрүүдэд дүүргийн зуслангийн хэсгийн замын цасыг цэвэрлэх, цасыг грейдрээр хусч цэвэрлэх ажлыг зохион байгуулан ажиллалаа. Нийт 1 мастер, 1 жолооч, 1 грейдр, 1 ашиглалтын инженер, 80 зам талбайн үйлчлэгчийн бүрэлдэхүүнтэй цэвэрлэж ажиллажээ.
-
11 January
Нийслэлийн хэмжээнд цэргийн тоо бүртгэл 40 гаруй хувьтай байна
Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт цэргийн тоо бүртгэлийн явц, зохион байгуулалт ямар байгаатай нийслэлийн Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар өнөөдөр танилцлаа. Нийслэлийн Засаг даргын захирамжаар энэ сарын 4-20-ны хооронд цэргийн тоо бүртгэлийн ажлыг зохион байгуулж байгаа юм. Цэргийн тоо бүртгэлд эрэгтэйчүүд 18-50, бэлтгэл офицерууд 60 нас хүртэл бүртгүүлэх заалттай байдаг. Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ц.Даваарагчаа “Манай дүүргийн хувьд цэргийн …
-
11 January
Төвийн зургаан дүүргийн иргэдийн дуудлагыг 103 дугаарт хүлээн авч байна
Нийслэлийн Түргэн тусламжийн төв өнөөдрөөс эхлэн Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол дүүргийн иргэдээс ирсэн дуудлагыг 103 утсандаа шууд хүлээн авч байна. Энэ талаар нийслэлийн Түргэн тусламжийн төвийн дэд захирал С.Ариунболд “Төвийн 6 дүүргийн хүүхэд болон насанд хүрэгчдийн дуудлагыг 24 цагийн турш 103 дугаарт үнэ төлбөргүй хүлээн авснаар иргэд эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй, түргэн шуурхай хүлээн авах боломж бүрдлээ. Зөвхөн түргэн тусламжийн дуудлагыг …
-
11 January
УИХ-ын гишүүн Д.Гантулга 2016 онд хийсэн ажлуудаа тайлагнав
УИХ-ын хамгийн залуу гишүүн болох Д.Гантулга шинэ жишиг тогтоон, өөрөөсөө эхлүүлж байна. Тодруулбал УИХ-ын гишүүд сонгуулийн жил л гэнэт ажлаа тайлагнадаг байдлыг болиулж жил бүр тайлан тавьж байхаар болжээ. Тэрбээр энэ санаачлагаа өөрөөсөө эхлүүлсэн бөгөөд өнгөрсөн жилд хийсэн ажлуудаасаа 15-ыг нь онцолсон байна. 1. 26 жилийн дараа Монгол улс залуучууд, гэр бүлийн асуудал хариуцсан төрийн байгууллагатай боллоо: 2016 оны …
-
11 January
Утаа ихтэй бүсэд сэрэмжтэй явахыг жолооч нарт анхаарууллаа
Нийслэлийн Агаарын чанарын албаны мэдээгээр Толгойт, Баянхошуу орчимд агаарын бохирдол хамгийн их байна. Мөн Бөхийн өргөө, Баруун 4 зам, 100 айл орчим газруудад ч үзэгдэх орчин хязгаарлагдаж, замын хөдөлгөөнд хүндрэл учирч болзошгүй байгааг Агаарын чанарын албанаас анхаарууллаа. Дээрх үзэгдэх орчин муудсан бүсүүдэд замын хөдөлгөөнд оролцоход хүндрэл үүсч байгааг ч жолооч нар ярьж байгаа. Тиймээс жолооч нарыг сонор сэрэмжтэйгээр замын хөдөлгөөнд оролцож, санамсаргүй, болзошгүй эрсдлээс өөрийгөө …
-
11 January
Гадаадад суралцсанаар бий болдог 9 давуу тал
Оюутан байхдаа гадаадад сурах нь үнэлж баршгүй давуу талуудтай. Эдгээр давуу талууд нь: 1.Хорвоо дэлхийтэй танилцах Танд санал болгох хамгийн том зүйл бол дэлхийтэй танилцах. Гадаадад суралцсанаар тэс өөр орчин, соёл, ёс заншил, үйл амьдралыг биеэр мэдэрдэг. Мөн та тухайн оронтой танилцаад зогсохгүй хөрш орнуудад ч зочилж болно. Тухайлбал та Франц улсад суралцвал Лондон, Барселон, Ром зэрэг Европ тивийн бусад …
-
11 January
Ховдын уянга” уран бүтээлийн тоглолт болно
Ховд нутгийн унаган хөвгүүд ДБЭТ-ын гоцлол дуучин МУСТА Б.Гомбо-Очир, ДБЭТ-ын дуучин Б. Мөнхтөр, Н.Төмөрсүх болон Цагдаагийн сүлд чуулгын дуучин Ц.Бизьяа нар “Ховдын уянга” хамтарсан уран бүтээлийн тоглолт болох гэж байна. Уг тоглолтонд Ховд уран бүтээлийн нэгдлийн уран бүтээлчид оролцох юм. Тоглолт энэ сарын 30-ны 19.00 цагт Бөхийн өргөөнд болно.
-
11 January
БНХАУ авлигын сэжигтнүүдийг хилийн чинадаас татах чиглэлд илүү анхаарна
БНХАУ авлигатай тэмцэх ажлын хүрээнд ойролцоогоор 1,2 сая хүнд шийтгэл оногдуулж, цаашид засгийн газар нь авлига хээл хахуулийг таслан зогсоохын төлөөх чармайлтаа нэмэгдүүлэн, авлигын эсрэг үйл ажиллагааг хилийн чанадад нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна. 2014 онд “Тэнгэрийн сүлжээ ажиллагаа” нэртэйгээр эхлүүлсэн энэхүү кампатын хүрээнд Хятадын засгийн газар дэлхийн 70 гаруй орноноос 2600 гаруй хүнийг авлига хээл хахуультай холбогдуулан эх орондоо …
-
11 January
Б.Обама Ерөнхийлөгчийн хувиар сүүлчийн удаа үг хэлж нулимс унагалаа /фото/
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Чикаго хотноо ерөнхийлөгчийн алба үүргийг хашиж байх хугацаанд хийсэн ажлаа дүгнэн, Ерөнхийлөгчийн хувиар ард түмэндээ хандан сүүлийн удаа үгээ хэлж нулимс унагалаа. Энэхүү илгээлтдээ тэрээр өнгөрсөн найман жилийн хугацаанд үндэсний аюулгүй байдлын талаар баримталсан бодлого, түүний алдаа дутагдлыг ярьжээ. Г.Нараа
-
11 January
Дональд Трампын хүндэлдэг жүжигчдийн нэг Мерил Стрип түүнийг шүүмжилжээ
Америкийн дэлгэцийн урлагийнхны хамгийн их хүсэн хүлээдэг, хүндтэй шагналуудын нэг болох “Алтан бөмбөрцөг”-ийн эздийг тодруулах 74 дэх удаагийн наадам өнгөрсөн Ням гарагт боллоо. Тэр үеэр Мерил Стрип Дональд Трампыг Алтан Бөмбөрцөгийн тайзнаа Мерил Стрип үзэгчдэд хандан “Чи бид бүгд нэг өрөөнд байна. Яг одоо бид Америкийн нийгмийн талаар анхааралдаа авч үзэх ёстой. Энэ жил нэг үйл явдал намайг үнэхээр гайхшруулж чадлаа. Ноён …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл